Өдрийн тэмдэглэл
2010 оны 7 сарын 18
Сайна уу тэмдэглэл минь? Өнөөдрөөс тэмдэглэл чиний хамгийн сайн найз болох болно. Намайг Чүэ Хансыл гэдэг. Би Сөүл хотод амьдардаг бага ангийн сурагч. Би бол хөгжилтэй, дурламтгай, сэргэлэн, өхөөрдөм, үнэнч шударга,сэтгэл татам охин. Өөрийгөө дөвийлгөх сайхан зүйл биш ч энэ нь надад таалагддаг шүү.
Өнөөдрөөс эхлэж аав ээж 2 гадаад руу ажлаар явахаар болсон гэсэн. Тиймээс намайг өдрийн тэмдэглэлээ сайн хөтөлж байгаарай гэж захисан. Тэгэхээр одоо би өвөөтэйгөө амьдарна гэсэн үг. За за баяртай тэмдэглэл минь. Маргааш дахин уулзацгаая.2013 оны 12 сарын 3
Эцэг эх маань намайг өвөө дээр орхиж Хятад улсыг зорин аль хэдийн 3 жил болжээ. Тэд ажлаа сайн хийхийн тулд надтай уулзаж чадахгүй байгаа гэсэн. Аав ээж хоёр тэнд том компаний маркетинг хариуцдаг. Тэнд их л завгүй байдаг бололтой. Тэднийг эргээд ирэх байх гэсэн итгэлээр хүлээж, өдөр өдрийг тоолон бурханд хүртэл залбирж байгаа. Ааваа ээжээ хурдан ирээрэй. Санаад байна. Удахгүй зул сар ч боллоо. Миний зул сарын бэлгийг та 2 минь байгаасай гэж үнэхээр их хүсэж байна....
2014 оны 3 сарын 10
Өнөөдөр өвөө ахиад л надад ном уншиж өгөх гэж байгаад өөрөө унтчихсан. Үнэхээр өхөөрдөм байгаа биз? Өвөө бид 2 үнэхээр аз жаргалтай байгаа. Гэхдээ л аав ээжийгээ санасан хэвээр. Ярих болгонд утсаа авахгүй, эсвэл хэдэн минут ярьж байгаад завгүй болчихлоо гээд салгачихна. Хамгийн сүүлд миний 11 насны төрсөн өдрөөр л хэдэн цаг ярьж сууснаа санаж байна. Та хоёрт гомдож байна.
2014 оны 3 сарын 22
Би нээрээ өвөөгөө хэзээ ч тэмдэглэл чамд ярьж байгаагүй юм байна тийм үү? Тэгэхээр манай өвөө зохиолч хүн. Уг нь залуудаа их л суут хүн байсан гэнэ лээ. Тэрийг нь би сайн мэдэхгүй ээ. Тэр бол сайхан сэтгэлтэй, хичээнгүй нэгэн. Тэр манайхтай ойрхон номын санд ажилладаг юм. Би өвөөдөө маш хайртай. Хэрвээ тэр хүн миний дэргэд байгаагүйсэн бол би их л ганцаардах байлаа. Баярлалаа бурхан минь. Өвөөг минь над руу илгээсэнд.
2015 оны 6 сарын 26
Үзэн ядаж байна. Аав ээжийг... Яаж ганц охиныхоо төрсөн өдрийг мартаж чаддаг байна аа? Энэ удаад хэзээ ч уучилж чадахгүй нь. Тэр хүмүүсийг харахыг ч хүсэхгүй байна.
2015 оны 11 сарын 17
Өвөөгийн бие бага багаар муудаад л байна. Гэсэн ч надад зүгээр л гэх юм. Санаа зовоод байх юм. Надад үлдсэн нь өвөө болон Юүхан шүү дээ. Тэдний нэг нь намайг орхих юм бол би яаж ч магадгүй байх. Гуйя бурхан минь. Тэр хоёрыг л надад өгчих.
2016 оны 4 сарын 1
Өнөөдөр би маш аз жаргалтай байна тэмдэглэл минь. Өвөөгийн бие сайжирч байгаа. Бас Юүхан бид 2ын ч харилцаа сайн байгаа. Саяхан Юүхан болон миний найз Руа бид 3 хамтдаа цагийг маш сайхан өнгөрөөсөн. Миний амьдрал энэ үед л хамгийн сайхан байх шиг байна. Цаашид юу болохыг мэдэхгүй ч энэ л цаг хугацааг нандигнах болно.
2016 оны 12 сарын 26
Зул сарын мэнд? Өнөөдөр хамгийн гайхалтай зул сар байлаа. 16 нас хүрснээс хойшхи анхны зул сар. Энэ гайхалтай зул сарыг түүнтэйгээ тэмдэглэсэндээ маш их баяртай байна. Юүхан аа~ Би чамд үнэхээр их сайн бололтой. Өвөө та 2 минь миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг.
2017 оны 2 сарын 21
Юүхан бид 2 нэг л эвгүй болчихсон. Өмнөхөөсөө илүү хөндий гэх юмуу? Юу ч байсан гэлээ энэ харилцаагаа авч үлдэхийг хүсэж байна.
2017 оны 3 сарын 6
Өвөөгийн бие муудаад байх юм. Яагаад олон эмчилгээ хийлгэсэн ч зүгээр болохгүй байгаа юм бол? Ядаж байхад ээж аав ч утсаа авахгүй юм. Яах ёстойгоо мэдэхгүй байна. Үнэхээр иймэрхүү байдалтай байвал галзуурах байх. Новш гэж залгаж бас явмаар байна. Энэ нэгэн ертөнцөөс...
2017 оны 9 сарын 13
Салчихлаа. Ингээд бүх зүйл дууссан. Чи ч тэр би ч тэр. Өөр өөрсдийн явах замаар л явах хувь тавилантай юм. Гэхдээ хэдий бид салсан ч гэлээ чамайг үзэн ядахгүй байна. Зүгээр л аз жаргал хүсье. Баяртай Ким Юүхан.
2017 оны 10 сарын 29
Сайна уу тэмдэглэл минь? Аль хэдийн 7 жил болчихсон байна. Энэ хугацаанд маш их юм болж өнгөрлөө. Аз жаргалтай, баяр баясгалантай мөн уйтгар гунигтай... дурсамжууд. Энэ хүртэл миний сэтгэлийн үг бүрийг сонссон тэмдэглэл чамд баярлалаа. Дахин тэмдэглэл бичиж хувь заяа мэтийн зүйл итгэхгүй ээ. Өөрийн хий хоосон ертөнцдөө ч дахин унахыг хүсэхгүй байна. Зүгээр л бүх зүйл дууссан. Энэ хүрээд ... өвөө ч тэр Юүхан ч тэр. Бас ээж аав ч гэсэн. Тэднийг өөрийн сэтгэлтэйгээ булшилсан учраас дахин тэрхүү өвдөлтийг мэдэрхийг хүсэхгүй байна. Одооноос яг л үхсэн хүн шиг амьдрах болно. Эцэст нь ... Баяртай!
YOU ARE READING
The Book ||kmg||
FantasyТархи: Хараал идсэн тэр номыг олоогүй байсан бол сайн байхсан. Зүрх: Үгүй дээ. Тэр ном байгаагүй байсан бол би түүнтэйгээ учрахгүй байсан. Тархи: Одоо түүнийг март. Зүрх: ...... Хүссэн ч чадахгүй бололтой. By: Jsoo_0112 [Completed]