Долдугаар бүлэг
Үүр хаяарлаа. Сурагчидаа босоорой. Жинхэнэ ид шид үүрээс эхэлдэг юм шүү. Босоорой гэж сэргэлэн дуутай Галч хэллээ. Тэрээр үргэлжлүлэн
-Нэгдүгээр ангийнханы анхны хичээл булагтай агуйд орох юм байна. Эртний хэл бичиг судлал бас сайхан хичээл шүү. За хоёрдугаар дамжааныхан та нар шугуй руу яваарай. Тэнд та нарыг ургамал судлалын багш болох Цовоо хүлээж байгаа шүү. Яараарай сурагчидаа гэж зогсоо зайгүй ярьж байлаа.
-Хэн нэгэн энэ хөгшин галчийн амыг таглаад өгөөч гэж нойрмог Маргад хэлээд дэрэндээ толгойгоо шургууллаа. Хануй хэзээний сурсан зангаараа эртлэн бослоо. Тэрээр ааваасаа нууцаар өөрийн хайртай амьтадтай очиж уулзахын тулд үүрээр босдог байсан билээ. Хурдхан шиг дээлээ өмсөөд, бүсээ зүүж, өрөөнөөсөө гарлаа.
-Сайн уу? Хануй гээд Галч хөгжилтэй аргагүй бадран асах гал дотроос мэндчиллээ.
-Сайн байна уу? Та
-Баярлалаа. Үнэхээр соёлтой юм. Нэг муу галчийг хүндэлж байна шүү дээ. Таныг гурвалсан шидтэн гэдгийг дуулсан. Манай тэнхимийг сонгосонд баярлалаа
-Зүгээрдээ. Галчаа
-Чамд л гэж хэлэхэд Маргад хоцрох гэж байна. Түүнийг сэрээсэн нь дээр байх гэж Галч хэллээ. Орондоо нойрмоглон байх Маргадыг, Хануй арайхийн сэрээгээд өргөөнөөс гарлаа. 1-р ангийн сурагчид хэдийнээ цугласан байлаа. Хануй, Маргад нар араас нь гүйцэж очиход –Миний нэр Анир. “Эртний хэл бичиг судлал” хичээлийн багш, доктор. 4-р дамжаанаас энэ хичээл хаагдах болно. Өнөөдөртэй булагтай агуй руу хүрэх замыг зааж өгье. Дараагийн удаад та нар өөсдөө очих болно. Замдаа орцгооё. Бүгдээрээ хоёр, хоёроороо нэг эгнээнд цувж өгсөнө шүү. За яаравчлаарай. Бид үдийн хоолноос өмнө бууж ирэх ёстой гэж хэлээд дээш өгслөө. Уулыг ороосон шороон замаар сурагчид явах бөгөөд агуйн ам орой хэсэгт нь харагдана.
-Ёооё. Үнэхээр хол юмаа. Орой хэсэг хүртэл нь мориор, эсвэл ямар нэг байдлаар нисдэг юмаар явж болохгүй юм байх даа гэж Марал ундуйцлаа. Хануйд энэ бүхэн хөгжилтэй санагдаж байлаа. Уул руу өгсөх тусам ямар нэгэн гайхалтай зүйл хүлээж буй мэт бодогдоно. Сурагчид явсаар шигүү өвсөөр хучигдсан агуйн аманд ирлээ.
-Энэ бол эртний, түүхэн дурсгалт агуй. Эндээс л бичиг үсэг үүссэн гэж үздэг. Анхны чулуун дээрх бичээсүүд гайхамшигтай нууцыг агуулдаг байсан. Анир саваагаа өргөөд “Уулын уруу” гэж хэлэхэд шигүү өвс зай тавьж, дотогш орох нуман хаалга бий боллоо. Агуй руу сурагчид ээлжлэн орцгооно. Хадан дээр янз бүрийн буга, эртний тэрэг зэрэг дүрслэлүүдийн сүг зураг байлаа. Нэгэн халимаг үстэй сурагч хадан дээрх зургийг нэгд нэгэнгүй зурж байлаа. Тэрхүү сурагчид Анир багш хандан:
-Цэлмэг байхаа. Гоо марал тэнхим
-Аан. Тиймээ багшаа
-Таны хичээл зүтгэлийг үнэлж байгаа ч яриаг гүйцэт чагнах нь зөв. Эдгээр зургууд эртний хэл бичиг биш. Хадны сүг зургууд. Жинхэнэ шидэт эртний хэл бичиг ард нь бий гэж хэлээд агуйн дотор урсаж байсан уснаас саванд юүлэн авч хадны нэгээхэн хэсэг рүү цацлаа. Нойтон хэсгээр угалзаруулж бичсэн үсгүүд харагдах бөгөөд Хануйд танил харагдлаа.
