~Chapter 13~

2.9K 365 22
                                    

Бидний онгоц үүрийн гурван цагт байсан мөн бид нэгдүгээр зэрэглэлд сууж байсан учир билнээс өөр хүн огт байсангүй.

Эсвэл энийг ч бас зохицуулсан байх.

Жебум уббагын мөрөнд нүүрээ наан чимээгүйхэн уйлж эхэлхэд намайг мөрөөр минь тэврэн аргадан сууна.

Жебум: Чи түүний аюулгүй байдлын төлөө явж байгаа гэдгээ битгий март, тэр хэзээ нэгэн өдөр ойлгох л болно.

Би: Намайг тэврэхэд нь би ч бас тэвэрмээр байсан би ч гэсэн энд түүний дэргэд үлдэхийг хүссэн гэхдээ энэ миний хүслээр болох зүйл биш!

Жебум ах толгойг минь үнэрлэн: Бид буцаад заавал солонгос руу явах болно. Өөрсдийн жинхэнэ нэрээрээ.

...

...

...

Аав: Миний охиоооон

Би: Яасан бэ?

Аав минь хажууд ирж суугаад: Хувцсаа бэлдсэн юм уу? гэсээр намайг үнслээ.

Би: Ммхм угаасаа нэг их ачаатай явахгүй гэж бодож байгаа

Аав толгой дохиод дахин нэг үнсээд намайг тэврээд суучих нь тэр.

Би инээд алдан: Ааваа ээжийг л тэг битгий намайг ноолоодо бай!

Аав тоосонч шинжгүй намайг тэврэн сууна. Хэсэг хугцааны дараа босч нөгөө ороонд орвол ээж Жебум ахыг тэврээд унтчихаж. Ингээд л намайг ноолоод байсан юм байна л даа. Энэ хоёрыг дээ залуу хүмүүсээс ичихгүй хоорондоо гомдолдож муудалцаад нөгөөдөхдөө бид хоёрыгоо чирээд байх ч гэж дээ.

Түүнийгээ орхиод аль хэдийн жил болчихож хол зай сэтгэлийг
холдуулдаг гэдэг ч энэ бүхэн худлаа гэдгийг биеээрээ мэдрэх шив. Одоо ч түүнийг юу хийж байгааг бодно түүнийг хоолоо идэж байгаа болов уу хувцсаа цэгцтэй өмсөж байгаа болов уу үсээ засуулж байгаадаа гээд л болох болохгүй бодол орж ирэх нь зөндөө.

Тэр найз охинтой......... Сылрантай хамт байгаа байх даа?

Интернетээр түүний талаар мэдээ их олон байдаг ч би нэг ч удаа харж байгаагүй. Хэрвээ харчихвал улам санах байх. Эсвэл улам шаналах байх.

Үүр цайх үед аав ээждээ нэг сайн үнсүүлж аваад гарлаа. Харин ах намайг онгоцны буудал руу хүргэж өгхөөр хамт явав.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now