07.05 Сур сур сур

558 67 12
                                    

Өнөөдөр тийм ч их гадуур алхсангүй, бас тийм халуун байсангүй. Хичээл дээрээ мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг холбоосын тухай, эсийн бүрхүүлд байдаг "хоолой"-нуудын тухай сурсан. Гэхдээ би оройдоо ерөөсөө сууж, сурсан юмнуудаа сайн бататгахгүй байгаа болохоор чирэгдчих гээд байх юм. Өнөө шөнө жаахан сууж хичээлээ хийнэ ээ. Бас 1 дэхийн өглөө шалгалттай гэсэн.

 Бас 1 дэхийн өглөө шалгалттай гэсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ манай өрөө. Нээх их чимэглээгүй ээ. Миний ор баруун гар талд нь байгаа. Яагаад харуулж байгаа юм гэж үү? Зүгээр л:)) Өнөөдөр сайн зураг аваагүй болохоор орой өрөөндөө ирээд авсан зураг лол. Өнөөдрийн үйл ажиллагаан дээр багаараа яваад 13 өртөө дамжиж асуултанд хариулах байв. Асуултнууд нь спорт, disney, америкын ерөнхийлөгч, хуулийн заалтууд, амьтад, дууны нэр, meme, утгагүй асуултууд гээд зөндөө олон төрөл байсан. Миний хариулсан ганц асуулт нь гэрлийн хурдтай холбоотой асуулт байсан хах:)) Бусад нь дэндүү "америк төрлийн" асуултууд байсан. Би ямар meme ашигладаг биш, америкын түүх үзсэн биш, америкад байдаг барилгын өндрийг мэдэх биш... Тэгээд бодсон чинь гэнэт шалтаг тоочоод байгаа юм шиг санагдаад ерөөсөө л би хичээлээ хийж, илүү их зүйлсийг талаар судлах ёстой юм байна гэж бодлоо. Өө нээрээ,солонгосын үндэсний амьтан гэж асуугаад. Тэгсэн чинь бүгд солонгос гэж сонсчихоод над руу нэг зэрэг харж нтр. Би нөгөөхийг нь мэдэхгүй баахан будилаад. Тэгээд багшаас хинт авч байгаад бар гэж мэдсэн. Бүр солонгос сурагчид нь ч мэдээгүй гайхацгаасан гэсэн. Дараа нь хайсан чинь үндэсний амьтан нь Сибирийн бар байсан гээд бод доо...

Аймар далий зураг оруулчих уу:)) Зүгээр өнгө нэмж байна xD Аан тийм, тэгээд дараа нь оройн хоолоо идээд,оройныхоо хичээлд суучихаад чөлөөт 2 цагаа 1 цагийг нь асуултанд хариулж, хүмүүст туслахад,нөгөө цагаа унтаж өнгөрүүлсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аймар далий зураг оруулчих уу:)) Зүгээр өнгө нэмж байна xD Аан тийм, тэгээд дараа нь оройн хоолоо идээд,оройныхоо хичээлд суучихаад чөлөөт 2 цагаа 1 цагийг нь асуултанд хариулж, хүмүүст туслахад,нөгөө цагаа унтаж өнгөрүүлсэн. 1 цаг унтахад л шууд нойр сэргээд ирсэн.

Би бүр эндэхийн барилгуудад үнэхээр дуртайййй :>> Дараа нь орой болгон бид нар багаараа сууж багштайгаа өнөөдөр болсон хамгийн гоё зүйлс, муухай зүйлс, маргааш юуг хүлээж байна гээд ярилцдаг юм л даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би бүр эндэхийн барилгуудад үнэхээр дуртайййй :>> Дараа нь орой болгон бид нар багаараа сууж багштайгаа өнөөдөр болсон хамгийн гоё зүйлс, муухай зүйлс, маргааш юуг хүлээж байна гээд ярилцдаг юм л даа. Бас багш янз бүрийн зарлах юм, сануулах юм байвал бас хэлдэг. Тэгсэн чинь нэг охин бүр татаацан😂 Бид хэд ярьж сууж байгаад тойроод тэжээвэр амьтныхаа тухай ярьж эхлэсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр охины ээлж ирэхэд, "Надад тэжээвэр амьтан байхгүй. Гэхдээ тэжээвэр амьтан шиг 3 амьтан байгаа. Тэд нар ярьж чаддаг, надтай хэрэлддэг, уур хүргэмээр. Тэр 3-г хооллоод байхад над руу орилоод байдаг. Тэгээд орилоод эхлэхээр нь би зүгээр л хооллохоо больчихдог юм." Нтр😂😂😂😂 Яг ярихад бүр англиар нь сонсох үед бүр саваацан😂😂Энд бүр яг гоё америк joke-уудыг нь сонсож байгаа😂😂

Хүүхдүүдтэй их хурдан дотносч, найзууд болж байгаа. Өдөр ч хурдан өнгөрөөд байх юм. Уйдах ч завгүй үнэхээр гоё байгаа, яг ирснийхээ дараа бүр залхуураад байсан ч одоо яг хоногийн 24 цаг багадаад хийх юмнуудаа цагт нь л хийхгүй бол овоороод заваараад байгаа болохоор хийх юмтай гоё байна. Маргааш чинь нээрээ Баасан гараг юм байна шдэ!! Оройн хоолны дараах хичээл байхгүй! :>>>

Би асуултуудад солонгост очоод яг тухтай нэгтгээд хариулна аа, тэгэхээр энэ тэмдэглэлийн тухай асуулт байвал шууд сэтгэгдлээр үлдээгээрэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би асуултуудад солонгост очоод яг тухтай нэгтгээд хариулна аа, тэгэхээр энэ тэмдэглэлийн тухай асуулт байвал шууд сэтгэгдлээр үлдээгээрэй.

Life in AmericaWhere stories live. Discover now