Зургаадугаар бүлэг
Хануй дээш өргөгддөг төмөр хаалгыг сонгон дотогш орлоо. Дотор харанхуй байх бөгөөд ард нээлттэй байсан хаалга буцаад доош болон хаагдлаа. Эсрэг талд ахин нэг хаалга дээш өргөгдөн нээхэд нарны гэрэл туссан өвс ихтэй тал газар угтан авав. Тэрээр өөрийг нь хүлээж байсан мэт зурайх замаар чулаан замаар болгоомжтойхон өгсөн явахад хаанаас гэдэг нь үл мэдэгдэх олон могой түүний хөлийг ороолоо. Могой харж байгаагүйд эхлээд сандарсан ч тэдний дайрахгүй байгааг анзаарлаа. Тэдний дунд хамгийн том нь бололтой цагаан могой биеэр нь өгсөж түүний толгойны өмнө ирлээ. Удалгүй бүх могой элсний ширхэг мэт хувирч "Хангарьд" болон хувирлаа. Тэрээр Хануйд мэхийн ёслоод сарнилаа. Гэвч тэнгэрт бараан үүл бүрхэж аянга цахилгаан цахиж, хамаг зүйлс харанхуйлахад Хануй тал газар биш хадны ирмэгт зогсож байлаа. Чонон сүрэг түүнрүү ууртай нь аргагүй архирч хэзээ мөдгүй дайрахад бэлэн байв. Эргэж харахад хадан цохио байсанд Хануй гарах гарцгүй болжээ. Энэ амьтан зүгээр л уурлачихаж. Түүнийг аргадах хэрэгтэй гэж бодохийн төдийн олон Чоно дайрахаа болив бололтой. Тэдэн дундаас хамгийн том биетэй хар чоно Хануйг суулган хадан цохиог өнгөрч давхиад ой модны өмнө аваачив. Хар чоно чулуун замыг түүнд заагаад мэхийн ёслоод замхран алга боллоо.
-Баяртай чоноо гээд Хануй даллан үлдлээ. Тэрээр ой модон дундуур явахад хаа сайгүй ямар амьтан нь мэдэгдэхгүй архирах, дуугарах сонсдоно. Түүний алхаж байсан чулуун зам олон салаа болон төгсгөл нь харагдахгүй хоорондоо зурайн холилдсон байлаа. Хануй огтхон ч айсангүйд гэрэл цацруулсан буга гарч ирлээ. Тэрээр харанхуй ойг гэрэлтүүлэн түүнд зам заах ажээ. Замын төгсгөлд нуман хаалга байх бөгөөд буга түүнд мэхийн ёслоод сарнин алга боллоо. Хануйн царайд инээмсэгэлэл тодорно. Нуман хаалга нээгдэхэд түүнийг олон хүүхдүүд алга ташин хүлээж авлаа. Хануйн дээл улаан өнгөтэй, цагаан эмжээртэй болжээ. Өргөөг тойрсон ширээний хойморт хэд хэдэн алтан шаргал дээлтэй хүн сууж байлаа. Тэдний голд мөнгөлөг өнгийн дээлтэй, цагаан хантаазтай эрэгтэй суугаад алга ташиж байв. Өргөөг тойрон үлдсэн суудлуудад 3 тэнхимийн сурагчид хуваагдан суусан бөгөөд "Хангай", "Хангай", "Хангай" хэмээн орилно. Тэдгээр Хангай тэнхимийнхэн сурагчдын ард талд Хануйтай хамгийн эхэнд таарсан "Хангарьд"-ын дүрс байлаа. Хануй суудалдаа сууж тэнхимийн сурагчидтай нэгдлээ. Түүний орж ирсэн хаалгаар ахин нэг хүүхэд орж ирэхэд түрхэн намдсан шуугиан ахин нүргэлж эхэллээ.
