Тэрхэн үед нэгэн ичимхий гэмээр охин түүн рүү ямар нэгэн хайрцагтай юм сарвайлаа. Олон хүмүүсийн яриан дундаас би тэр хоёрын яриаг харин ч сонсож чадсан юм.ХХХ: Энэ ... нөгөө
Залуу: Чи хийсэн юмуу?
ХХХ: Тийм ээ. Би оройжингоо сууж энэ бялууг хийсэн юм л даа. Хэрвээ чамайг авахгүй гэвэл би о-ойлгоно оо.
Хэсэгтээ тэд юу ч дуугаралгүй байж байсан боловч хормын дараагаас тэрхүү залуу инээмсэглэв.
Залуу: Амтархан иднэ ээ. Чиний сэтгэл шингэсэн учраас. Баярлалаа.
Нөгөө охин нь ичсэн бололтой шууд л гүйгээд явчихсан. Магадгүй тэр царай шигээ сайхан ааштай байх. Мөн сургуульдаа алдартай байх гэсэн бодол намайг угтан авав.
Би: Уучилаарай. Энэ хоол аягалаж байгаа хүнийг хэн гэдэг юм бол?
Би хажууд байсан нэгэн охиноос асуулаа.
ХХХ: Ммм. Тэр үү? Ким Мингюү гэдэг юм.
Би: Тэр их алдартай байх?
ХХХ: Тийм шүү үнэхээр алдартай. Сайхан сэтгэлтэй, онц сурдаг, дээрээс нь царайлаг. Яг л мөрөөдлийн залуу биш гэж үү?
ХХХ: Гэхдээ чи мөрөөдөөд ч хэрэггүй байх даа. Түүнд олон охид сэтгэлээ илчилдэг ч тэр хэнд ч зөвшөөрч байгаагүй юм. Яахав чамд амжилт хүсье.
Ийн хэлээд тэр хоол өгөх эгнээнд орон жагслаа. Тэрний хэлдэг үнэн байх.
Гэвч тэр охины хэлснийг үл тоон би Мингюү гэх хүүг холоос ажиглаж байлаа. Тэр яагаад ийм төгс гэмээр юм болоо? Хэнийг ч ялгаварлаж харьцахгүй бүгдэнтэй нь адил тэгш харьцах юм. Манай сургуулийн алдартай хөвгүүд бол дандаа л үл бүтэх нөхдүүд байдаг учраас би алдартай хүүхдүүдийг тэд нараар л төсөөлдөг байсан байх.
Завсарлагаа 30 минут үргэлжилдэг бололтой удалгүй тэр өөрөө ч хоолоо идээгүй өмсөж байсан тогоочийн хувцас малгайгаа тайлаад тэнд байсан хүмүүсд бөхийгөөд өөр тийм явлаа. Би ч түүнийг дагаж араас нь явбал тэрээр 2-1 гэсэн анги руу орчихлоо. Аан тэр завсарлагааныхаа цагаар тэнд үнэгүй ажиллаж дуусаад хичээлдээ суудаг юм байна. Гайхалтай.
Анги нь дээд талаараа цонхтой учир ангийн бүх л хүүхдүүд харагдана. Мингюү 1-р салааны хамгийн хойно суух агаад хичээлээ анхааран сууна. Багшийнхаа тайлбарласныг нэг бүрчлэн сонсож хичээнгүйлэн хийнэ. Миний хувьд би бага зэрэг намхан учраас түүнийг харах гэж өлмийгөө өргөнө.
YOU ARE READING
The Book ||kmg||
FantasyТархи: Хараал идсэн тэр номыг олоогүй байсан бол сайн байхсан. Зүрх: Үгүй дээ. Тэр ном байгаагүй байсан бол би түүнтэйгээ учрахгүй байсан. Тархи: Одоо түүнийг март. Зүрх: ...... Хүссэн ч чадахгүй бололтой. By: Jsoo_0112 [Completed]