За өнөөдөр их сонин сайхантаййй:)) Зөндөө урт хэсэг бичих байх аа~
Эхлээд мэдээлэл өгөхөд state street нь яг солонгосын мёндун шиг жуулчид очдог, маш олон төрлийн дэлгүүр худалдаатай, бас хоолны ч газартай ер нь л тийм гудамж.
Висконсин гэвэл зүгээр л улаан өнгө л гэсэн үг. Дэлгүүрт нь орлоо, улаан өнгө. Гэхдээ нэг хувцас нь ойролцоогоор 35$ буюу 70.000+ төгрөг үнэтэй байсны дээр надад тохирох хэмжээ олдсонгүй. Би намхан бас миний гар урт биш болохоор нэг бол дэндүү том нэг бол дэндүү жижиг байгаад байсан. XXXL нь бүр солиотой том. Манай найз гэхдээ солонгост L өмсдөг ч энд M өмсөж байна гэсэн. Надад бүр таарах нь олдохгүй, бүр M хэмжээтэй пудволка нь даашинз шиг урт байсан гээд л бодчих. Тэгээд үнэтэйг ч хэлэх үү.
Иймэрхүү дээр үеийн гэмээр барилгууд их. Тэр сүм бололтой, ханан дээр нь есүсийн зураг байсан. За энэ үед л би түрийвчээ алга болгосон гэдгээ анзаарсан юм даа. Сургуулиас гарахдаа түрийвч утсаа барьж гарсан гэтэл нэг мэдсэн зөвхөн утсаа л барьчихсан явж байсан. 36$ bye bye~ Бараг 40.000 вон шүү дээ энэ чинь одоо. Гэхдээ сонин хачин дуусаагүй байна аа, байжээээ.
YOU ARE READING
Life in America
RandomАНУ-н Wisconsin-н их сургуульд 21 хоног суралцсан тэмдэглэл. 🇰🇷🔜🇺🇸 P.S. Зохиол биш жинхэнэ зурган тэмдэглэл болно. Илүү их тэмдэглэл уншихыг хүсвэл миний хаяг руу ороод Life in Korea-г уншаарай~ Эхлэсэн өдөр: 2018 он 6-р сарын 29