Дөрөвдүгээр бүлэг

161 13 0
                                    

Дөрөвдүгээр бүлэг
Тэд морио унасаар хэсэг яваад хэсэг модтой уулын оройд ирлээ. Хэн нэгэн бэлдсэн мэт уулын оройд тал газрыг санагдуулахуйц хавтгай газар байлаа. Тэр хэсэгхэн халцгай газар дугуй хэлбэртэй байх ажээ. Тэд мориноосоо бууцгаан хэсэг амраад
-Энэ юун газар вэ?
-Өртөө байгаа юм. Эрт цагт Өгөөдэй хааны үеэс хойш ашиглаж ирсэн. Олон ч шидтэн сурагчдыг Хан Тэнгри лүү зөөсөн дөө. 
-Тийм гэж үү хэмээн Хануй хэлээд тэрхэн газрыг бишрэнгүй харлаа. Гэхдээ энд нэг ч хүн байхгүй байна. Би ганцаараа явах юмуу?
-Яг үүнтэй адилхан 3 өртөө байдаг юм. Энэ өртөө өөрийн гэсэн нууцтай гэж хэллээ.
-Юу юм? гэж Хануйг асуухад Ананд яльгүй инээмсэглэлээ. 
-Чи Монголчууд уулан дээр гараад "еэээээхүүүүү"? гэж орилдог байсныг мэдэх үү? гэж Ананд асуулаа. Хариуд нь Хануй толгойгоо сэгсэрлээ
-Еэээхүүүүү гэж тэрээ хоолойныхоо чадлыг гаргарн ориллоо. Их салхи гарч хаанаач үл мэдэгдэх шороон шуурга босч нүүр нүдгүй шуурлаа. Удалгүй салхи намжихад олон хүний шуугилдах дуу сонсдлоо. Хаа нэгтээгээс гарч ирсэн гэлтэй олон хүмүүс цагаан, улаан, хар гэх зэрэг дээлтэй хүүхдүүдийг гаргаж өгч буй мэт хоорондоо ярин зогсож байлаа. Хануйн хамгийн их анхаарлыг татсан зүйл бол алтан шаргал сүйх тэргэнд хөллөсөн сүрлэг урт хошуутай, цагаан биетэй үхэртэй тэнцэхүйц биетэй шувуу байлаа. Хараа булаасан тэдгээр амьтад 6-уул байх бөгөөд хаанаас нь ч харсан ихэр мэт  ялгахын аргагүй ажээ. 
-Чамд таалагдаж байна уу? Хаан тогоруу байгаа юм гэж хэллэ.
-Тиймээ. Үнэхээр гоё юм? Би тогоруу харж байгаагүй гэж Хануй хэллээ. Тэрээр харцаа хаан тогоруунаас салгаж ядан зогсоно. 
-Энэ бол ердийн хээрийн тогоруу бишээ. Тэд эртний төрөлийн амьтад байгаа юм гэж Ананд хэллээ. 
-Энэ юу ч биш. Маш олон гайхалтай шидэт амьтад байдаг юм шүү гэж хэлэхэд Хануй инээмсэглэлээ. Тэнд эгнүүлсэн 6 сүйх тэрэг байх ажээ. Гэхдээ энэ жижигхэн сүйх тэргэнд яаж олон хүүхэд багтах нь Хануйд ойлгомжгүй байлаа.  
Ананд морины ачмагаасаа нямбайлан боосон тэвэрт багтах бяцхан авдарыг гаргаж Хануйн зүг сунгалаа.  
-Энэ юу вэ? гэж Хануй сониучирхан асуувал
-Сурагчид бүгд авдартай байх ёстой. Энэ аавынх нь хэрэглэж байсан авдар байгаа юм. Чамайг шилдгийн шилдэг болоосой гэж хүсэж байна гэж хэллээ. Түүний хэлсэн үг Хануйд хүнд ачаа мэт санагдлаа. 
