~Chapter 02~

5.6K 490 28
                                    

"ТЭГЭЭД ЮУНААС БОЛСОНОО ХЭЛЭЭЧ!"

"Би хүнтэй гэрлэнэ"

Тэхёны хоолой гэрийг дүүргэх шиг "Хэн? Чи юу? Яагаад? Чи биш биз дээ? Хэлээч ЖИ Жиным"

Ар араасаа тавигдах олон асуултан дунд би төөрөх аядаж түүнээс тайвшрахыг гуйсан ч Тэхён нэг л уурласан бол тайвширна гэдэг...

"БИ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙНА ГЭРЛЭНЭ. ХҮНИЙ ЭХНЭР БОЛНО ГЭЖ БАЙНА АДГИЙН АМЬТАН МИНЬ"

Түүний царайны хувирал алга болж юу бодож байгааг тааж чадхааргүй болчихлоо.

"Чи худлаа ярьж байна тийм үү? Надаас холдох гэж худлаа ярьж байна. ТИЙМ БИЗ ДЭЭ!!"

Түүний чанга хоолой сѳѳнгѳтѳх нь улам намайг уйлуулж байв "Тэхён гуйя тайвшир! Хоёул хоёулаа өвдөж болохгүй шүү дээ? Одоо энэ харилцааг дуусгая тэгэх үү? Чи надад хайртай ч биш. Чамд сайн охин байгаа гэсэн биз дээ? Тэрэнтэйгээ нийлчих, би чамайг нийлүүлээд өгье тэгэх үү? Эсвэл чи өөр нэг охин олчих. Надаас илүү хөөрхөн орондоо сайн чиний үгнээс зөрдөггүй. Чамайг яаж ч хандсан хайрлах нэгнийг олж ѳгье. Гуйж байна надаас сал"

Тэхён гэнэтхэн ёжтой инээмсэглэсэн ч түүний нүдэнд гуниг хурж байсныг хоёул мэдэж байлаа

"Тийм ээ, өөрийг олж чадна тэр амархан. Харин юу гээч? Би өнөөдөр нэг зүйл мэдэж авлаа. Би чиний хувьд хогноос дор амьтан юм байна, би яасан ч чамд хамаагүй тийм үү? Тэр баян новш чинь чамайг надаас илүү хайрлаж жаргааж чадах юм уу? Тэгвэл тэг яав яг одоо!!"

Өөрийнхөө хувцсыг бүгдийг нь хаман аваад хамаг хурдаараа гэрээс гархыг тархи минь шаардах ч зүрх минь Тэхёнд бүхнийг хэл мээн шаардаж байсан юм.

"Тэхён аа өвдөж болохгүй шүү! Хайртай эмэгтэйгээ заавал үерхээрэй!! Хайртай шүү" над шиг арчаагүй нэгэн байдаг болов уу? Хайртай залуугаа орхиод гарсан ч явж чадахгүй хаалганы цаана суудаг.

Нөгөө талд Тэхён хаалгаа налан нулимс унагахгүйн тулд шүдээ зууж байсан юм. Яагаад түүний хайрладаг охин явчихсанг тэр одоог болтол гайхна. Яаж ч байсан Жиным-ыг аваад үлдэнэ гэж бодож байсан ч тэр өөрийгөө нь өөр хэн нэгнээр орлуулахдаа юу ч биш мэт ярьж байсан учир Тэхёны итгэл газрын хөрсөн луу нуран унасан.

Жиным арван хоёр болхоос өмнө гэртээ арай гэж амжин очин аавдаа бүх харилцаагаа дуусгасан талаар хэлж хурдхан шиг өрөөндөө орж ирлээ. Учир нь тэр аавынхаа ѳѳрийг нь дооглон харах царайг удаан хархыг хүсээгүй юм.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now