Дараачийн бүлэг +30 vote
Хан Тэнгри
Нэгдүгээр бүлэг
•Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын төвөөс яваад яг гурав дахь байшинд хүмүүс үймэлдэж байлаа. Тэнд урт хар үстэй эмэгтэй хорвоо дэлхийд нэгэн бяцхан амь төрүүлэхээр тэмцэж ядан байна.
-Эмч яачих ваа. Замдаа саатаа юм болов уу? Гэсэн сандарсан болоод уцаартай хүмүүсийн дунд төрөх гэж буй бүсгүйн аав болох Галшир сандарч буй нь илт боловч төлөг татахаар шийдсэн бололтой өврөөсөө улаан хүрэн өнгийн хүүдий гаргаж ирээд 21 чулууг тоолон байж улаан хээтэй эрээн олбогон дээр шидлээ.
-Яахын аргагүй нэг л амь үлдэх нь гэж тэрээр амандаа хэлэхэд бууралтаж, үрчлээтсэн зовхиноос нулимс чийгтэн урслаа. Тойрон суусан олон хүмүүсийн дундаас Галшир нэгэн эмэгтэйг дуудан ирүүлээд
-Энэ Ананд яачихав! Эмч дуудахаар явсан биш билүү! Сумын төв хүртэл хоёр ч удаа яваад ирэхээр хугацаа боллоо.
-Эхнэр нь төрж байна шүү дээ. Замдаа саатаагүй л бол ирэх учиртай шүү дээ хэмээн ярилцах хооронд байшингийн гадаа тас няс хийх чимээ гарч хэдэн хүмүүс хаалга онгойлгон орж ирлээ. Анандын царай харагдах төдийд хүмүүс
-Чи чинь яачихваа хэмээн ам уралдан асууна
-Аюуш хаана байна гэсээр амьсгаатсан Анар хэдэн эртний гэмээр цэнхэр дээлтэй эрэгтэй, эмэгтэй хоёрыг дагуулан орж ирлээ. Тэрээр гартаа мод барьсан хоёр хүнийг Аюуш төрөхөөр өвдөж буй өрөөнд орууллаа.
-Энэ юун улсууд вэ? гэж Галшир үймсэн хүмүүсийн шивнээг даран сөөнгөтсөн хоолойгоор хэллээ.
-Эмч байгаа юм, Аав та санаа зовох хэрэггүй
-Хүү минь өдий наслахдаа сохорчихоогүй явна. Одоогийн эмч нар дээл өмсдөг болоо юу? Би ийм дээл харж байгаагүй юм байна.
-Ааваа тэд нар уламжлалт ухааны оточ нар байгаа юм. Энэ тухай дараа ярья гэж хэлэхэд яриаг таслан хөндлөн цагаан халхавчны цаанаас дээлтэй эрэгтэй гарч ирээд
-Анандаа. Тулгандаа гал өрдөөд, халуун устай тогоо бэлд гэж хэллээ. Тэр маш их өвдөлттэй байна. Мөн эдгээр хүмүүсийг байшингаас гарга. Яаравчлаарай гэж хэллээ.
-За та нар оточ нарыг юу гэж хэлэхийг сонслоо. Бүгдээрээ гадаа хүлээж байхгүй юу -Уучлаарай хүү минь. Халхавчны цаана үр минь амь тэмцэж байна. Би гадаа гараад тайван сууж байж чадахгүй. Ядаж тогоон дээр ус буцалгаж байя гэж хэллээ. Сандарч тэвдсэндээ хөлс нь бурзайсан Ананд том том алхлан байшингаас хүмүүсийг гаргаж дуусаад, хаалга хаалаа. Тэрээр үрээ гэсэн эцгийн сэтгэлийг гундаахыг хүссэнгүйд
-Заза та үлддээ гэж хэллээ. Удалгүй Аюуш өвдсөндөө урьд дуншиж байснаасаа илүүтэйгээр ориллоо.