-Миний зүүлтийг хардаа. Хангарьд инээмсэглэсэн байгаа гэж Маргад тодхон хэлээд
-Өө. Хануй чи ямар их удваа. Миний зүүлтийг хардаа гоё байгаа биз. Хангарьд нь инээмсэглэсэн байгаа. Харин энэ Золбоогийнх ууртай гээд зүүлтийг нь хараад хөхөрлөө. Золбоо багахан ичингүйрч
-Ууртай гэдэг чинь зоригтой учир тэгж байгаа юм гэхэд -Энэ Золбоо. Харин энэ бол Хануй. Чиний зүүлтийг харья гээд хэзээний хурдхан хөдөлгөөнтэй Маргад Хануйн зүүлтийг шүүрэн авлаа. Өөртөө зүүлт байгааг огт анзаараагүй тэрээр гайхширч харвал
-Хөөх. Энд чинь Хангарьд, Чоно, Буга гурвуулаа байна шүү дээ. Ийм зүүлт байдаг юмуу?
-Энэ юун зүүлт юм бэ? Гэж Хануй асуулаа.
-Тэнхимийн хүүхдүүдэд тухайн хүүхдийн бэлэг тэмдэг болсон амьтантай зүүлт би болдог юмаа. Чи мэдэдгүй юмуу? Гэж Маргад багахан гайхшраад
-Ерөөсөө анзаараагүй юм байна.
-Би ийм зүүлттэй хүний талаар сонсож байсан юм байна гэж Золбоо хэллээ.
-Байдаг юмуу? Гэж Маргад лавлахад
-Тэр Чоносын дээд ангийнх. Сүх гэдэг юм. Гурван хаалга гурвуулаа нээгдэхэд тэр өөрөө Чоносыг сонгосон гэдэг юм гэж Золбоо хэлээд хуруугаараа заалаа. Заасан зүгт өндөр, хар дээлтэй цагаан эмжээртэй Сүх сууж байлаа.
-Яахаар ийм болдог юм? Гэж Хануй асуулаа.
-Мэдэхгүй. Намайг хаалгаар ороход могой л байсан удалгүй Хангарьд болоод зүүлтрүү орчихсон. Гэхдээ тэр их хөгжилтэй санагдсан юмаа. Миний инээд хүрээд байсан юм гэж Маргад хэнэггүйхэн хэллээ.
-Чамайг хаалгаар ороход юу болсон бэ? Гэж Маргад, Золбоогоос асуулаа.
-Намайг ороход могой над руу дайрсан би тэгээд айгаагүй л дээ. Юу гэж айхав. Тэгээд би нэг мэдсэн.. Тэгээл хаалгаар ороод ирсэн гэж Золбоо түгдчин хэллээ.
-Чи айгаад айснаасаа болоод юу ч санахгүй байгаа юм байна. Тийм үү гээд Маргад инээлээ. Гэвч өргөө тэр чигтээ чимээгүй болсон байв. Хаалга нээгдэхэд Аргүн хэдийнээ ороод ирчихсэн байлаа. Түүний дээл улаан өнгөтэй болсон байв. Сурагчид хоорондоо ярилцаж байлаа
-Тэр хамгийн түрүүнд орсон шүү дээ. Одоо л гарч ирж байдаг. Сорил хүүхэд болгонд өөр байдаг гэж үнэн байх нээ гэж Маргад хэллээ.
-Тэр "Хангай"-д орсон байна гэж Хануй санууллаа.
-Би түүнийг "Чонос"-д орно гэж бодож байсан гэж Маргад хэлэхэд
-Энэ чинь нөгөө.. аав.. хүүхэд мөн биз дээ гэж Золбоо түгдрэнгүй асуулаа. -Тиймээ. Тэгж сонсож байсан юм байна. Аргүн хаалганаас холдон "Хангай" тэнхимийн сурагчдын зүг алхлаа. Урьдын адил баяр хүргэн шуугих чимээ гарсангүй. Сулхан алга таших чимээ дуулдана. Бүрээ үлээх чимээ гарлаа. Алтлаг дээлтэй хүн бослоо.
