Өнөөдөр Америкын тусгаар тогтносон өдөр нь. Өглөөний цайнаас эхлээд л хаа сайгүй америкын далбаатай хувцас өмссөн хүмүүс байлаа. Зургийг нь авах гэсэн ч хамаагүй хүний зураг авч болохгүй гэсэн дүрэм байдаг болохоор авсангүй. Гэхдээ америкын далбаатай малгай, цамц, өмд, оймс, нүүрний будалт, нүдний шил, цүнх гээд бүр юу л бол юу өмссөн хүмүүс. Уруулаа хөв хөх өнгөөр будсан охин байна. Урт гэгч нь ногоон оймс сунгаж татаад хөх өнгийн гутлан дээр өмссөн хүн байна. Өмдөн дээр шорт давхарлаж өмсөөд, доогуураа оймстой байж салаатай таавчиг өмссөн хүн ч байна. Үнэхээр ямар ч хамаагүй, галзуу хүмүүс байдаг юм байна. Юу ч өмсөж юу ч хийсэн хэнд ч хамаагүй. Гэхдээ нэг л тийм хамаагүй хүмүүсийн дунд байхаар нэг л тухгүй ч юм шиг мэдрэмж төрөөд. Мэдэхгүй ээ,солонгосоос бүр шал өөр,харьцуулалтгүй улс байна өө.
Олон төрлийн амьтны тархи. Матар, тагтаа, халим, туулай гээд л. Амьтдын ер нь хөдөлгөөн удирддаг тархи илүү хөгжсөн байдаг юм байна лээ. Бид нарын бол гарын хөдлөгөөн удирддаг тархины хэсэг илүү хөгжсөн байдаг.
Хонины биш үхрийн нүд гэсээн лол. Ёстой юм юм л үзэж байна дөө. Бүр нэг бүрчлэн хэсгүүдийг нь салгаж авсан. Гэхдээ ингэж туршилт хийж, амьдаар нь хараад номоо унших хамаагүй ойлгомжтой юм байна лээ. Нүдний талаар уншаад сайн ойлгохгүй, яг аль хэсгүүдийг нэрлээд байгааг нь ойлгохгүй байсан энийг хийсний дараа бүх юм тодорхой болоод ирсэн шүү😝
YOU ARE READING
Life in America
RandomАНУ-н Wisconsin-н их сургуульд 21 хоног суралцсан тэмдэглэл. 🇰🇷🔜🇺🇸 P.S. Зохиол биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Илүү их тэмдэглэл уншихыг хүсвэл миний хаяг руу ороод Life in Korea-г уншаарай~ Эхлэсэн өдөр: 2018 он 6-р сарын 29