Бидний датлага эхлээд олон хоногийн хугацаа өнгөрсөн байлаа. Миний ч улирлын шалгалт эхнээсээ эхлэж байлаа. Ойрын үед хичээлүүдэд идэвхтэй ханддаг болсон маань багш нарт ч таалагдан намайг их магтаж байгаа. Би ч Мингюүгээс сурсан мэдсэн зүйлээ ашиглаж байгаа минь надад амжилттай сурах итгэл төрүүлсээр.
Өвлийн дунд сар эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байлаа. Гадаа маш хүйтэн болох агаад цас ширхэг ширхэгээр унан үзэгдэнэ. Анхны цас. Миний суудал цонхноос ойрхон биш ч гэлээ би анхны цасыг сайн харж байлаа. Тэнд ч гэсэн цас орсон байгаа? Тэгвэл сайхан сан. Номын сангаас шууд тийшээ очих нь бараг л боломжгүй болсон учир би шинэ газар олон тэндээ номын ертөнц рүү ордог болсон. Тэр агуулах учраас жоохон хүйтэн байдгаас биш хүн орж ирдэггүй боломжийн газар байлаа. Би ч шууд л хичээл тарсны дараа агуулах руу гүйлээ.
Намайг тэнд очиход өвөл ч гэлээ арай л дулаахан байж билээ. Мингюүгийн ангийн цонхоор түүнийг харвал тэр маань хичээлээ шамдан хийж байлаа. Удахгүй завсарлах нь ээ гэж бодож хаалганых нь хажууд зогсож байтал төд удсан ч үгүй хонх дуугаан бүгд хаалгаар гарч ирлээ. Би яг үүндэнд нь байсан болохоор цочиох гээд түүнийг гарав уу үгүй юу нураанд дээр нь хүчтэй цохилоо.
Би: Мингюү
Тэр бондгос хийгээд " Бурхан минь" гээд уулга алдлаа. Түүнтэй хамт байсан найзууд нь надтай мэндлэв. Би түүнтэй найзалснаас хойш түүнийг зарим найзуудыг мэддэг болсон. Тэд бүгд эгдүүтэй, царайлаг мөн үнэхээр хүүхэд шиг. Яг л Мингюүгийн найзууд биш гэх вий гэчихсэн юм шиг.
Вонжин: Хансыл өөрийн залуугаа авах гэж ирээ юу?
Би Вонжины хэлсэн үгэнд бага зэрэг инээв. Хэрвээ миний залуу байсан бол сайхан л байна.
Би: Тиймээ. Түүнийг өгөх юм байгаа биздээ?
Дунхён: Одоо биднээс зөвшөөрөл аваад байгаа юм уу? Хэзээ ингэдэг болчихсон юм.
Мингюү: За боль оо. Та нар одоо яв. Би Хансылд давтлага өгөх хэрэгтэй байна.
Сэжин: Юу вэ? Мингюү, чи түүнийг биднээс харамлаад байгаа юмуу?
Мингюү: Би хэзэээ... харамласан юм.
Сэжин: Ойлголоо доо. Та хоёрт амжилт хүсье.
Тэднийг явсны дараа би Мингюүгийн мөрөөр тэврэв. Эсвэл дүүжлэгдэх гэх юмуу?
Би: Өнөөдөр юу хийсэн?
Мингюү: Юу вэ? Би одоо байцаалтанд ороод байгаа юмуу хаашаа юм. Миний мэдэх даруухан Чүэ Хансыл хаана байгаа юм. Гаргаад ир.
YOU ARE READING
The Book ||kmg||
FantasíaТархи: Хараал идсэн тэр номыг олоогүй байсан бол сайн байхсан. Зүрх: Үгүй дээ. Тэр ном байгаагүй байсан бол би түүнтэйгээ учрахгүй байсан. Тархи: Одоо түүнийг март. Зүрх: ...... Хүссэн ч чадахгүй бололтой. By: Jsoo_0112 [Completed]