-Анандаа зарааны үс болоод зээргэний хэд хэдэн үндэс хэрэгтэй байна. Тулгандаа гал өрдсөн биздээ. Удахгүй их оточ Сүрэн гуай нааш ирэх болно. Би түүнд хэл дуулгасан байгаа гэж цэнхэр дээлтэй эмэгтэй халхавчны цаанаас толгойгоо цухуйлган хэллэ. Ананд өврөөсөө саваа мод гаргаж ирээд
-........ гэж хэлэхэд мод өрөөстэй байсан тулганд гал аслаа. Галшир нүдэндээ ч итгэсэнгүй цочлоо. Тэрээр
-Ааваа. Юу ч болсон бай танд дараа тайлбарлья гэж хэлээд бүснээсээ зүүлттэй байсан хүүдийнээс ногоон арц гаргаж ирээд “Ногоон булан” хэмээн ориллоо. Хоромын зуур тулганд асаж байсан түүдэг ногоон өнгөтэй болж дотроос нь аварга гар гарч ирээд Анандыг аваад явчихлаа. Харсан зүйлдээ цочсон Галшир гайхшралдаа автан хөшиж сууж байх хооронд түүдгийн гал ахин ногоон өнгөөр бадарлаа. Энэ удаад цагаан дээлтэй хөгшин эмэгтэй түүний өмнө зогсож байлаа.
-Амар байна уу? Их оточ Сүрэн байна. Та амаржих гэж буй эмэгтэй хаана байгаа билээ гэж Галшираас асуулаа. Галширын хоолонд юм тээглэсэн үү! Юу ч дуугарч чадсангүйд салгалан чичирч байсан гараараа зүүн тийш заалаа.
-За гэж хэлээд Сүрэн цагаан халхавчийг чиглэн яаравчиллаа. Халхавчны цаагуур орсон хүмүүсийн яриа тод сонсогдоно. Галширгуй цамцныхаа захыг янзлаад арайхийн амьсгал аван сууна.
-Энэ эмэгтэйн биеийн байдал ямар хуу байна? Гэж Сүрэн бололтой асуулаа
-Одоогоор хүнд байна.
-Надад яаралтай “5 ургамлын ханд” бэлдээдэх гэж тэрээр хэллээ. Алив чи толгойноос нь түшиж бай гэж хэлэхэд халхавчны цаанаас эмэгтэй гарч ирээд
-Танай тогоо хаана байна гэж хэллээ. Галширд үг дуугарах тэнхэл байсангүйд толгойгоороо заалаа. Эмэгтэй барьсан саваа модоороо тулгатай галнаас дохиход агаар дээр хэд хэдэн шатаж буй мод тогтоод зууханд хийлээ.
-Та түлш оруулаад ирэхгүй юу? Гэж хэлээд саваа модоороо ахин дохиход тогоо зуухан дээр тогтлоо.
-Агуаменти гэж хэлэхэд тогоон дотор ус бий боллоо. Ус хоромын дотор бургилан буцааллаа. Энэ хооронд тулган дахь гал ногооноор дүрэлзэж аварга том гар Анандыг байшин дотор буулгалаа.
-Энэ чинь юу болоод байна аа? Гэж чичирсэн хоолойгоор Галшир хэллээ. Ананд түүнд анхаарлаа хандуулсангүй гартаа хүүдийтэй зүйлс бариад
-Аваад ирлээ. Оточоо одоо яах хэрэгтэй вэ? Гэж хэллээ
-За. Одоо тэнгэрт найдах л үлдлээ гэж Сүрэн толгойгоо цухуйлган байж хэлээд хүүдийтэй зүйлийг гартаа аван халхавчны цаагуур буцаад орлоо. Хоромын зуурт тогоон дотор хар ногоон өнгийн ханд бэлэн боллоо. Эмэгтэй аяган дотор хийгээд халхавчны цаагуур орлоо. Удалгүй хорвоо дэлхийд часхийсэн нэгэн дуу гарлаа.
-Энэ охин байна гэж Сүрэн баярласан хоолойгоор чичрүүлэн хэллээ.
-Эх, үр амгалан уу? Гэж Галшир асуулаа. Ананд үгийн зөрүүгүй цагаан халхавч руу алхалаа. Халхавчны цаана уруул нь омголтож хагараад, цайж цонхийсон царайтай Аюуш арай ядан инээмсэглэн хэвтэнэ. Түүний энгэрт бяцхан охин уйлж байлаа.
-Тэнгэртээ баярлалаа гэж Галшир хэлээд малгайгаа аван энгэртээ бариад тамирдсан охиныхоо гарыг атгалаа. Харин Ананд саяхан төрсөн охиноо энгэртээ наагаад ширтэж байлаа.
-Хануй гэж тамирдсан Аюуш арай хийн хэллээ.
-Юу гэнээ гэж асуухад Анандыг асуухад Галшир
-Хануй хэмээн тодотгож хэллээ.
