~Chapter 03~

5.1K 480 39
                                    

"Хэн бэ?" ийнхүү хариулахдаа Жи гишүүн шүүгээндэх буугаа гартаа удаанаар атгаж байв.

Ѳрѳѳнд нь зѳвшѳѳрѳлгүй орж ирсэн залуу хүйтэн инээмсэглэл тодруулан "Таньтай танилцхад таатай байна гишүүнээ"

Гишүүний туслах түүнийг гаргах гэсэн ч нүд цавчихийн хооронд газар ѳнхѳрч буй нь харагдав.

"Хэрэв та намайг эндээс хөөж гаргавал дараа нь хунтайжад хэлэх үгээ бодо хэрэгтэй болох байх гэж бодож байна"

Жи гишүүн гайхшралд орон түүнийг үнэн яриа байна уу гэхэд эргэлзэх аж.

"Би бол хунтайжын хувийн туслах одоогоор Тэхён гэхэд болно"

Жи гишүүний нүүрэнд бассан мэт инээмсэглэл тодрон "Чи нөгөө залуу мөн биз дээ? Миний охинтой зууралдаад байдаг"

"Тэр бол миний хувийн амьдрал, харин одоо би хунтайжын захиасыг биелүүлхээр явж байна гишүүн ээ"

Тэрээр туслах гэсэн ч энгийн чѳлѳѳт хувцас ѳмссѳн байсан нь Жи гишүүний хамгийн их эргэлзээг тѳрүүлж байсан юм.

"Та надад итгэхгүй байж болно. Харин хунтайжын тамганд итгэнэ гэж найдаж байна" халааснаасаа цэвэрхэн дугтуйтай захиа гаргаж ирэн түүний ширээн дээр тавив.

Хунтайжын тамга их содон бөгөөд хорвоо дээр ганц байдаг учир тѳрийн түшээд хүн л бол бүгд мэднэ.

"Ойлголоо" түүний харц тѳвлѳрѳн захиаг нээхэд Тэхён өрөөнөөс гарах аядахдаа "Жон Жинугын өрөө хаана байдгыг хэлж өгөөч. Би захиа өгөх хэрэгтэй"

Жи гишүүн аль хэдийн тамга харчихсан тул олон зүйл бодсонгүй шуулхан өрөөг нь зааж өглөө. Тэхён өрөөнөөс гарч хоёр давхарт ирэхдээ Жинугын өрөөлүү орсонгүй. Ѳрѳѳ болгоны хаалгыг зѳѳлѳн нээж үзнэ. Тэрээр Жинымын өрөөг хайж байсан нь энэ.

Мөн бололтой орход Жиным хэвтэж байсан ба Тэхён түүнийг унтаж байна гэж бодон түүний хажуугаар орж хэвтээд "Намайг санасан уу? Аа хэрэггүй юм байна. Чи намайг угаасаа санасан. Намайг ингэж тэврэхгүй болхоор шөнө ч сайн унтаж чадахгүй байгаа биз дээ?"

Тэхёны бүдүүн сөөнгө ч гэсэн халуухан хоолой дуугархад би шууд л хөлдөж орхилоо. Тэр яаж энд орж ирсэн юм бэ?

"Аав нь удахгүй ирэх болхоор сайн охин болоод хүлээж байгаарай" орноос нь аажуухан босоод түүний өрөөнөөс гарлаа.

Өглөө босохдоо би үнэхээр аз жаргал эрч хүчээр дүүрэн байсан юм. Тэр намайг ирж авахгүй байсан ч хамаагүй ээ. Над дээр хааяа ч болов ингээд ирж байвал. Цайгаа уух гээд гал тогоонд орж ирхэд Жину аав хоёрын царай барайчихсан сууж байв.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now