07.01 Шинэ найзууд

773 88 5
                                    

Өглөөний цай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөөний цай. Би энэ маягаараа ийм хоол идээд байвал удахгүй жин нэмээд, чихрийн илүүдэлд орох байх аа бурхан минь. Солонгост чихэрлэг эсвэл шорвог биш зүгээр л амтгүй гэмээр давс султай хоол идсээр байгаад ч тэр юм уу, эндэхийн шарсан төмс, бургер нь бүр үнэхээр давстай, амттан нь үнэхээр чихэртэй амтагдаад байх юм. Гэхдээ гоё олон төрлийн хоолны сонголтуудтай.

Хоол идэж байхад бас өөр Bel гээд програмд оролцохоор ирсэн Isaac гээд Mong(?) хүүхэд ирж хамт суув. Mong (за би мэдэхгүй ээ, сонссоноороо л бичиж байна.) гэж улс байдаггүй ба хятад, лаос, вьетнам улсуудад байдаг хэсэг бүлэг хүмүүс гэж ойлгосон. Анх удаа л тийм хүнтэй уулзаж үзсэн.

 Анх удаа л тийм хүнтэй уулзаж үзсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өрөөний охин маань үдээс хойш ирэв. Нэрийг нь Serenity Johnson гэдэг ба өнгөт арьстан охин байна. Анх удаа л өнгөт арьстан охинтой хамт амьдарч үзэх гэж байна, бүр Америк. Ер нь шууд өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэйгээ нэг өрөөнд шууд хамт амьдарч эхлэх мэдрэмжийг бүр 2017 оны 2 сараас хойш аваагүй юм байна. Ээж нь хамт ирсэн байсан,намайг Монгол гэнгүүт бүр сонирхоод бүр өрөөний охинтой хамт зогсоож байгаад зураг авсан. Анх солонгос охинтой нэг өрөөнд орж байхад бүр яг адилхан зүйл тохилдож байсансан.

 Анх солонгос охинтой нэг өрөөнд орж байхад бүр яг адилхан зүйл тохилдож байсансан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би neuroscience суралцахаар сонгосон. Олон төрлийн хичээлүүд байдаг ба тэдгээр нь computer science, theater, psychology, politics гэх мэт маш олон байгаа. Би сайн санадаггүй ээ. Өө тийм, манай багшийн нэрийг хар даа. Би лав яаж уншихаа мэдэхгүй л байгаа. Грек хүн гэсэн.

Бурхан минь, би энд бүр маш их үйл ажиллагаа, үзэх хичээлтэй юм байна лээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бурхан минь, би энд бүр маш их үйл ажиллагаа, үзэх хичээлтэй юм байна лээ. 21 хоног хурдан дуусдаг гэсэн мэдэхгүй ээ. 160 хүүхэд байгаагаас бараг 80 хувь нь өмнө нь энд ирж байсан, бусад нь анх удаа ирж байгаа хүүхдүүд байв. Монголын зуслан шиг гэхдээ дэндүү тухтай, хамаагүй олон давуу талтай зуслан гээд л ойлгочих. Энд байгаа хүүхдүүд, багшилж байгаа багш нар нь үнэхээр урам зориг авмаар. Яг ийм л хүмүүсээр хүрээлүүлэх юм бол өсөх, олон юм суралцах байх даа л гэж бодлоо.

Өнөөдөр бас би бүр хэдэн удаа "Сайн уу, намайг Энкү гэдэг. Би монгол, гэхдээ солонгост сурдаг." гэж хэлснээ үнэндээ мэдэхгүй нь ээ... tired...

Яг үйл ажиллагааны үеэр огт гар утсаа оролдож болохгүй тул зураг авах боломж тун ховор

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яг үйл ажиллагааны үеэр огт гар утсаа оролдож болохгүй тул зураг авах боломж тун ховор. Энд бид нар яг дүрэмтэй нь танилцсан. Таалагдсан зүйлс нь яг бүгдийг нь бие биетэйгээ ойр,найзууд байлгахын тулд программаа зохиосон нь бүр илт мэдэгдэж байсан. Багш нар нь бүх дүрмийг нь ёгт үйл хөдлөлтэй, хөгжөөнтэй маягаар үзүүлээд л. Дүрмүүдээс жишээ нэгийг хэлвэл, кампус дотор явж байхдаа заавал 3-уулаа, зарим хэсэгт заавал 4-үүлээ явах ёстой. Заавал. Хэрвээ хоорондоо ойрхон, ярилцаж байвал хамт явж байгаа гэж тооцогдоно. Миний ойлгосноор, ингэснээрээ хүүхдүүдийг хооронд нь найзууд болгож, ганцаараа явдаг хүүхдүүд үлдээхгүй яг гоё бөөнөөрөө нийлдэг болгож байгаа. Мөн аюулгүй байдал. Бас өөр нэг дүрэм нь, өдөр бүр усанд орох, шүдээ угаах, суганы хөлс дарагч хэрэглэх. Би энэ дүрмэнд нь үнэхээр дуртай. Яг зун болохоор үнэр танар нь дийлдэхгүй хүмүүс байдаг, бүр толгой өвдөөд байдаг юм. Өөр нэг дүрэм нь, бие биеэ хүндлэх. Тэгээд цаашаа нарийн юмнууд байгаа.

Тэгэхээр өнөөдөр миний ойлгосноор, энэ камп-д би маш их хөгжилдөж, зуны эрч хүчээ сэлбэж авах юм байна, олон найзуудтай болох юм байна, бас тархины тухай маш сайн мэдлэгтэй болох юм байна.

Life in AmericaWhere stories live. Discover now