Нэмэлт бүлэг

391 33 11
                                    

Тэр явдлаас хойш олон сар өнгөрчээ. Эрика өглөө сэрэн өнөөдөр ямар нэгэн чухал зүйл хийх ёстойгоо санасан ч юу гэдгээ санасангүй. Босож гал тогоонд ороход Эмма өглөөний хоол бэлдэн зогсож байсан ч Эрикатай юу ч ярьсангүй. Эрика түүнийг үнсэн өглөөний мэнд мэдэхэд бас л юу ч дуугарсангүй нь түүнийг айлгачихлаа.

-Өнөөдөр юу хийх гэж байна даа? хэмээн инээмсэглэхэд

-Харин л дээ. Нууц амрагтайгаа уулздаг юм билүү? гэхэд Эрика инээн

-Тэг л дээ. Угаас би хардахгүй ээ. Хэн ч надаас илүү байж чадахгүй юм чинь гэхэд

-Харин чи яах гэж байна? Өчигдөр их л дотно байсан өнөөх охинтойгоо уулзах гэж байна уу? гээд хөндий хэлэв.

-Ямар охин? Өчигдрийн шинэ охин уу? гээд инээн Эммаг тэврэхэд

-Зүгээр л юм ярьсан шүү дээ.

-Тэгвэл юм яриад л явахгүй юу гээд гараас нь мултран гадуур хувцсаа өмсөн

-Өнөөдөр би оройтно шүү. Өглөөний хоолоо идээд яваарай гэж хэлээд үг хэлэх завдалгүй гараад явчихав. Эрика Эммагийн хийсэн өглөөний цайг уух зуураа өнөөдөр хийх чухал зүйлээ санах гээд чадсангүй. Эмма өнөөдөр яагаад ингэж аашлаад байгааг ойлгоогүй ч тоосонгүй. Эрика гарч хоёр гудамжны цаана байдаг үнэт эдлэлийн дэлгүүрээр орлоо. Эмматай учирснаас хойш түүний л гарт тохирох бөгжийг хайсаар байсан юм. Дараа нь өөрийн мэдэлгүй Эммад тохирох бөгжийг хайсаар яг энэ газарт ганц л байгаа энгийн хэр нь зөвхөн Эммагийнх л байх ёстой тэр бөгжөө олсон билээ. Түүнийг бөгж харж байх хооронд утас нь дуугарахад харвал Катя залгаж байв. Утсаа авбал их л сандарсан хоолойгоор ярина.

-Чи хаана байна?

-Би гадуур дэлгүүрээр явж байна гээд өнөөх бөгжөө харан инээн хэлэхэд

-Би гадуур кофе шопт сууж байна. Тэгсэн энд Эмма байна.

-Тэгээд? Эмма өглөө ажилтай гээд гараад явсан. Чамтай уулзах гэж гарсан юм уу?

-Үгүй ээ.... Энд өөр нэг залуутай байна.

-Ажлаар л уулзаж байгаа байлгүй дээ.

-Би лав тэгж бодохгүй л байна. Зүгээр л чамайг мэдэг гэж залгасан юм аа. Өөр юмгүй гээд тасалчихлаа.

-Эрика бөгжөө аван гарахдаа гэнэт өглөө Эммагийн хэлсэн "нууц амрагтайгаа уулзана" гэсэн үг нь сонсогдох нь тэр. Эмма руу залсан утсаа авсангүй. Катя руу аль кофе шопт байна? гээд зурвас илгээтэл удалгүй хаяг нь хүрээд ирэв. Эрика яаран өнөөх кафед очтол тэнд Эмма, Катя хэн нь ч байсангүй. Катя руу ахин залгатал

Keep Me High (дууссан)Où les histoires vivent. Découvrez maintenant