07.08 Нойр

390 53 2
                                    

Өнөөдөр өглөөний цайгаа уусангүй, гэхдээ 11 цагийн үед гадаа гарсан. Тэгээд буцаад л унтсан лол. Угаасаа бүр ядраад байсан өнөөдөр амарч авлаа. Тэгээд өнөөдөр ёстой гоёёё юмнууд болсоон. Эсвэл миний хувьд гоё юмнууд ч юм уу.

 Эсвэл миний хувьд гоё юмнууд ч юм уу

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хамгийн түрүүнд би түрийвчээ олсон. Олсон гээсэн юмнууд цуглуулдаг хайрцганд байж байсан. Яахав 36$ байснаас 26$-г нь үлдээсэн байна лээ. Гэхдээ хамгийн гол нь 26$ үлдээсэн нь их юм.

Бас би самаа ч олов. Номон завсар байж байна лээ. Ер нь хаясан юмнуудаа олсон өдөр байлаа гэж.

Тэгээд л унтаж өгсөн. Оройн хоолоо идчихээд оройны хичээлдээ суусан. Маргааш шалгалттай, гайгүй байгаасай.

Аан тийм, бас өнөөдөр би бараг 5 зайрмаг нэг дор идсэн байх аа. Хоолны газарт зайрмаг байдаг, бялуу байдаг, ундаа ер нь бүх л гоё юмнууд байдаг, тэгээд тэр нь үнэгүй болохоор би юу гэж боломжийг алдахав, зайрмгийг нь өдөрт бараг 3 удаа,хоол идэх бүртээ идэж байгаа:)) Нээх сайхан хүссэнээрээ зайрмаг идэх юмсан гэж боддог байсан, хүсэл биелэж байна аа.

Бас мөнгөө олчихсон, маргааш дахиж state street орж өөртөө нэг гоё юм, гэртээ нэг сувинер, найздаа нэг төрсөн өдрийнх нь бэлгийг авна аа. Дахиж тэгж туршлагагүйтэж янз бүрийн юмаа алдахгүй ээ.

Өнөөдөр нээх онцгой зүйл болсонгүй. Үдээс хойш амьтны хүрээлэн орох боломж байсан ч гадаа их халуун байсны дээр, тэгж хол алхах хүсэл байсангүй. Ер нь гадаадад их сургуульд сурвал дугуй авах ёстой юм байна.

Life in AmericaWhere stories live. Discover now