-Хүүе. Тэнд Амар шидтэн сууж байна. Энэ бол бүх цаг үеийн хамгийн агуу шидтэн. Тэр маш залуухан хэрнээ сургуулийн захирал болсон гэж Маргад хэллээ
-Хэдтэй юм? Гэж Хануйг асуухад
-Ердөө л 70 тай. Гайхалтай байгаа биз дээ.
-Тэр сургуулийн хамгаалалтыг сайжруулсан, түүнийг бодол уншдаг ч гэж ярьдаг юм байна лээ. Эн дүйцэхүйц шидтэн Монголд лав байхгүй байх гэж Маргад бишрэн алгаа ташив.
Алтлаг дээлтэй хүн босоод
-За ингээд "Хан Тэнгри" сургуулийн захирал, гүн ухаантан, Алтай язгуурын хэл шинжлэлийн ухааны..
-Одоо болно доо. Хэтэрхий албарахуу байх хэрэггүй. Баярлалаа Уянга багшаа
-Хичээлийн шинэ жил эхэлж байна. Та бүхнийг хичээнгүйлэн суралцана гэдэгт найдаж байна. 1-р ангийн сурагчид бүгд эхний жил ижил хичээлүүд үздэг. Энэ нь та нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээд барахгүй, хоорондоо танилцан нөхөрлөж, өөрийн элсэн тэнхимийн онцлог, ур чадварын талаар танин мэдэх боломжтой хэмээн хэлэхэд өргөөгөөр дүүрэн алга таших чимээ дүүргэлээ. Захирал Амар гараа өргөөд
-Таатай мэдээ дуулгахад энэ жил бид 1-р ангийн сурагчдад "Хээрийн аялал" гэх шинэ хичээлийг оруулж байна гэж хэлэхэд 1-р ангийн сурагчид суудлаасаа үсрэн бослоо. Харин ахлах ангийн сурагчид илт дургүйцсэн байртай
-Энэ хичээлийг 3-р ангиас л оруулдаг байсан шүүдээ. Яаж байгаа юм болоо.. гэж хоорондоо шивнэлдэнэ.
-Ингээд та бүхнийг угталтын цайллаганд урьж байна. Хичээл маргааш өглөө 6-н цагт эхлэх болно гээд Амар захирал үгээ гүйцээлээ.
-Юу? Хэн ч энэ талаар хэлээгүй шүү дээ. Би яаж босноо гэж Маргад сэтгэлээр унан суудалдаа буцан суулаа. Харин энэ бүхэн Хануйд тийм ч гайхалтай санагдсангүй. Тэрээр ийм олон хүнтэй анх удаа хамт байж үзсэн билээ. Аавтайгаа өнөөдрийг хүртэл хамт амьдарсан ч сэтгэлээ уудалдаг, хуваалцдаг тэр бүх амьтад байхгүй нь Хануйг хамгийн ихээр ундуйцуулна.
-Сайн уу? Хэмээн мэндлэх хэн нэгний дуу гарлаа. Хануй эргэж харахад
-Намайг Сүх гэдэг. Чамайг аварга яст мэлхийний хүндэтгэлийг хүлээсэн гэж дууллаа. Хануй толгойгоо дохив.
-Одоогоос 150-аад жилийн өмнө л хүндэтгэл хүлээсэн сурагч байсан гэдэг. Чиний хувьд их ойрхон байлаа шүү. Хүндэтгэл хүлээсэн сурагч тэнхимээ өөрөө сонгох эрхтэй болдог юм.
-Би "Хангай"-г сонгосон.
