~Chapter 01~

7.7K 525 34
                                    

Яагаад заавал би гэж?

Түүнд ямар гэм хийсэн юм? Магадгүй охин нь болж төрсөн маань гэм байх.

Ах нар дүү нар минь үргэлж л хайр хүртэж явдаг хүмүүс. Харин би гологдол шүү дээ.

Яагаад гээч? Эмэгтэй хүн болхоор. Новш гэж!!

Бусад бүх орон ардчилсан нийгэмтэй техник технологиороо нэрд гарсан улс байдаг бол. Манайх боолчлолын улс гэдгээрээ алдартай. Утас ухаалаг хэрэглээний түвшин эрс нэмэгдсэн ч хүн чанар, сайхан сэтгэлийн түвшин ихсэх байтугай буурсан байх.

Би гэр бүлээсээ тусдаа амьдраад 2 жил болж байна. Өнөөдөр аавдаа дуудагдаад хотоос хол оршин байдаг ордонд ирсэн юм. Тэд энд амьдардаггүй ч үргэлж л энд байдаг. Яг л нэг зүйлээс зугтаж буй мэт.

Аавынхаа өрөөнд очтол тэр их л чухал царайлчихсан сууж байв.

"Юу болоов?" залхсан аятай хэлхэд аавын царай улам ширүүсэв.

Аав буйдан луу заан "Суу!"

"Алив хурдан хэлэх зүйлээ хэл!"

Тэрээр шилээ авч гүн гэгч нь санаа алдан "21 хүрэх үедээ Пак сайдын хүүтэй гэрлэ!"

Тэр намайг үргэлж доош хийж хэн ч биш үздэг юм байж одоо юу? Одоо хүнтэй гэрлэ гэнээ?

"Чадахгүй!" шуудхан хэлж орхисонд аав шоконд орсон ч удалгүй ширээгээ хүчтэй цохиод "Жи Жиным!!"

"Юу? Хүнтэй гэрлэ гэнээ? Би нь таны охин мөн үү? Үргэлж дорд үзэж гэрээсээ хүртэл хөөчихөөд одоо гэрлэ гэнээ? Ямар новшооо яриад байгаа юм"

Надлуу тулж ирэн "Жиным! Хэрэв чи түүнтэй гэрлэхгүй бол чамтай хамт байдаг залууг чинь яаж ч магадгүй гэдгийг битгий мартаарай"

"ТҮҮНЭЭР БИТ-"

Тас!

Хацар минь халуу дүүгэж арай ядан хөл дээрээ зогсоно.

"Миний өдөөс битгий хашгирч бай! Би чамд хэлсэн одоо яв!!"

Улайсан хацартай доголон нулимстай ордоноос гарч явахдаа өөрийнх төрсөн эцэг гэгдэх нэгнийг харааж зүхэж байснаа нуух юун.

Гэртээ ирхэд гэрээр дүүрэн эмэгтэй хүний гиншилт эрэгтэй хүний аахилах сонсогдоно.

Дуу гарч буй зүгт очин хаалга нээвэл Тэхён бас манай сургуулийн хамгийн хямдхан хүүхэн хоёр миний орон дээр бие биенээ эдэлж байсан юм.

Тэхён түүнээс салж тайлбарлах аядана.

"КИМ ТЭХЁН!! Яг одоо наад бузар эмээ миний орноос буулга"

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now