Tears

661 103 1
                                    

Эхний зогсоол: Америк. Амьдрал алхам алхмаар урагшилна.

Гэж санаж бодож явжээ. Гэхдээ тэр үед миний гэнэхэн мөрөөдөл залуу насыг минь сорсон аймшигт зүйл болно гэж санаагүй билээ.

"Чи яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?"

"Надад хүнд хэлэхэд хайран хоёр шалтгаан бий.."

"Надтай хуваалцаач?"

"Би аав, ээжийнхээ мөрөөдөл, зорилгыг биелүүлж алдартай жүжигчин болно.. гэж боддог. Харин нөгөөх нь.. жүжигчин гэдэг өөрөө хэний ч туулаагүй түм буман амьдралаар амьдрах боломжийг өөртөө бий болгодог юм. Чи үхэн үхтлээ ганцхан хүний амьдралаар, Мүн Хэжин гэх хүний амьдралаар амьдраад дуусах биш, бүтээсэн дүр бүрээрээ амьдарч үзнэ гэдэгт итгэдэг"

Ингэж хэлж байснаа хэзээ ч мартдаггүй юм. Би энгийн хүн байхаас айдаг байлаа. Бусадтай адилхан жирийн л нэг өдөр хоногууд, ажил амьдрал, гэр бүл, энэ миний ирээдүйн зурагт хэзээ ч байгаагүй юм. Нэг л мэдэх нь ээ би залуу насаа энгийн болгочихгүй гэсэндээ чармайн адгаж, амьдралд хааяа амт нэмдэг тэр энгийн сайхан зүйлсийг алгасаад явчихсан байсан юм даа.

Америкт ирээд би Мүн Хэжин биш Шэрли Мүүн болсон юм. Миний амьдрал, амжилт энэ нэрээр цаашид бичигдэн үлдэх ёстой байлаа. Би намайг өөд нь татсан тэр хүмүүсийн төлөө байдаг бүхнээ зориулахаар амрах завгүй ажилладаг байв. Тэдний хүсэн хүлээснээр би авъяаслаг жүжигчин байсан ч нэг л дутагдал байсаар байлаа.

"Зогс, зогс, зогс" найруулагч уурлан цаасаа шидэж, "Чи яагаад уйлахгүй байгаа юм бэ?" гэж зандрана.

"Найруулагчаа, уучлаарай. Энэ нэг л болохгүй байна. Яаж ч хичээгээд нулимс гарахгүй байна."

"Дүрдээ орооч!"

Энэ миний нэг том дутагдал болж найруулагчийг байнга уурлуулдаг байлаа. Би хэчнээн оролдоод нүднээс минь сайн дураар нулимс цухуйх ч үгүй. Гунигтай зүйл бодсон ч, дүрдээ чадлаараа орон хичээсэн ч уйлна гэдэг миний хувьд бүтэшгүй зүйл байв. Багадаа үргэлж усан нүдэлж явдаг байсан минь ашиг тусаа ийм үед л гаргах ёстой атал тиймхэн сэтгэлийн хөдөлгөөн надаас гардаггүй байсан нь нэг бодлын аймшигтай. Гэхдээ үүний шалтгааныг би "Сувдан хоёр нүднээс чинь нулимс дахиж бүү гараг" гэсэн үгтэй наан боддог. Тэр үг тийм хүчтэй байсан юм гэж үү. Одоо ингэж хичээж байхад хүртэл сэтгэлийн угт татчихаад тавихгүй байгаа хэрэг үү.

Memoirs(Completed) Where stories live. Discover now