~Chapter 15~

2.9K 365 18
                                    

Тэхён хариуг сонссон ч гэлээ тэр даруй явсангүй тэр бүхэл өдөр өөртөө түүнийг бус өрөөл нэгнийг гэж өөртөө итгүүлж байсан юм.

Утас дуугаран авах үед энэ Жимин байсан бөгөөд холойноос нь ч түүний уйлж байгааг мэдэж болхоор байв.

Жимин: Хараал идэг гэж Тэхён чи хаана байгаа юм бэ? Тэд Жинымийг чандарлуулчихлаа новш минь

Дахин цаашаа ярьж чадахгүй уйлах бол өдөржин өөртөө итгүүлж байсан худал үгс нь алга болж нүд нь нулимсаар дүүрч байсан юм.

Хоёр долоо хоног шахуу гэрээсээ ч гаралгүй уснаас өөр зүйл амандаа хүргэсэнгүй.

Түүний амьдруулж байгаа зүйл бол түүний гэр. Хаа сайгүй тэдний халуухан ажил бие биендээ эрхлэлдан ноцолдох дүр зургууд

Хуримын өдөр болж ордоны хамгаалагчид түүний гэрт дайрах шахуу орж ирэн түүнийг хуримын ордон луу аваачив.

Тэхён эсэргүйцсэнгүй зүгээр л амьгүй бие мэт явах ажээ.

Тэрээр бүх хувцсаа өмсөж дуусах үед хаан аав нь орж ирэн түүний хажууд удаанаар суулаа.

"Аавыгаа уучлаарай миний хүү... чи Сылрантай гэрлэ дээ гэрлэ... өнөөдөр өөр нэгэн бус Сылран байх учир битгий ингэ л дээ миний хүү!"

Тэхён харцаа хөдөлгөн аавлуугаа удаан гэгч нь ширтээд "Ааваа энэ бүхэнд Сылран ямар ч хамаагүй тэглээ ч танихгүй нэгэн байсан ч хамаагүй... зүгээр л одоо надад үнэхээр хэцүү байна"

Хаан гараа дэлгэн хүүгээ энгэртээ наахад Тэхён энэ л хэрэгтэй мэт мэгшин уйлж эхэллээ.

"Би би түүнийг удаан хайрласан ч дөнгөж хайраа мэдрүүлж бай-сан... гэтэл одоо тэр хэзээ ч ирэхгүйгээр явчихлаа"

Хаан түүнийг өөрөөсөө салган түүний зүрхэн тушаа газар хуруугаараа заан "Энэ дотор байгаа шүү дээ хүү минь энэ дотор байгаа. Хэдий ээж чинь нас бараагүй ч бид удаан уулзаагүй аав нь ээжийг нь үнэхээр их санаж байна, гэхдээ тэглээ гээд улс орноо орхиод явж болохгүй... тиймээс зүрхэн дэхь дурсамжаа үүрд хадгал"

Магадгүй энэ тэдний хамгийн дотно бөгөөд удаан яриа байх.

Тэхён нулимсаа арчин жоохон ч болов тайвшрах үед сүйт хархүүг зааланд урих нь тэр.

Гундуухан заалаар алхах залуу дотроо хэн нэгнийг төсөөлж түүнтэйгээ гэрлэж байна гэж төсөөлөвч бодит бүхнийг нүдээрээ хархад энэ бүгд замхарсан юм.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now