Дөрвөн долоо хоног маш хурдан өнгөрч улирлын амралт ч хурдан дуусав. Эд хүйтэн ч арилж хаврын сар болоход хэдхэн л сар үлдээд байна. Хавар болохыг тэсэн ядан хүлээнэ. Энэ хугацаанд би хичээлээ хийж Руа болоод Юүхантай ч гайгүй харилцаатай болсон билээ. Тэднийг уучилж дахин найзууд болсондоо баяртай байгаа. Аль хэдийн хичээл эхлээд 3 хонолоо. Тэгсэн ч надад нэг л зүйл дутагдаад байлаа.
Өглөө эртлэн босоод өөрийгөө янзлав. Үсэндээ бага зэрэг долгион оруулаад, нүүрээ хөнгөн будаад уруулаа ч будлаа. Дүрэмт хувцасаа эмхтэй өмсөөд энгэрийн тэмдгээ зүүлээ. Миний хэдэн сарын өмнөх төрхөөс тэс өөр харагдаж байна. Илүү хөөрхөн бас цэгцтэй. Доош буун хоолны ширээнд суувал аав бас л сонин уншин сууна.
Би: Сайхан амарцгаасан уу?
Би өдөр бүр ингэж хэлдэг болсон. Би бага багаар өөрчлөгдөж байлаа.
Ээж: Өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Би: Би байнга л ийм байдаг шүү дээ.
Ээж: Тийм шүү. Яг ээжийгээ дуурайчихаж.
Аав: Хэн хэнийг дуурайсан гэж. Хансыл надтай усны тусал шиг адилхан байхад.
Ээж: За тийм болог ээ ах гуай.
Аав: Ах гуай?! Энэ хүүхэн чинь бүр галзуурчихжээ. Ийм хүндтэй эр нөхрөө.
Ээж: За Сылаа. Миний охин аав шигээ хүнтэй сууж болохгүй шүү. Яг ийм үглээ яншиа хүнтэй.
Би: За ойлголоо. Би ингээд явъя да.
Аав: Юу? Үглээ, яншиа гэнэ шүү. Чи л ийм болгоо биздээ.
Намайг гаран гартал тэр 2 хэрэлдсээр л байлаа. Одоо л нэг гэр бүл шиг санагдаж байна.
Сургууль руугаа ороход намайг Руа угтан бид хамт анги руу орлоо. Хичээл завсарлахад Юүхан Руа бид 3 ангидаа сүү болон жигнэмэг идэн сууна. Юүхан надтай байснаасаа илүү Руатай байхдаа илүү тухтай харагдаж байна.
Би: Хөөе та 2 ингээд хоёр нэг нэгнийхээ уруулан дээрх үртэсийг нэртэйгээр нь идчихээч.
Тэр 2 хийж байсан зүйлсээ орхин инээлдэнэ.
Руа: Хансылаа. Чи үнэхээр өөр болсноо мэдэх үү?
Би: Юу нь?
Руа: Бүхий л зүйл чинь. Чи илүү сайн охин болсон.
Би: Өмнө нь тийм муу хүн байсан хэрэг үү?
Руа: Тийм биш ээ.
YOU ARE READING
The Book ||kmg||
FantasyТархи: Хараал идсэн тэр номыг олоогүй байсан бол сайн байхсан. Зүрх: Үгүй дээ. Тэр ном байгаагүй байсан бол би түүнтэйгээ учрахгүй байсан. Тархи: Одоо түүнийг март. Зүрх: ...... Хүссэн ч чадахгүй бололтой. By: Jsoo_0112 [Completed]