5. Хансылши

26 3 0
                                    

Тэр өдрийн болсон явдлаас хойш хэдийнээ 5 хоног болсон байна.

Тэгэхэд би бага зэрэг цочирдсон ч гэртээ очоогүй юм. Оройн 10 цаг болоход би гэрийнхээ ойролцоох байрнуудын дунд сууж байтал ээж залгаж гэртээ ир гэж хэлсэн. Миний бардам зан намайг эндээс босолгүй хэзээ ч битгий гэртээ ор гэсэн ч тархи минь давуу эсэргүүцэж байсан болохоор би удалгүй орсон юм.

Шинэ 7 хоног эхэлж гадаа ч сэрүүхэн болж байв. Эхний хэдэн цаг хичээл орсны дараа багш орж ирэн өөртэй нь тусдаа уулзаж ярилцах хүүхдүүдийн нэрийг дуудвал дунд нь миний нэр байх нь тэр. Магад миний дүнгийн талаар биз.

Би: Орж болох уу багшаа?

Багш: За

Намайг сандал дээр сууны дараа тэрээр хийж байсан зүйлээ орхиод

Багш: Хансыл чамтай юуны талаар ярилцах гэж дуудсаныг чи мэдэж байна уу?

Би: Тиймээ.

Багш: Сүүлийн 1 жил ялангуяа 2 сар чиний дүн эрс муудаж байна. Төгсөх анги хэрнээ ийм хичээл зүтгэл муу байгаад чинь би үнэхээр гайхаж байна.

Багш: Бас ямар ч зорилгогүй хий хоосон өдрийг өнгөрүүлнэ. Хичээл орж байгаа багш нар чинь чамайг хичээлүүд дээр нь идэвхгүй байгааг хэлсэн. Чамд яг ямар юм болчихоод байгаа юм бэ Хансыл?

Би: Уучилаарай багшаа.

Багш: Бас өмнөх 7 хоногт авсан мэргэжил болон сургуулийн талаарх судалгааг яагаад бөглөөгүй юм? Чи ямар сургуульд орж юу болох гээд байгаа хүн бэ?

Энэ асуулт намайг гацааж орхилоо. Би юу хүсэж байгаа юм бол? Ямар сургуульд орж ямар мэргэжилтэй болох вэ? Хүүхэд бүрт өөрийн гэсэн сонирхол болоод мөрөөдөл байдаг бол надад үүний аль аль нь ч алга. Бага байхдаа маш олон зүйлийг мөрөөдөж төсөөлдөг байсан бол одоо миний тархинд юу ч алга. Би юуны тулд амьдраад байгаа юм бол оо?

Би: Би юу? Би... би...

Багш: Хэрэггүй. Ойлгомжтой. Нэгт чи эхлээд мэргэжлийн талаар судалгаа хийсэн нь дээр байх. Хоёрт зүгээр давтлага ав. Энэ бидний хэн хэнд маань хэрэгтэй. Чиний ч дүн дээшилнэ. Танай ангид маш олон онц сурлагатангууд байдаг. Яагаад чи тэдний нэгнээс давтлага авч болохгүй гэж?

Би: Багшаа би үүнд сайн итгэлтэй биш байна.

Багш: Юүхан болон Руа байгаа шүү дээ. Тэд чиний найзууд юм чинь хичээл заахад татгалзах зүйлгүй. Би ямартай ч Юүханд хэлчихсэн байгаа.

The Book ||kmg||Where stories live. Discover now