Тиймээ охиноо тэгж нэрийдье хэмээн Ананд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэллээ. Тэрээр баясан агаар дээр “Х А Н У Й” гэж саваагаараа бичлээ. Удалгүй агаар дээрх үгс үнс болон бяцхан охины гарт очоод уусан алга боллоо. Тамирдаж тэнхээ алдсан Аюушт их оточ Сүрэн “5 ургамлын ханд” уулгав. Дөнгөж толгойгоо даахтай үгүйтэй ханднаас хүртээд Аюуш амьсгаа авч
-Алив охиноо нэг хараадья гэж хэллээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан байх Ананд охиноо тэврэн эхэд нь дөхүүллээ.
-Чамдаа баярлалаа. Хичнээн хөөрхөн байгааг нь хараач хэмээн хэлэхэд
-Тиймээ. Чи юу ч болж байсан түүнийг хамгаалах хэрэгтэй шүү.
-Тэгэлгүй яахав дээ хэмээн Анандыг хэлэхэд Аюуш охиныхоо хацар дээр үнсээд
-Миний бие тэсэхгүй нь бололтой гэж амьсгаадан хэллээ.
-Чи чинь юу яриад байнаа. Оточоо түүний бие зүгээр биздээ хэмээн Ананд Сүрэнгийн зүг харан асуулаа.
-Тун тааруу хүү минь хэмээн наст тогтсон Сүрэн хариулаад толгойгоо гудайлгалаа.
-Энэ чинь юу гэсэн үг вэ? Хэмээн Ананд Сүрэн рүү уурслаа.
-Ананд минь тайвширч үз.
-Ааваа. Та зээгээ тэвэрч байхгүй юу? Та юу ч болсон Ананд, Хануй хоёрыг минь бүү буруутгаарай гэж хэлээд Галширын гарнаас өөрийн гарыг сугалан аваад Ананд руу сунгалаа. Ананд тэр дороо Аюушийн гарнаас атгалаа. Оточ нар Ананд болоод Аюуш нарыг орхин халхавчнаас холдсон ч яриа сонсогдож байлаа.
-Би чамайг хэн болохыг чинь мэднэ. Энэ олон жил чи надаас нууж байсан учир чамд мэдэгдэхийг хүсээгүй юм. Чи бол шидтэн шүү дээ.
-Яаж мэдсэн юм бэ?
-“Би Сүрэн оточийг мэддэг байсан. Би анх Хануйг тээсэнээ мэдээд холбогдсон юм. Гэвч намайг үзээд төрүүлэх боломжгүй гэж хэлж байсан. Гэхдээ бид чадсаан. Охиныг минь жинхэнэ шидтэн шиг өсгөөрэй” хэмээн хэлсэн нь түүний сүүлчийн үг байлаа.
-Ээ охин минь дээ гэсэн Галширын халаглах дуу сонсдоно. Ананд зовлон шаналалдаа багтарч ядан газар сөхөрлөө. Гэвч тэнд бяцхан Хануйн уйлах дуу жингэнэх хонх мэт сонсогдлоо. Ананд сая сэхээ авч өөрийг нь эрэн уйлагнах бяцхан охиноо өлгийдөн тэврээд гартаа саваа барьсаар гадагш гарлаа. Тойрсон олон хүн Анандыг юу хэлэхийг хүлээн байшингийн үүдэнд андан зогсож байлаа. Ананд саваа өргөн тэнгэрийн зүг чиглүүлэхэд “,,,,,,” дугуйрсан эргүүлэг бий боллоо. Тэнгэрт цахиалгаан цахиж сааралтан бараантсан үүлийн дотроос хэд хэдэн улаан жижигхэн зүйл харагдлаа. Ананд тэдний зүг үл харна. Улаан зүйлүүд ойртох тусам морь унасан хэсэг хүмүүс болох нь тод харагдаж байлаа. Тэдгээр улаан дээлтэй хүмүүс ойртон газардаад, урд эгнээнд явсан улаан дээлтэй, эрээн хүрэмтэй эрэгтэй хүн мориноосоо буугаад ойртон ирлээ. Хавь орчим хуран цугларсан хүмүүс шагшралдан ярилцана. Тэрээр Анандын мөрөн дээр гараа тавиад
-Дүү минь. Чамайг буцаад очих гэж байгаад баяртай байна
-Тиймээ. Та юу хийхээ мэднэ. Одоо надад энд байх шалтгаан байхгүй болсон
-Харьж бай даа дүү минь гэж хэлээд эргэлээ. Ананд Хануйг тэвэрсэн чигтээ ахынхаа унаж ирсэн саарал зээрд морийг уналаа. Тэрээр тэнгэрт хөөрөхийн өмнө ахдаа хандан
-Галшир гуайг их өрөвдөж байна. Аюуш бидний хэнд ч хэлэлгүй ийм зүйл хийсэн. Би түүнийгээ дээдсийн хүндэтгэлийн ёсоор “Цагаан талд” оршуулах болно.
