Intro

1.6K 127 15
                                    

2018.06.02

Би Америк-д яг одоо байхгүй байгаа шүү😂 Зүгээр бэлтгэлээ хангаж байна😂

Юуны өмнө хэлэхэд би хоол ундаа сайн идэж, шалгалтандаа бэлдэх, даалгавруудаа хийх гэх мэт зүйлсээ сайн хийгээд явж байгаа. Миний шалгалт 18-нд эхлэнэ. Watt-аа буцаагаад татсан, стрессдсэн үедээ өгүүллэг уншиж тайван байхыг хичээдгээ мартсан болно😂Гэхдээ асуух асуулт байвал ер нь хариулж амжихгүй, стрессдсэн үедээ муухай ааштай болчихдог гэдгээ хэлмээр байна аа..

За тэр яахав. Би яг энэ бичвэр хэзээ эхлэх, юу болох, энэ зун ямар төлөвлөгөөтэй байгаагаа хэлье ээ~
✔06.22 Баасан - Шалгалтуудаа өгч дуусгах
✔06.23 Бямба - Унтаж амарч аваад, гадуур гарч шоппиндож, амттай зүйлс идэх (зүгээр enjoy🤞)
✔06.24 Ням - Хувцсаа баглах, хэрэгтэй хэрэггүй зүйлсээ баглаж цэгцлэх
✔06.25 Даваа - Бүгён их сургуульд судалгааны ажил хийх
✔06.26 Мягмар - Бүгён их сургуульд судалгааны ажил хийх
✔06.27 Лхагва - Бүгён их сургуульд судалгааны ажил хийх
✔06.28 Пүрэв - Амрах
✔06.29 Баасан - Хувцсаа баглах, нислэгт бэлдэх, шөнийн автобусаар Сөүл рүү явах
✔06.30 Бямба - Сөүлээс Америк руу нисэх. Life in America эхлэх!

Миний төлөвлөгөө нэг иймэрхүү. Шалгалтаа өгчихөөд ер нь 8 сарын дунд хүртэл завгүй байж байгаад 8 сарын сүүлээс 2-р семестер эхлэх байгаа. Надаас урам өгөх, ядраад байвал яах вэ, бууж өгөх гээд байна гэдэгт хүмүүс байвал ер нь миний зуны амралтын хуваарийг харчих, бас надаас илүү хичээлээ хийдэг завгүй хүүхдүүд сая саяараа тэнд цагтай уралдаж байхад өөрийгөө нэг харьцуулаад хараарай гэж хэлэх байна. Тэгвэл шууд л хичээл хийх хүсэл ундраад л ирнэ байх аа. Энэ бол хамгийн эцсийн арга шүү, тэрнээс биш өөрийгөө харьцуулах гэсний хэрэггүй.

Миний зуны зорилго бол TOPIK, SAT-д бэлдэх байгаа. Би 10 сард PSAT өгөх гээд аль хэдийн бүртгүүлчихсэн, тэр шалгалтыг өгөхөд бас хөөрхөн хэмжээний мөнгө төлдөг болохоор ер нь өөрөө өөрийгөө л аргалчих гээд, залхуурсан үедээ ч хичээлээ хийх гээд бүртгүүлчихсэн:)) TOPIK II угаасаа KSA-г төгсөхөд авсан байх ёстой болохоор нэг мөсөн өгөх юм чинь гээд өндөр оноо авах зорилготой бэлдэж байгаа. Та нарт амалчихъя, 2018 оныг дуусахад би TOPIKын 4+ түвшинтэй байх болно!

Wisconsin-д би нийт 4 долоо хоногийн турш байрлаж неврологи (neuroscience~толь бичгээс хайсан чинь л ингэж байна~) буюу тархины мэдрэлийн системийг судлана. Дараа нь Чикаго хотоор 2-3 хоног аялана.

Life in America, Life in Korea хоёрын ялгаа нь Life in America-г би өдөр бүр update хийнэ. Тэгэхээр 32 хэсэгтэй байлгах зорилготой байгаа, 30 хоног яг жинхэнэ бичвэр, 2 хэсэг нь Intro, Outro байх юм аа..

За тэгээд стрессдэж байгаа бүх хүмүүстээ ганцаараа биш шүү гэж хэлье. Би бүр энд жоохноороо биеэ даагаад дараа семестрээс их сургуулийн хичээл үзэж эхлэх гээд, шалгалт өгөх гээд, зун ийм бүтэн хуваарьтай, 2018 онд юу юу хийхээ бүр нарийн гаргачихсан явж байгааг бодоод өөрөө ч гэсэн урам аваарай. Бууж өгч, шантарч болохгүй шүү. Ер нь хөдөлмөрлөсөн хэрээрээ л сайхан амьдрана гэж бодох хэрэгтэй. Бас заавал ямар нэгэн алдартай, амжилттай яваа хүнийг 100 хувь хуулбарлах албагүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог, шинж чанар, ааш араншин, бас магадгүй хувь тавилантай байдаг. Ингэвэл л алдартай болдог гээд өөрөө ямар ч сонирхолгүй мэргэжлээрээ сурах эсвэл дургүй зүйлээ хийсний оронд дуртай хүссэн юмандаа цагаа зарцуулж байгаарай. Амжилт амархан байсан бол дэлхийн бүх хүмүүс л амжилтанд хүрчихсэн байх байлаа шүү дээ. Ер нь гундуу явж байгаа хүмүүс, өнгөтэй явж байгаа хүмүүсийн ялгаа нь хэн их хичээсэндээ, хэн их хөдөлмөрлөсөндөө л байдаг. Азийг шүүрч авахын тулд байнга бэлтгэлтэй байж, шүүрч авах "тор"-оо бэлд.

Амжилт!!🤞🔥 Энэ зуныг зүгээр шатаагаад өг! Битгий зүгээр суугаад байгаарай, би зүгээр зун бла бла бла гэчээд зүгээр л унтсаар байгаад дуусгачихдаг байсан. Одоо тэр зунуудаа нээрээ буцаагаад ашиглахыг ямар их хүсч байна гээч. Би ч бас та нарыг орноос чинь хөндийрүүлж, зорилгодоо хүрэхэд чинь туслаж өдөр болгон алгасалгүй update хийж байх болно оо, амлаж байна!❤

Зуны төлөвлөгөөгөө гаргаад надтай хуваалцаж болно шүү, би жаахан цаг хуваарилалтын жишээ, бас жаахан зөвлөгөө тэгээд сэтгэгдлээ хэлж туслая.

За тэгээд бусад хүмүүсийг унтаж байхад хөдөлмөрлөөд л, нэг шатаар биш нэлээн хэдэн шатаар ахих боломжтой зуны эхлэх 6-р сар минь сайн уу~❤ 2018 он талдаа орчихлоо шүү хүмүүсээ, таминээ😂 Шинэ жилээр амласан амлалтууддаа хүрцгээсэн үү, яасан бээээ😂

Уншигчид маань нээрээ аягүүү хөөрхөөөөннн ㅋㅋㅋ 귀엽ㅋㅋㅋ 뽀뽀😙

2018.06.02

Life in AmericaWhere stories live. Discover now