10. Баяртай

18 2 1
                                    

Өнөөдөр дүн гарах өдөр. Бүх багш гар дүнгээ гаргаж дуусаад дүнгийн голчоор хүүхдүүдээ жагсаалаа. Өдөр тарахын алдад нээлттэйгээр хүүхдүүдэд дүнгийн жагсаалтыг харуулав. Би ч чихэлдэн хүүхдүүдийн голоор орж өөрийн нэрийг хайлаа. Ахисан байгаасай гэж хүсэж байгаа ч сэтгэл минь хэвээрээ л байгаасай гэж хүснэ. Хэрэв тэгэх юм бол Мингюүтэй ахин хамт байж болно.

Өөрийнхөө нэрийг хайлаа. 210...187...150... 102. Би 102-т орчихсон байна. Тэгэхээр өмнөх дүнгээс минь хавь илүү гэсэн үг. 108-аар нэмэгдчихэж.

Ангид орж ирсний дараа багш хүүхд бүрт тус тусын дүнгийн нарийвчлалтай цаас өглөө.

Багш: Хүүхдүүдээ энэ улирлын дүнгүүд чинь бага зэрэг буурсан байсан. Гэсэн хэдий ч би хэд хэдэн хүүхдүүдээр бахархаж байгаагаа хэлмээр байна.

Багш: Эхлээд манай сургуулийн 1-р байр Ким Руа сурагч. Руа үнэхээр хичээсэн чин харагдаж байна. Бүр 1 байраас дээшилсэн. Дараа нь Хангюл маань байна. Өнгөрсөн жилүүдэд 1-т байсан ч байр ухран 2-т орсон. Юүхан ч бас тун сайн. Сургуулийн хэмжээд 4-т жагссан. Тэгсэн ч сайн байсан шүү. Тэгээд бас Чүэ Хансыл. Хамгийн сайн ахисан сурагч. 210-аас 102 хүртэл сайн хичээсэн байна. Дараагийн удаад ч энэ эрчээрээ яваарай. За ингээд дуусгая. Бүгд сайхан амраарай. Амралтйн даалгавар өгөхгүй.

Хүүхдүүд тарснаа дуулан бүгд л чимээ шуугиан үүсгэн гарахаар зэхлээ. Би ч дүнгийн хуудсаа цүнх рүүгээ хийх зуур хажууд минь Руа болон Юүхан зогсож байлаа.

Руа: Баяр хүргэе Хансылаа. 108 байр ахисанд чинь бахархаж байна.

Би: Баярлалаа.

Юүхан: Бүгдээрээ тарснаа тэмдэглэх үү? Хамтдаа зугаалах ч юмуу?

Руа: Тийм шүү. Чиний дуртай жүжигчний тоглосон кино нээлтээ хийж байгаа. Тэгээд нээлтэн дээрээ ирнэ гэсэн. Явцгаах уу?

Би: Хэрэггүй ээ. Би завгүй болохоор ингээд явлаа.

Руа: Аан... Тийм үү? Тэгвэл яв даа.

Би куртикээ өмсөн хаалга руу алхалаа. Тэд надад муухай хандсан ч гэлээ би тэднийг аль хэдийн уучилчихсан. Бардам зан маань л тэднийг үзэн ядах хэрэгтэй гэх боловч яг үнэндээ тэгмээргүй байна. Тэглээ ч Юүхан надаас салсныхаа дараа Руатай үерхсэн бас тэр үерхэж байх хугацаандаа намайг хуураагүй шүү дээ. Одоо надад Юүханыг гэсэн сэтгэл ч байхгүй. Тийм байтал би тэдэндээ муухай аашлаад байх нь утгагүй л юм. Мингюү надад "Тэднийг уучлах хэрэгтэй." гэж дандаа л хэлдэг. Тиймээс би тэдэнд муухай аашлахаа больсон нь дээр биз.

The Book ||kmg||Where stories live. Discover now