-Энэ чинь нөгөө Аргүний хар бөмбөлөг дээр байсан бичээстэй ижил юм байна гэж Хануй хэлэхэд
-Юун бичээс? Тийм зүйл байсан юмуу?
-Би харсаан гэж Хануй хэлээд ойр хавьд Аргүн байгаа эсэхийг ажлаа. Тэрээр агуйн баруун захад байх бөгөөд өнөөх хар бөмбөлөгийг хараад өвөртөө буцаагаад хийчихлээ. Гэвч Аргүн бусад хүүхдүүдийг нүдийг хариулж буй мэт эргэн тойрноо ажаад баруун хананд байсан нүх рүү яваад орчихлоо. Анир багшийн гайхалтай ярианд автсан сурагчдийн хэн нь Аргүнийг анзаарсангүй. Хануйд хачирхалтай санагдсан боловч түүний үгийг сонсох нэгэн байхгүй гэдгийг мэдэж байсанд өөрөө араас нь дагахаар шийджээ. Сурагчдийн маш аажуухнаар болгоомжтой явж нүхэнд хүрлээ. Доош харвал эв хавгүй шат байх бөгөөд түүгээр уруудахад хэд хэдэн хонгил бүхий уужим зай байлаа. Хэн нэгэн агуйд бамбарыг булан бүрт асаасан байх ажээ. Эхний хонгилын зүгт хүний сүүдэр туслаа. Хануй ойролцоох чулууны ард орон нуугдлаа. Аргүн хар бөмбөлөгөө барьсаар алхаж байгаа нь газрын зураг бариад алхаж буйтай адил харагдсан Хануй гайхширлаа.
“Түүний гартаа барьсан бөмбөлөг ямар нэгэн зүйл рүү хүргэх газрын зураг байх. Тэгэхээр тэр эндээс ямар нэгэн зүйлийг л хайгаад байна” гэж Хануй бодлоо. Аргүн бөмбөлөгөө барьсаар дараагийн хонгил руу ороход Хануй араас нь явахаар шийдлээ. Тэрээр Аргүний туссан сүүдрийг харагдахгүй болмогч чулууны араас гаран хонгил руу явж байтал хөлийн чимээ гарлаа. Эргээд хартал
-Чи энд юу хийж байгаа юм? Гэж ширүүхэн асуусан Аргүн ард нь ирээд зогчихсон байлаа.
-Зүгээр л амьсгалах агаар хэрэгтэй байсан юм. Тэнд бүгчим байна л даа -Чи чинь галзуурчихаагүй биздээ. Агуй дотор амьсгалах агаар хэрэгтэй болоо юу? Гэж Аргүн тохуурхангүй хэлээд инээмсэглэлээ
-Чи өөрөө энд юу хийж байгаа юм? Гэж Хануйг асуухад
-Чам шиг охидод хамаагүй. Чи өөрийг гурвалсан шидтэн гээд юм бүхэнд оролцож болно гэж бодоо юу? Гэж Аргүнийг хэлэхэд Анир багшийн ярих тодхон сонсогдлоо. Аргүн, Хануй хоёр бие биерүүгээ харан зогстусаад хоёулаа ойролцоох чулууны ард орж нуугдлаа. Анир багш сурагчидаа дагуулан чулуун шатаар буугаад хонгил бүхий хэсэгт орж ирлээ.