-Байз хүү минь. Охиноос минь үлдсэн аминийх нь тасархай. Ингээд өгөөд явуулна гэхэд санаанд минь ер багтахгүй байна хэмээн Галшир хэллээ.
-Таны сэтгэлийг зовлонг бодсон ч тэр энэ нь дээр биз дээ гээд Ананд ах руугаа толгой дохиод, Галширын зүг харан толгойгоороо бөхийгөн ёслоод хатирлаа. Саарал зээрд морь тавиад тохой орчим газар давхиж хурдаа аваад бүргэд мэт сүрлэг далавчаа дэлгэж агаарт хөөрөн тэнгэрийн мандал руу хөөрлөө. Харин энэ бүхнийг бяцхан охин Хануй огтоос мэдсэнгүй, аавынхаа өвөрт зүүд нойрондоо үнэгчлэн унтах ажээ.
Эргэн тойрон үүл хөвөрч байлаа. Хааяа нэгхэн сүрэглэн нисэх шувуудын дуу, салхины исгэрэх чимээтэй хоршин сонсогдоно. Саарал зээрд морь сааралтан бүрхсэн үүлний дээхэн талд нисэж байлаа. Хэдэнтээ хот суурин өнгөрч, гол, модод солигдон өнгөрөхөд ногоон өвс битүү бүрхсэн өндөр өргөөний хажууд, морины саравчинд газардлаа. Анандын эцэг эх хоёр түүнийг тосон зогсох ажээ.
-Энэ удаан хугацааны дараа хүү минь эргээд ирэв үү! Одоо л чамайг бүхнийг ойлгосонд баяртай байна хэмээн түүний ээж болох хар ногоон дээлтэй, богинохон үстэй 50-аард орчим насны эмэгтэй угтан хэллээ. Ананд юу ч дуугарсангүй. Хэзээний гярхай хүн болох Өлзий тэднийг ажиглаж байлаа.
-Хүү минь нэг л биш байна даа гэж тэрээр эхнэртээ хандан хэлэх үед Анандын энгэрээс часхийн уйлах дуу хадлаа.
-Энэ чинь бяцхан хүүхэд байна шүү дээ гэж гайхширсан Анандын ээж хоёр гараа нүүрэндээ наалаа.
-Чи яаж энэ хүүхдийг манай гэрт авчирч чадав аа. Энэ чинь хагас цуст хүүхэд, шидтэн байх магадлал бага. Нэг бол тэр шидтэн, эсвэл...
-Эгэл хэмээн Өлзий гүйцээж хэллээ. Энэ хүүхэд яагаад энд байж болохгүй гэж..
-Чи юу ярина вэ? Би хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Анандын ээж хэллээ.
-Би та нарын саналыг сонсох гэж ирээгүй. Та нар намайг эгэл хүнтэй суулаа гэж гэрээсээ хөөж байсан удаатай. Тэр эгэл эмэгтэй миний амьдралд аз жаргалыг авчиран, бас надад гайхамшигийг бэлэглэсэн. Би түүнийг жинхэнэ шидтэн шиг өсгөх болно. Та нарын буруу гэдгийг би харуулах болно. Бас би түүнийг ямарч сонголт хийсэн бай дэмжих болно. Би Хануйгаа аваад “Барсууд” овогоос гарах болсоноо мэдэгдэх гэж ирсэн юм гэж хэлээд өөрийн хүзүүндээ зүүлттэй байсан 3 барын толгой бүхий дүрстэй зүүлтийг аван тэдний өмнө чулуудлаа. Тэрээр охиноо тэвэрсээр морины саравч руу ороод өөрийн хилэн хар хүлэгээ унан нислээ.
![](https://img.wattpad.com/cover/141426832-288-k663880.jpg)
YOU ARE READING
Хан Тэнгри
FantasíaМонголын бүх Поттертолгойтнуудад зориулав. Зохиолч Г. Цэрэнлхам (GryffindorHead) -Монголын шидтэний сургууль болох Хан Тэнгрид Аргүн хэмээх хүү элссэнээр маш том адал явдлын эхлэл болно. Харри Поттерт дуртай хүн бүрийн заавал унших зохиол буй.