Хүлээстэй энэ хэвээрээ байгаад байвал намжүүн удахгүй үхэх нь тодорхой.Хамаг бие нь чилж судас нь боогдсон учраас толгой нь аймшигтай өвдөнө.Тархи нь нил хүндүүр болжээ.Энэ нь газар унахдаа ар дагзаараа шовх үзүүртэй хатуу зүйлийг мөргөснөөс болсон юм.Тийчилж хэвтсээр ой ухаан нь нэг орж нэг гарна.Нэг бол жүног тэр хоёр өглөөг аз жаргалтайгаар угтан баяр хөөртэйгөөр сэрэх авч нүдээ аниад хэдхэн хормын дараа ахин нээхэд ахиад л энэ харанхуй өрөөнд ганцаархнаа хүлээстэй хэвтэх аж.
"Одоо би яах вэ. Жүно яасан бол.Хөөрхий Жүног минь ясан бол . Би эхлээд энэ хүлээснээс ангижирах хэрэгтэй.Дараа нь тэр хоёр новшийг хоёлууланг нь амьдаар нь шороонд булах болно.Өөрийн гараар сүүлийн амьсгалаа авч чадахгүй болтол нь ам хамар луу нь шороо цацна.Нүхээ гүнзгий ухах хэрэгтэй.Тэгээд гурван метрийн дор булаад тэнд нь үүрд булшлах болноо.Гэхдээ эхлээд энэ хүлээснээс л ангижирах хэрэгтэй.Тэр хоёр новшийг алж байж л санаа минь амрах болно.Дараа нь Жүно дээрээ очиж түүнээсээ уучлалт гуйх болно.Намайг уучилсан ч бай үгүй ч бай хамаагүй.Ийм арчаагүй байдалд орчихоод одоо нэг ч хором тайван байж чадахгүй нь.
Түүний цус үзэн ядалт харууслаар буцалж дотор нь бачимдан хоёр нүднээс нь халуун нулимс урсана.Хэн нэгэн түүнд туслахгүй л бол тэр энэ хүлээснээс хэзээ ч сулрахгүй.Тийчилж орилсоор одоо түүнд ямар ч хүч үлдсэнгүй үхлээ хүлээн хэвтэх занганд орсон араатан адил болжээ.Энэ агшинд үхэл түүний амь тавихыг хүлээн өрөөний буланд атиралдан суух ажээ.Үхэл ер нь хүнийг явсан газар бүрт нь хаа сайгүй дагаж байдаг ба үхэх мөчийг нь хүлээн суудаг аж.Ялангуяа гэрэл гэгээгүй, хүн амьдардаггүй, хүйтэн сэрүүн газарт байдаг бөгөөд хүнийг шууд алж чадахгүй ч бага багаар хүний итгэл найдвар, гэрэл гэгээг бөхөөсөөр эцэст нь сүүдрийг нь ч үлдээлгүй авч оддог билээ.Эзэнгүй байшин, гэрэл багатай өрөө, орц хонгил, харанхуй гудамж зэрэг үхэл байхгүй газар байхгүй ба хүмүүс бид зөнгөөрөө тэнд ямар нэг зүйл байгааг мэдэрдэг билээ.Харанхуй шөнө урагш гэрэл тусган алхаж байхад хойноос хэн нэгэн дагаж хараад ч байгаа юм шиг санагдан айсандаа нурууны үс босдог бөгөөд эргэж харвал хэн ч байдаггүй.Гэвч үнэндээ өөрийг чинь дагаж байсан тэр нэгэн зүйл эргээд нөгөө талд чинь гарчихсан хоосон ухархайгаараа цоо ширтэж байдаг юм шүүдээ.Харин энэ гэрт Үхэл, Намжүүн хоёроос гадна бас нэгэн зочин байлаа.Доош харан хэвтэж байсан Намжүүн хүчлэн эргэж дээш харахдаа нүдэндээ үзсэн зүйлдээ итгэсэнгүй. Намжүүний чанх дээр таазан дээрээс сарьсан багваахай мэт зүүгдэн үхээрийн хоёр час улаан нүдээрээ цоо ширтэх ад зэтгэрийг үзлээ.Сэгсийсэн үстэй Зэвхийсэн царайтай , Тулам мэт хоёр хөх дэлэн нь тааз даган унжиж салтаан завсар нь халиурсан бухал мэт өтгөн үс арзайна.Түүний биенээс тэвчихийн аргагүй өмхий үнэр үнэртэх ба үхээд удсан хүний илжирч муудсан биенээс л ийм үнэр ханхалдаг байх. Намжүүн түүнийг харсан даруйдаа сүнс нь зайлж ухаан нь балартан муужирлаа.Энэ чөтгөр магадгүй надаар хооллохоор ирсэн байх хэмээн айсандаа ухаан нь балартаж нэг ч авиа гаргаж чадалгүй ухаан алджээ.Дахиад л хэсэг хугацаа өнгөрлөө.Намжүүн нүдээ нээлээ. Таазан дээр хэнч байсангүй.Түрүүн харсан үхээрийн муухай ад зэтгэр хаашаа ч юм замхран арилжээ.Гэвч энэ удаад бие нь хөдөлж болж байв.Түүний хүлээсийг хэн нэгэн тайлжээ.Тэр үүнийг мэдрэв. Намжүүн босон харайж чөтгөр шүглэсэн энэ оромжноосоо хаалга саван гарч хар эрчээрээ гүйж гарлаа.Ухаан мэдрэлгүй гүйсээр нэг л мэдэхэд гүүрэн дээр амьсгаадан зогсож байв.Сая л сэхээ орон эргэн тойрноо харахад бороо зогссон ч тэнгэрт хар үүл нүүгэлтсэн хэвээр байх аж.Түймэр гарсан ч юм уу бороо орсноос ч тэр юмуу эргэн тойрон саарал мананд бүрхэгджээ.Аймшигтай ганцаардал, айдас, сэтгэл гутрал түүнийг эзэмдэнэ. Доош харвал бороонд үерлэсэн далайн урсгал асар хүчтэй давалгайлан урсана.Энэ хүчтэй урсгалд хөл алдан орвол юу ч буцаж гарч ирэхээргүй ажээ.Түүнийг энэ урсгал даллан дуудаж тэр үхлийг хүсч байлаа.Гэмгүй охиныг үхлээс аварсан ч гэртээ авчирснаар өөрийнхөө бас түүний амьдралд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээсэн, Хайрт түүнийгээ хүчиндүүлэн хашгирахыг нь сонссоор байж яаж ч чадалгүй хажуугийн өрөөнд амь тэмцэж хэвтсэн, Хүн ч биш амьтан ч биш үхээрийн чөтгөр дээрээс нь ширтэж байсан.Мөн тэр л хүлээсийг нь тайлсан байх.Намжүүн яахаа мэдэхгүй өөртөө гутран гүүрэн дээр зогсоно.Буцаад явах уу? Одоо үсрэх үү?
-Надад амьдрах шалтгаан өгөөч
-Бүгдийг эргүүлээд хэвийн байдалд оруулах хүч чадлыг өгөөч
Түүний оюун ухаан сэргэж эхлэв.Одоо зорилгоо гэнэт санав.Түрүүн шалан дээр хэвтэж байхдаа өөртөө юу гэж хэлж байлаа? Одоо тэр эрх чөлөөтэй болжээ. Жүно нүдэнд нь харагдана.Намжүүн амьд үлдэхээр шийдлээ.Хайрт бүсгүйгээ энэ орчлонгийн хамгийн муу муухай зүйлстэй үлдээгээд явж чадахгүйгээ ойлгожээ.Энэ бүхэн өөрөөс нь болсонд ч гэмшиж байв.Тэр одоо түрүүн зугтан гарсан гэрлүүгээ алхаж явна.Тэнд мөнгө, гэрийн түлхүүр зэрэг бий.Гэртээ очоод аавынхаа машиныг зуслангийн байшингийнхаа түлхүүртэй хамт хулгайлан авах болно.Тэр өөрийн эцэг эхийн зуслангийн эдлэн газрын хашаанд хоёр хүн элбэгхэн багтах булшны нүх ухахаар шийджээ.Зуслангийн байшинд нь төрөл бүрийн ангийн эд хэрэгсэл бий.Тэднийг ч ашиглахаа мартсангүй.Тэр ингэж бодсоор өөрийн оромжиндоо орж ирлээ.Хамгийн түрүүнд том өрөөндөө орвол Жүногийн Гоёмсог улаан даашинзны урагдаж тасарсан хэсэг шалан дээр хэвтэнэ.Орон дээр цусны маш том толбо болжээ.Муу араатнууд түүнийг сайтар эдэлжээ.
"Ингэхэд Жүно яаж байгаа бол уйлж л суугаа байхдаа.Утсыг нь би яагаад аваагүй юм болоо авах хэрэгтэй байсан юм.Гэхдээ гэрийнх нь хаягыг санаж байна.Надад гэрээ зааж өгч байсан.Энэ бүхнийг дуусгаад түүн дээрээ очиноо.Тэр болтол тэр тайвширч байг. Тэр намайг өршөөхгүй байх.Гэсэн ч би очиж уучлалт гуйх болноо.Тэгээд түүнийг өөрөөсөө ахиж холдуулахгүй" хэмээн Намжүүн дотроо бодов.Түүний харуусал гутрал одоо өшөө хорслоор солигджээ.Намжүүн хэрэгтэй зүйлээ аваад хөмхийгөө зуун хаалгаа саван гарлаа.
-Ажлаа дуусгаад түүн дээрээ очино.Тэгээд ахиж хэнийг ч түүнд хүргэхгүй.Түүнийг баярлуулахын тулд түүнд бэлэг авч очих болноо.Түүнд чих юм уу хэл нь таалагдах байх....
YOU ARE READING
салхинд савлах мөрөөдөл (Дууссан)
HorrorЖич: Энэ өгүүллэгт сүнс сүүдэр буг чөтгөр гэхээс илүү бидний амьдралд тохиолдож байдаг зүрх шимшрүүлсэн айдсыг харуулахыг зорьсон болно... Хэрвээ намжүүн тэр нэгэн өдөр жүнотай учраагүй байсан бол түүний амьдрал ямар сайхан,юутай аз жаргалтай байх...