-Энэ хонгилуудаар доош бууж болохгүй. Энэ агуй хэдэн зуун километр хүртэл үргэлжлэх тул төөрөх аюултай. Харин энд байгаа бичээсүүд бол эртний шүлэг байгаа юм гэсээр үргэлжлүүлэн ярилаа. Сурагчдийн урд Цэлмэг нэртэй “Гоо марал” тэнхимийн хүү идэвхтэй нь аргагүй Анир багшийн хэлснийг нэгд нэгэнгүй бичиж авч байлаа. Хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад Хануй ангийнхантайгаа нэгдлээ. Араас нь Аргүн гарч ирлээ. Тэрээр Хануйд хандан
-Ахиж миний хэрэгт битгий оролц. Үгүй бол өөртөө харамсах болно шүү гэж Аргүн хэлээд явж одлоо. Харин Хануй хийсэн зүйлдээ огтхон ч харамссангүй.
-Эртний хэл бичигийн тухай лекц үүгээр өндөрлөж байна сурагчидаа. Дараагийн хичээлийн үсгүүдээ үзэж эхэлнэ. Энэ улирлын төгсгөлд эртний хэл бичигийг унших ур чадварыг бүрэн суралцсан байх ёстой гэж Анир багш үгээ дуусгах үед сурагчид агуйгаас гарлаа.
-Болгоомжтой яваарай. Сурагчидаа. Нэг нэгээрээ агуйгаас гарна шүү. Дотор нэлээн чийглэг тул хальтирах магадлалтай гэж хэллээ.
-Чи хаачсан юм бэ? Нэг мэдсэн харагдахгүй байсан гэж Маргад хэллээ.
-Аргүн нэг л сэжигтэй харагдаад байсан юм. Түүнийг дагасан гэж хэлэхэд
-Хөөх. Янзтай. Дараагийн удаа хамт явна шүү. Ямар гоё юм бэ? Гэж Маргад хэллээ. Маргадын гаргасан хачирхалтай үйлдлээс илүүтэй Аргүний хэлсэн үг дургүйцлийг нь төрүүлэв.
-Ингэхэд Хануй, Аргүн нар хичээлдээ анхааралтай хандахыг хүсье. Бусдаасаа түрүүлж сурах гэсэн хүсэл эрмэлзлэлийг тань үнэлж байгаа ч заасан зааврын дагуу хичээлээ явуулах нь миний үүрэг. Азаар би тоолохдоо сайн болохоор хэн байгаа, хэн байхгүйг дор нь мэдэх болно. Анхны хичээлийг таагүйхэн болгохыг хүсээгүй болохоор энэ удаад анхааруулга өгөөд өнгөрье. Дараагийн удаа ингэвэл нэмэлт даалгавар өгч байх болно гэдгийг сана гэж Анир багш тун эелдэгхэнээр хэллээ. Анир багшийг түрүүлээд агуйгаас гарсаны хойно Аргүн, Маргад, Хануй нар хэсэг сурагчдийн хамт гарлаа.
-Янзтай. Анхныхаа хичээлээс чи сануулга авчихлаа гэж Маргад бахархангуй хэллээ
-Үгүй ээ. Сайн зүйл байхгүй гэж хэлээд Хануй түрүүлээд явлаа. Түүний дотор аавынх нь хэлсэн үг бодогдоно. “Шилдгийн шилдэг” бай гэж. Тэрээр өөртэйгээ тэмцэлдэж байлаа. Аавынхаа урмыг хугалахгүйн тулд ахиж ямар нэгэн хэрэг тарихгүйн тулд Аргүнийг анхаарахаа болихоо өөртөө тангараглалаа.
![](https://img.wattpad.com/cover/141426832-288-k663880.jpg)
YOU ARE READING
Хан Тэнгри
FantasíaМонголын бүх Поттертолгойтнуудад зориулав. Зохиолч Г. Цэрэнлхам (GryffindorHead) -Монголын шидтэний сургууль болох Хан Тэнгрид Аргүн хэмээх хүү элссэнээр маш том адал явдлын эхлэл болно. Харри Поттерт дуртай хүн бүрийн заавал унших зохиол буй.