Өдрийн хоол. Тайлбар хэрэггүй байх. Зураг хангалттай аваагүй болохоор зүгээр бичвэрээ өнгө оруулах гээд л аваад ирлээ:))
Өнөөдөр анхны хичээл оров. Тархины бүтэцтэй танилцаж, сонирхолтой туршилтууд хийсэн. Тархины ямар хэсгүүд ямар үйл ажиллагааг удирддаг, бид нар үнэрлэхгүй бол амталдаггүйг, нүдний буланд байгаа зүйлсийн өнгийг мэдэрдэггүйг, барагтай бол ашигладаггүй шилэн хүзүү, гарын ар тал гэх хэсгүүдэд 2 өөр цэгт хүрсэн ч нэг цэгт л хүрээд байгаа юм шиг санагддагийг туршиж үзлээ. Тархины мэдрэлийн систем үнэхээр гайхалтай юм байна. Хараагүй хүний нүд 100% ажиллагаатай байж болох ба зөвхөн тархины харааны системийг удирддаг хэсэг нь гэмтсэн байх боломжтой юм байна. Маргааш хонины тархи, жинхэнэ нүдтэй танилцаж туршилт хийнэ гэсэн. Ухаан алдаад уначихгүй л байгаасай:))
Үнэхээр завгүй байдаг юм байна аа, гэхдээ хөгжилтэй. Олон зүйл шинээр сурч авч байна. Маргааш унтлагын хувцас эсвэл маш эвтэйхэн хувцас өмсдөг өдөр гэсэн. Өдөр бүр уулзалттай, өдрийн хоолнуудаа заавал идэх ёстой, чөлөөт цагтай. Хичээлийн барилга хооронд нэлээн зайтай болохоор бас л дасгал хийж байгаа юм шиг алхаад авч байна:))
Чөлөөт цагаар надад унтах сонголт байсан ч би камп-д байж унтаад байх нь ч хаашаа юм гэж бодоод шинэ найзуудтайгаа сууж бугуйвч хийхийг заалгуулж, тоглоом тоглосон. Угаасаа унтахыг бол хаана ч хэзээ ч хийж болно, гэхдээ найзуудтай болж хөгжилдөхийг хаана ч хэзээ ч хийгээд байх боломжгүй шүү дээ. Энэ бугуйвчийг би өмнө нь 2 жил үү 3 жилийн өмнө хийж сурч байсан юм. Өнөөдөр харин хийх гэсэн мартчихаж. Тэгээд хятад найз маань зааж өгсөн. Үнэхээр хөөрхөн, нэг бүрчлэн зааж өгөөд л. Энэ бугуйвчийг хийснийхээ дараа бид нар нөгөө өрчихсөн блокуудаас нэг нэгээр нь сугалж аваад байдаг даа, унагаахгүйгээр? Тэрийг тоглосон.
Оройдоо багийн нэр, уриа, далбаа бэлдэцгээв. Багийн нэр stubb, уриа нь мангар урт ямар нэгэн юм, далбаа нь ногоон өнгөтэй ямар нэгэн юм. За тэр яахав, тэд нарийг бэлдэж гадаа сууж байгаад золтой л шумуулнуудад дүүжлэгдээд явчихсангүй. Хаа сайгүй зөндөө том шумуулнууд тойрч нисээд. >< Нэг нь бүр хацар дээр суучихсан байсан. Амжиж алаагүй байсан бол маргааш түнтийсэн хацартай болчихсон байх байсан байлгүй.
Ер нь бодоод байхад би зүүн өмнөд Азид л амьдарвал тохирох бололтой. Яагаад гэдгийг нь яг хэлж мэдэхгүй нь. Өнөөдөр их хурдан өнгөрлөө... >< Ядарч байна...
YOU ARE READING
Life in America
RandomАНУ-н Wisconsin-н их сургуульд 21 хоног суралцсан тэмдэглэл. 🇰🇷🔜🇺🇸 P.S. Зохиол биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Илүү их тэмдэглэл уншихыг хүсвэл миний хаяг руу ороод Life in Korea-г уншаарай~ Эхлэсэн өдөр: 2018 он 6-р сарын 29