The people who I never forget

1K 115 17
                                    

"Калифорн-Сөүл чиглэлийн есөн цагийн нислэг хөөрөхөд гучин минут дутуу байна." Вэрнон намайг явуулмагц би бодох санах юмгүй тэр оройноо Солонгос явахаар шийдсэн юм. Дөнгөж ирмэгцээ буцаад явж байгаа ч энэ удаа бүр мөсөн явна гэсэн бодолтой байлаа. Өөрийн бүх зүйлийг энд орхиод, дахиж эргэн ирэхгүйгээр нэг мөр солонгост очиж амьдарна. Алдартны хувиар биш бүхнийг мартсан жирийн эмэгтэйн хувиар. Шэрли Мүүн болж хангалттай удаан амьдарлаа, одоо боллоо гэж бодож байсан юм. Би өөрийн шуналаас болж олон жил баг зүүж явлаа. Би жүжигчин байсаан. Гэвч яг үнэндээ миний амьдрал өөрөө тэр чигтээ жүжиг байсан юм.

Би бүхнийг орхисон. Ажлаа, амжилтаа. Бас намайг гэсэн хүнийг, өдийг хүртэл өөрийнх нь төлөө явж ирсэн хүнээ ч тэр бүгдийг орхин эх нутагтаа ирсэн. Амар тайван, энгийн нэгэн амьдрал.

***

Урьд нь ямар байсан, тэр бүгдээ марттал олон жил өнгөрчээ. Солонгост ирээд хэдийн таван жилийг ардаа үдсэн байна. Хажуугаар минь зөрсөн хүмүүс хааяа намайг хараад таньдаг. Аа, энэ хүн одоо энд ингээд байж байдаг байх нь ээ гэж боддог байх. Чамин хээнцэр алдартны амьдралаас хол тасарч, одоо тунчиг эгэл жирийн болсон тул заримдаа тэр жүжигчинтэй адилхан хүн байна гэж боддог ч байж болох юм. Намайг ингэж эгэл хүн болсонд ардаас минь ирээд буцаж очооч гэж гуйх хүмүүс бишгүй байсан. Дотоодын телевизүүдээс кинонд тоглооч ээ гэж санал тавих явдал ч байсан. Гэвч би нэгийг нь ч хүлээж аваагүй. Олон янзын амьдралаар амьдарч ханалаа. Одоо нэг л амьдралаар амьдарч үзээд бүхнийг дуусгамаар байна. Миний өөрийн амьдрал, Мүн Хэжиний амьдрал.

Их хотын хөл хөдөлгөөн дунд байхыг хүсээгүй тул би Чэжү арал дээр амьдрахаар шийдсэн юм. Калифорны эрэгт олон жил амьдарсан болохоор эргийн амьдрал илүү ойр, дулаан. Нэг л мэдэхэд гэр минь болоод уджээ. Бүхнээс илүүтэй хүмүүсээс хол, тэр хүмүүсээс хол байгаа минь амар амгалан. Гэхдээ заримдаа тэднийг маш их үгүйлдэг.

Мишэлийг үгүйлдэг. Тэр хэдий муу найз байсан ч намайг хэн ч биш байхад тусалж дэмжсэн хүн учир найзыгаа, эгчийгээ санан дурсдаг.

Вэрноныг үгүйлдэг. Хайр нь дотроо хал нь гаднаа, дотроо өр нинжин сэтгэлтэй ч барагтай ил гаргаад байдаггүй тийм л хүн. Хайр нь надад дэндүү хүндэдсэн тэр хүн. Амраг хосын хайраар хэзээ ч хайрлаж чадахгүй ч, хүнийх нь хувьд, сайн найруулагчийнх нь хувьд би тэр хүнд дэндүү их хайртай. Тэр л сайн хүнийг би санан дурсдаг.

Memoirs(Completed) Where stories live. Discover now