Яагаад өөр нэгэн биш гэж?

451 27 3
                                    

Энэ явдал Эрикад яг л хар дарсан зүүд шиг санагдана. Эрика хурдан босч хаалгыг нь хаан гарлаа. Мөн л хаачихаа мэдэхгүй, Эммаг хаанаас хайхаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсоод гэртээ харилаа. Гэртээ ирэхэд түүнд захидал ирсэн байв.

"Vogue"- сэтгүүлийн редакцаас гэсэн эхлэлийг хальт хараад шидэхэд нэгэн зүйл нүдэнд нь тусав. Захиаг аван үргэлжлүүлж уншвал

"Таныг ''Vogue'' сэтгүүлийн фейшн филм-д дүр бүтээхийг урьж байна.

Зураг авалт: Их Бритиан, Лондон хотноо" гэсэн байв. Эрика хэсэг тээнэгэлзэн зогссоноо захиаг шидчихэв. Би энэ зураг авалтад тогломооргүй байна. Хэн нэгний төлөө өөрийгөө хүчилж, дургүй зүйлээ хийнэ гэдэг... Энэ чинь би биш шүү дээ хэмээн бодохтой зэрэгцэн гар нь утсаа аван Ален рүү залгалаа.

-Би "Vogue"-ын саналыг зөвшөөрч байна.

-Сайн байна. Юмаа бэлд. Маргааш явна гээд тасалчихав. Ямартай ч Лондон явахаар болоо. Юу болохыг харж л байя.

Лондонд очиход хүмүүс тосч аван байрлах буудлыг нь зааж өглөө. Эрика буудалдаа орон цүнхээ шидээд орон дээр тэрийж хэвтлээ. Эмма одоо юу хийж байгаа бол гэж бодоход өөрийн мэдэлгүй инээмсэглэнэ. Намайг энд ирсэн байгааг мэдэхгүй байгаа даа. Намайг хараад яаж хүлээж авах бол гэж бодоход ганцаар хөхрөн инээнэ. Эхний өдрийн хийх зүйл бол гадуур зугаалж, орчинтойгоо танилцах. Өнөөдөртөө Эммаг хайх ажлаа хойшлуулъя. Одоо ч хаанаас олохоо мэдэхгүй байгаа юм чинь гээд гарлаа. Эрикагийн хүсдэг зүйл дэлхийн олон орноор аялж, орон орны гей барт орох нь түүний амьдралын нэг зорилго. Лондонгийн хамгийн алдарт гей бар болох "G-A-Y BAR"-т очиход үдээс хойш нээнэ гээд хоосон хаалга мөргөв. Тэгсэн ч шантрахгүй ээ. "SHE''-рүү очих юм чинь. Түүнийг очиход хаалгаа нээгээд 10 минут л болж байхад ширээ бүр эзэнтэй болсон байлаа. Энэ газар их алдартай учир ихэнх хүмүүс нь жуулчид байж таарав. Энэ газраас ч Лондонг мэдрэхгүй нь хэмээн бодсон ч уух юм захиалан суулаа. Эрикаг цаг ганцаар суухад хэд хэдэн хүн яриа өдөх гэж ирлээ. Эрика хэт найрсаг хэдий ч энэ удаад хэн нэгэнтэй холбоо тогтоохыг хүссэнгүй. Гэтэл нэг охин пиво барьсаар хажууд нь ирж

-Би таныг харж байсан юм байна гэж яриа өдөх гэж оролдов.

-Хүнтэй андуурсан байх аа. Би эндхийнх биш

-Би таныг өнөөдөр харсан. Гэхдээ зурган дээрээс л дээ. Та манай сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүр царай биз дээ. Сонин тохиолдол биш гэж үү?

Keep Me High (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora