2. Гайхамшиг

41 4 0
                                    

Номын санд ороход таваад сурагч, хоёр гурван настай хүмүүс байж байлаа. Би шинэ номын санчид мэндэлчихээд номын сангийн хамгийн булангийн хэсэг рүү зүглэнэ. Энд тавиур бүрт олон ном байдаг учраас тавиуртай номнууд намайг халхалж өгч чаддаг юм. Тэрнээс гадна тэр хэсэг цонгүй, бага зэрэг харанхуй учраас хүүхдүүд энэ зүг лүү зүглээд байдаггүй юм. Заримдаа өвөөгөөс нуугдах гэж энд ирдэг байсансан.
Энэ танхимын дээд талд "Антропологийн танхим" хэмээн бичсэн харагдана. Би ч хайрцгаа газарт тавин өөрөө хажууд нь хөлөө жийн суулаа. Энэ л үед би өөрөөрөө байгаа бололтой.

Утасныхаа цагийг харвал 13:08 гэсэн байлаа. Хайрцаган дотор олон төрлийн хэрэгтэй хэрэггүй зүйлс байх бөгөөд миний зураг л гэхэд хэд хэдээрээ байж байлаа. Миний анхны усанд орж буй зураг, бага ангийн төгсөлт, даашинз өмссөн зураг гээд олон зурагнууд мөн тэрнээс гадна миний жоохон байхдаа зурж өгч байсан бүхий л зурагнууд байж байлаа.Үүнийг хараад өөрийн мэдэлгүй инээмсэглэл тодруулах агаад нүднээс сувдан цагаан нулимс унана. Тэгээд тэдгээр зүйлсийг тавин толгойгоо эргэлдүүлэн уртаас урт санаа алдан нүдээ анилаа. Хэсэг хугацааны дараа нүдээ аниад буцаагаад нээх үед хамгийн түрүүлж харсан зүйл минь өвөөгийн гэх тодотголтой тэрхүү ном байсан юм.

Хамгийн хачирхалтай нь тэр хуучин ном миний сэтгэлийг яагаад ч юм далдын мэдрэмжээр татаад байлаа. Зүгээр хүрч үзээд нээмээр санагдлаа. Би бага зэрэг өндийн номыг аваад буцаж суулаа. Онгойлгох гэсэн боломж ямар ч боломж алга. Учир нь бат бөх зүйлээр 2 талыг нь бэхэлсэн байх бөгөөд тэнд нь зөвхөн түлхүүр гэмээр юмуу нэгэн зүйлийн ором байв. Гэвч энэ ормыг хаа нэгтэй харсан юм шиг санагдан өөрийн мэдэлгүй гар минь цээж рүүгээ сарвайлаа. Өөрийнхөө энгэрээс зүүлтээ гаргаж иртэл тэрхүү оромтой дүрс нь адил харагдлаа. Үнэхээр сонирхолтой шүү.

Энэ зүүлтийг өвөө маань эмнэлэгт байхдаа нандигдан хадгалаарай гэж өгсөн юм. Би итгэлгүйхэн зүүлтээ тэрхүү хэвэнд нь оруултал номын хавтас нь цоожноосоо саллаа. Би бүр гайхширч орхив. Энэ зүйлийг адал явдалт, аймшигийн киноноос л үзэж байлаа.

Номыг онгойлгон эхний хуудсыг нээлээ. Эхний хуудсанд цагаан цаасан дээр өвөөгийн нэр гарын үсэг харагдана. Гараараа имэрч үзвэл дээр гараараа бичсэн гэдэг нь илт харагдана. Дараагийн хуудсыг нээлээ. 2дах хуудсанд гар бичмэлээр нэгэн үг бичсэн байлаа.

" ХҮН БҮРТ ӨӨРИЙН ГЭСЭН АЯЛАЛ БАЙДАГ. ХАРИН ТАНЫ АЯЛАЛ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭХ БОЛ? ХЭРВЭЭ ТЭРХҮҮ ЕРТӨНЦӨӨР АЯЛАМААР БАЙВАЛ "БИ ХҮСЭЖ БАЙНА" ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ." гэсэн байлаа.

The Book ||kmg||Where stories live. Discover now