2018.06.30 Бямба
Бүсан➡️Инчон➡️Чикаго➡️Мадисон➡️Висконсин их сургууль
Хаанаас нь эхлэх вэ? Бүсанаас Инчон орсноосоо эхлэх үү?
Баасан гарагийн орой 23:20 гээд сургуулиасаа такси бариад, хот хоорондын автобусны терминал руу явав. Тэндээсээ шөнийн 01 цагийн автобусанд суугаад, хагассайны өглөө 05:30-д Инчон олон улсын нисэх буудал дээр ирсэн. Шөнөжингөө автобусанд хүйтэн, тухгүй байсан болохоор унтаж чадаагүй😪
Инчон дээр шинэ баригдсан терминал 2-оос Чикаго руу ниссэн. Өнгөрсөн зун Бээжин рүү нисэхдээ Бээжингийн онгоцны буудлыг хараад шоконд орж байсансан лол. Инчон Бээжингийнх шиг том юм байна лээ. Гэхдээ терминал 2 нь шинэ болохоор одоог хүртэл яг сайн хөгжүүлэлт хийгдээгүй байгаа гэсэн. Зөндөө олон gate-тэй, бурхан минь гэж. Азаар gate солигдсонгүй. Өнгөрсөн зун Бээжингээс буцаад Монгол руу явж байхад gate солигдоод, тэр том онгоцны буудлын нэг захаас нөгөө зах руу явж билээ. Аймшигтай. Шөнийн нислэг байсан болохоор аймар эвгүй. Энэ удаагийнх өглөөний нислэг байлаа. Янз бүрийн онцгой юм болоогүй ээ~
YOU ARE READING
Life in America
RandomАНУ-н Wisconsin-н их сургуульд 21 хоног суралцсан тэмдэглэл. 🇰🇷🔜🇺🇸 P.S. Зохиол биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Илүү их тэмдэглэл уншихыг хүсвэл миний хаяг руу ороод Life in Korea-г уншаарай~ Эхлэсэн өдөр: 2018 он 6-р сарын 29