-Энэ авдарт чиний бүх хэрэгслийг хийсэн байгаа охин минь.  Цаг нь болохоор энэ авдар чамд нууцаа дэлгэнээ гэж хэллээ. Сүйх тэрэгнээс ногоон өнгийн дээл, хар хантааз өмссөн нэгэн хүн бууж ирээд 
-За цаг боллоо. Сурагчид даруй суудлаа эзлэнэ үү? 
1-р дамжааны сурагчид хамгийн баруун жигүүрийн сүйхэнд суугаарай хэмээн хэллээ. Ананд сандарч хүүдийтэй зүйл Хануйн гарт атгуулж 
-Сүйх тэргээр өдөржин явах учраас багхан хүнсний зүйл хийсэн. Аав нь охиндоо хайртай шүү амжилт хүсье гэж Ананд хэлээд охиноо тэвэрлээ.
-Хэрвээ би таны санасан шиг шилдэг нь байж чадахгүй бол яах вэ? гэж Хануй охин анх удаа чин сэтгэлээсээ аавдаа хандан хэллээ. 
-Би чамд эргэлзэхгүй байна. Охин минь. Чи бол Анандын Хануй. Надаар бахархуулах зүйлсийг хийгээрэй гэж хэлээд хацар дээр нь үнслээ. Хануй урамгүйхэн сүйх тэрэг рүү урагшиллаа. Эргэж харахад түүний эцэг гараа даллан зогсох ажээ. Хануйтай салах ёс гүйцэтгэхээр ирсэн мэт  Хошуут дээр нь эргэлдэн нисэж харагдлаа.
-Чамтай хамт явж болдог бол сайхан байх байла Хошуут минь. Гэрээ сайн харж байгаарай гэж амандаа хэллээ. Хануй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн сүйх тэргэний шатаар өгслөө. Дотор нь ороход хоёр талаараа уртаас урт үргэлжлэх улаан суудал бүрээстэй суудал байх бөгөөд алтан шаргал хээ угалзаар гоёсон байх ажээ. Түүн дээр суух хүүхдүүд баясгалантай нь аргагүй хоорондоо ярилцах ажээ. Хануй чигээрээ явсаар цонхны хажууд байх сул суудал дээр суула. Гаднаас зааварлагч орж ирээд:
-За хүүхдүүдээ. Та нарын ачааг түрүүлээд аваачсан байх болно. Мөн зарим үед агаарын урсгалаас хамаарч чичиргээ мэдрэгдэх тул суудлын бэхэлгээгээ хийгээрэй. Сүйх тэргэн дотор саваа ашиглах, хоол авч явахыг хориглоно гэж хэллээ.  Бүрээ дуугарлаа. Сүйх тэрэг газраас хөндийрч гараараа далласан олон эцэг эх цонхны цаанаас хоцорлоо. Цонхны цаанаас Хошуут дуугарлаа. Хануй эргэж хараад
-Чи хамт явж болохгүй. Хошуутаа. Гэртээ харь гэж гараараа даллалаа. Хошуут эргэж явахыг хүссэнгүй бололтой хэсэгтээ дагаж нислээ. 
-Энэ чиний шувуу юу? гэсэн шингэн хоолой хажуугаас нь гарлаа. 
-Тиймээ. Үгүй ээ. Бид бол найзууд.
-Янзтай. Найзууд гэнээ. Чи их хачин юм. Харин би хачин хүмүүст дуртай гээд цайвар царайтай, өтгөн буржгар үстэй охин хэлээд инээмсэглэлээ.
-Ямар ч амьтан хэн нэгнийх байж болохгүй. Тэд өөрсдөө хүсвэл хамт байж болно. Хүмүүс тэдний өмчилдөг. Энэ бол буруу. Хануй хэллээ. 
-Амьтаны эрхийг хамгаалагч бүр янзтай гэж хэлээд инээмсэглэлээ. Хануй юу ч дуугарахыг хүссэнгүй. Цонх руу эргэж харахад Хошуут хэдийнээ явчихсан байлаа. 
-Намайг Маргад гэдэг юм. Би хөвсгөлөөс ирсэн гэхэд
-Хануй
-Чи хаанаас ирсэн юм
-Ховд
-Тэнд шувуу ихтэй байхдаа.
