~Chapter 05~

4.7K 419 12
                                    

Тэр миний охин. Өөр хэн ч биш минийх.

Үргэлж өөрийгөө энгийн нэгний охин гэр бүлийхэндээ хайрлагдах охин болж төрсөн бол гэж бодох юм.

Намайг хайрлаж халамжилах хүн гарч ирсэн ч гэр бүл гээч хүмүүс дахиад л салгана.

Тэхёны талаас

Өрөөндөө сууж байтал гаднаас Жимин орж ирээд хаан аав намайг дуудуулж байгааг хэллээ.

Жимин миний баруун гар нэг ёсондоо туслах маань. Намайг ил гарах үед л давхар ил гарах байх.

Ордоны төв хэсэгт очивол Хаан аав ганцаар суух бөгөөд намайг ирэхийг хүлээж буй мэт байтаа.

Би хаан аавын өмнө бөхийн ёслоод "Хаан аав таны энэ өдрийн амгаланг айлтгая"

Хаан аав намайг суу гэж дохих бөгөөд түүний заасан газар очиж суухад тэр яриагаа эхлүүлээ.

"Чамайг Пак сайд Жи гишүүн хоёрын ураг барилдах асуудалд оролцсон гэж сонссон"

"Тийм ээ"

Хаан аавын үгэнд орж байгаа мэт байсан боловч Тэхён цаанаа л залхсан. аятай ярьна.

Хаан аавын хоолой чангарч хүүгээ буруу зүйл хийсэн хэмээн гүтгэх нь Тэхёнд ч хаанд ч хэцүү санагдаж байв.

Тэхён аавынхаа үгийг тасалж "Ааваа"

Тэр үргэлж л хаан ааваа гэдэг болхоос хэзээ ч ааваа гэж дуудаггүй билээ. Энэ нь хааны гайхшруулхын хирээр нилээн баярлуулаад амжив.

"Хэрэв, хэрэв би үхчихвэл та яах вэ?"

Саяхан доглолж хэмжээлшгүй их аз жаргалд умбаж байсан хаан хүүгийнхээ гунигтай өнгө аяс мөн өөрийг нь айлгах зүйл хэлсэнд жаргал биш тамд очих шахаж байв.

"Яагаад ийм зүйл яриад байгаа юм"

Тэхён сандлаасаа босч "Зүгээр л таньд гомдож байна. Охиноо үзэн яддаг хүнтэй нь суулгаж байгаад чинь хүүгээ огт хайхрахгүй байгаад чинь гомдож байна"

"Тэхёнаа тэр тийм биш"

Тэхён ёжтой гэгч инээмсэглэж "Та нарын ирээдүйн төлөө гэж үү? Хэрэв та үнэхээр тэгж бодож байсан бол ядаж л Тэхиг Жиминтэй гэрлэхийг зөвшөөрөх байсан юм"

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚋𝚊𝚋𝚢𝚐𝚒𝚛𝚕Where stories live. Discover now