Нүдээ нээхэд намайг өөр орчин угтаж авлаа. Энд манайхаас дулаахан байна. Бас зарим зүйлс нь бага зэрэг өөрчлөгдчихөж.
Намайг ангийнх нь хажуугаар өнгөрөхдөө түүнийг харвал тэр хичээлээ шамдан хийж байлаа. Түүнийг харалгүй удсан болоод ч тэр үү Мингюү үнэхээр царайлаг харагдаж байна. Удахгүй жижүүр нь энэ хэсгээр явах байх тиймээс би түүнийг сургуулийн хаалган дээр хүлээхээр боллоо.
Хэсэг хүлээсний дараа хичээл нь ч тарав. Эхлээд тэр гарч ирэхэд би түүн дээр очих гэж байсан боловч хэн нэгэн надаас өрсөн түүн дээ минь очлоо. Мингюү жаргалтай нь аргагүй инээгээд түүний толгойг илэв. Тэр охин нь мэдээж Еэна. Би яагаад бодоогүй юм бол оо. Мэдээж би зайгаа тавьж өгсөн байхад тэд үерхэчихсэн байлгүй яахав дээ.
Түүний дараа бусад найзууд нь гарч ирэв. Тэд бүгд нийлэн автобусны буудал явлаа. Би ч тэдний араас дагалаа. Еэна болон бусад найзууд нь автобусаар явахад Мингюү гараа даллан үлдээ. Найзуудтайгаа салах ёс гүйцэтгээд гэр лүүгээ харих гэж байгаа бололтой алхаж эхлэв. Тэр Еэнатай үерхэж байгаа байх. Тийм байхад би түүн дээр очих хэрэгтэй гэж үү дээ?
Би түүний нэрийг дуудахад тэрээр эргэж харсан ч надтай мэндэлсэнгүй харин ч гайхсан харагдана. Би түүн дээр очлоо.
Би: Мингюү. Сайн сууж байсан уу?
Мингюү: Сайн. Чи?
Би: Сайн.
Мингюү: Чамайг дахин харахгүй гэж бодсон юмсан.
Би: Би дараа нэг ирнэ гэж хэлсэндээ. Тэгээд л чамтай уулзах гээд...
Мингюү: Тийм байх нь. Тэгээд зүгээр л ирсэн юмуу?
Би: Тэр нөгөө...
Чамайг санаад ирсэн юм. Харахгүй бол амьсгал давчдаад байсан болохоор чамтай уулзах гэж ирсэн хэрэг.
Би: Тийм ээ.
Бид хамт урагш алхлаа. Түүнтэй ойрхон алхаж байгаа ч бидний сэтгэл хол зайд оршино. Би ч тэр Мингюү ч тэр юу ч үл дуугарна. Энэ миний хувьд үнэхээр эвгүй санагдаж байна. Түүнд ч гэсэн тэгж санагдаж байгаа биз.
Би: Энэ сарын хугацаанд юу хийв дээ.
Мингюү: Хичээл.
Би: Аан.
Мингюү: Харин чи?
Би: Найзуудтайгаа эргээд нийлсэн. Чиний хэлснээр тэднийг уучилсан. Бас аав ээжтэйгээ ч сайн харилцаатай болсон.
Мингюү: Тэгвэл болж дээ.
Дахин чимээгүй байдал.
Би: Еэна сайн байгаа биз дээ. Та хоёр уулзаж байгаа юу?
Мингюү: Ммм тэр сайн байгаа. Бид өмнөхөөсөө дотно болсон. Бас тэр хүнтэй үерхэж байгаа. Хэд хоногийн өмнөөс...
Би: Тийм гэж үү? Гоё юмаа.
Мингюү: Хэн гэдгийг нь асуухгүй юмуу?
Би: Хэрэггүй ээ. Мэдэх болохоор.
Мингюү: Юуг мэдэх гэж?
Би: Нэг тийм юм байгаа. Би харин чамайг автобусны буудал дээр байхад чинь санаандгүй харчихаад ирсэн юм л даа.
Мингюү: Аан.
Би: Тэгвэл ингээд би явъя даа.
Мингюү: Ийм хурдан уу?
Би: Тийм ээ. Баяртай Мингюү. Дахин таарах байх.
Би эргэж харан цааш явлаа. Намайг эргэсний дараа Мингюү миний гарнаас барин зогсоолоо.
Мингюү: Маргааш... Маргааш надтай уулзаж чадах уу?
Би: Юу?
Мингюү: Чамд маш чухал хэлэх юм байгаа болохоор жоохон оройхон тийшээ надад цаг гаргаж болох уу?
Би: Би маргааш-
Мингюү: Иртэл чинь хүлээх болохоор надтай заавал уулзаарай. Бидний сүүлд ярилцсан тоглоомын талбайг санаж байгаа биз дээ.
Би: Тийм ээ.
Мингюү: Тэрний хажууд мини кафе байдаг юм. Би чамайг тэнд хүлээж байх учраас заавал ирэх хэрэгтэй шүү. Ойлгосон уу?
Би: За
Тэрээр намайг үлдээн гэрийн зүг явлаа. Би ч гэрийн зүг явав.
Тэр надтай уулзаж яах гэж байгаа мэдэхгүй ч Еэна болон өөрсдийнхөө хоорондох зүйлийг ярих гэж байгаа байх. Надад очих шалтгаан байхгүй ч гэсэн Мингюүг бодоод ч болтугай очихгүй бол болохгүй.
YOU ARE READING
The Book ||kmg||
FantasiТархи: Хараал идсэн тэр номыг олоогүй байсан бол сайн байхсан. Зүрх: Үгүй дээ. Тэр ном байгаагүй байсан бол би түүнтэйгээ учрахгүй байсан. Тархи: Одоо түүнийг март. Зүрх: ...... Хүссэн ч чадахгүй бололтой. By: Jsoo_0112 [Completed]