-Тийм ч олон биш
-Манай гэрийнхэн шувуунд дургүй. Тэд загас иддэг учраас. Би тэдэнтэй найзалдаггүй л дээ. Гэхдээ л загаснууд маш ашигтэй гэж Маргад хэллээ
-Загас гэнээ. Би ердөө ч харж байгаагүй юм байна
-Үнэхээр үү? Чи чинь насаараа ууланд амьдарса юм уу? гэж хэлээд тас тас хөхөрлөө. Хануйн царай тэр дороо хувьсхийлээ. Гэтэл хөлийнх нь дэргэд хар бөмбөглөг өнхрөн ирлээ. Нэгэн жаалхүү эгэлчүүдийн адил хувцас өмссөн байх ба бөмбөгнийхөө араас явж буй нь илт байлаа. Хануй тэр дороо хамгаалалтын бүсээ суллан хар бөмбөлөг рүү гараа сунгалаа
-Чи чинь юу хийж байнаа. Зааварлагчийн юу гэж хэлснийг сонсоогүй юу гэж Маргад санууллаа. Гэвч Хануй тоосонгүй бөмбөлгийг гартаа бариад хэд хэдэн эртний бичээс байхыг олж харлаа. Маш жижигхэн бичигдсэн байсан тул нарийн харахыг хичээж байх зуур өнөөх жаалхүү дөхөж ирлээ. 
-Хүний юманд дураараа гар хүрч болдоггүй юм гэж жаалхүү зандарлаа.
-Өөрөө л өнхөрөөд ирсэн шүү дээ.
-Чамайг наад гараа хүргэсэн хүргээгүй би өөрөө авчих байсан юм
-Чи талархал гэж юу байдгийг мэддэггүй бололтой. 
-Хүний юмыг зөвшөөрөлгүй аваад, тэр тусмаа ширтээд байхад талархах болж байна уу? Харин ч зүгээр өнгөрч байгаадаа надад баярла. Азгүй амьтан минь гэж хэллээ. Нэг мэдэхнээ сүйх тэргэнд сууж байсан бүх хүүхэд чимээгүй болсон байлаа. Хануй, жаалхүү хоёрын яриаг анхааралтай аргагүй чагнаж ганц нэг нь хоорондоо шивнэлдлээ. Хануйн уур хилэн асч
-Чи өөрөө юмаа хямгатай авч явах байсан юм. Азгүй амьтан минь гэж хэлээд суудалдаа буцаж суугаад бүсээ зүүлээ. Олон хүүхэд түүнийг дагуулж харахыг Хануй анзаарсанд хацар нь ялимгүй халуу дүүглээ. 
-Чи зүгээр биз. Ханаа
-Хануй
-Түүнтэй орооцолдох хэрэггүй. 
-Яагаад?
-Түүнийг аавыгаа алчихсан байхад нь олсон гэсэн. Хараал шүгэлсэн хүүхэд гэж ярьдаг юм. Ер нь бол аав намайг энэ талаар ярихыг хориглосон л доо. Гэхдээ нэрийг нь Аргүн гэдэг. 
-Аргүн гэнээ. Үнэхээр аавыгаа алсан бол ингээд явж байна гэж үү? гэж Хануй хэллээ.
-Ямартай ч түүнээс холхон байсан нь дээр. Хэн ч түүний хараанд өртөхгүй байхыг бодох байсан. 
-Хүүхдүүд яагаад надруу ховор амьтан шиг ширтээд байсныг одоо л ойлголоо гэж Хануй хэллээ. Аргүнийг дагуулан харахад түүний ойролцоохэн ч суусангүй, дайжих ажээ. Тэрээр цонхийсон царайтай, хар шулуун үсээ духаа ороон самнасан байлаа. Хар бөмбөлөгөө хэдэнтээ ширтээд халаасандаа хийхийг Хануй анзаарлаа. 

Хан ТэнгриWhere stories live. Discover now