-Харж байнаа. Энд зөвхөн алиа салбадай нар л ордог юм. Өөрсдөө хамгийн шилдэг нь болох ёстой байтал, өөр хэн нэгнийг тэгтлээ дэмжиж байгаа тэд хөөрхийлөлттэй биш гэж үү гэж хэлээд мушилзлаа. Зөвхөн шилдгүүд л "Чонос"-д ордог юм. Чи 3 тэнхимд чөлөөтэй шилжих эрхтэй шүү дээ. Чамд "Чонос"-ыг санал болгоё
-Үгүй дээ. Хэн нэгнийг сэтгэлээсээ дэмжих нь тийм ч буруу биш. Би эндээ байж байсан нь дээр байх. Баярлалаа гэж Хануй хэллээ.
-Харж л байя. Бяцхан охин минь.. гэж хэлээд хар дээлтэй Сүх явж одлоо. Цайллага дуусч сурагчид ахлагч нараа даган тэнхим, тэнхим рүүгээ явлаа. Улаан дээлтэй "Хангай" бүлгийнхэн Ханги тэнгри сургуулийн баруун урд хэсэгт отоглон байх улаан бүслүүртэй гэр лүү явцгаалаа.
-Намайг Эрдэнэ гэдэг. Хангай тэнхимийн ахлагч. Сурагчид өрөөндөө 3-5 уулаа байрших болно. Тэнхимийн уулзалтын өргөө бол энэ харагдаж байгаа хамгийн том улаан хээтэй өргөө. Амралтын өрөөнүүд залгаа оршдог. Бүгдээрээ хүзүүн дэх зүүлтээ үүдэнд байх хангарьдад үзүүлж орох болно. "Хээрийн аялал" биш л бол сургуулийн эзэмшил газраас гадагш гарахыг хориглоно. За одоо унтаж амарцгаа. Хичээл өглөө 6 цагт эхлэх болно. Маргад Хануйн ханцуйнаас зуурч
-Хоёулаа нэг өрөөнд орно шүү гэж хэлээд баясгалантай нь аргагүй инээлээ. Хануйд тийм таатай биш байсан ч хамт байхад татгалзах зүйл алга байлаа. Хангай тэнхимийн сурагчид үүдээр ороход тохитой нь аргагүй зассан өргөө байх бөгөөд тооноор одтой тэнгэр харагдана. Өрөөний голд тулган дотор гал асаалттай байлаа. Гал дотроос ногоон гэрэл бүхий гэрлэн хүн угтлаа.
-Сайн байна уу? Сурагчидаа... Би бол "Хангай" тэнхимийн галч байна. Зүгээр л Галч гэж дуудахад болно. Асуух зүйл байвал би хэзээд бэлэн гэдгээ хэлэхэд таатай байна гэж хэлээд бөхийн ёсоллоо.
-Гайхалтай юм гээч хэсэг хүүхдүүд шагшралдана. Өргөөний хананд олон хаалганууд байлаа. Хануй зүүн талаасаа гуравдахь хаалгаар ороход жижиг өргөө залгасан байх ба 4 ор болоод авдарыг эгнүүлэн өрсөн байлаа. Тэрээр өөрийн сайн нөхөд болсон ирвэсийн үс, шонхор болон бүргэдийн өд зэргийг гарган хананд байрлах тавиур дээр тавиад, хичээлийн хэрэгсэл солионы хувцасаа эмхэллээ. Түүний хажууд Маргад өөрийнхөө эд юмсыг цэгцэлнэ.
-Би хэзээ нэгэн цагт алдартай дуучин болох болно гэж хэлээд ханын зураг гарган өлгөлөө. Орой болж унтаж амрах цаг болжээ. Тооноор тэнгэрийн байдал тодхон харагдах бөгөөд маргааш юу болохыг таахад бэрх байв. Хануй амтат зүүд нойрондоо умбалаа.
YOU ARE READING
Хан Тэнгри
FantasyМонголын бүх Поттертолгойтнуудад зориулав. Зохиолч Г. Цэрэнлхам (GryffindorHead) -Монголын шидтэний сургууль болох Хан Тэнгрид Аргүн хэмээх хүү элссэнээр маш том адал явдлын эхлэл болно. Харри Поттерт дуртай хүн бүрийн заавал унших зохиол буй.