Согжин Хусог хоёр тэр баарнаас гараад Намжүүний гэр лүү явцгаав.
-Цаадах чинь гайгүй байгаа? Хэмээн Хусог асуув.
-Үхчихээгүй л байх.Одоо л амь тавьж байгаа даа.
-Үхчихсэн бол яана аа?
-Хэрвээ тийм байвал нэг газар аваачаад булчихна гээд хөхөрч гарав.Энэ новш тэгж чадах л юм.Гэвч түүнд тэгэх боломж ч гарахгүй гэдгийг тэр мэдэхгүй байлаа.Намжүүний гэр нь онгорхой байлаа.Согжин Хусог хоёрыг орж ирэхэд Намжүүн байсангүй.
-Тэр хайччихав?
-Аан тэр муу янхан л хүлээсийг нь сулласан байх.Мэдсэн бол бол өөрийг нь ч бас хүлж байгаад эдэлдэг байж гэж Сүхээ хэлэв.Түүнд сонин санагдсангүй.Удахгүй юу болохыг ч мэдсэнгүй.Тэр хоёр бэлтгэлийн байрны өрөөнд пиво уун тайван сууж байтал үүдний хаалгыг хэн нэгэн балбаж эхлэв.Согжин босч үүд рүү явсаар хаалга онгойлготол намжүүн инээмсэглэн зогсч байлаа.Гэнэт тэр гарт нь ямар нэг зүйл байгааг анзаарав."Үгүй дээ энэ л биш шүү" гэж бодож ч амжаагүй байтал Бейсболын төмөр цохиур шуугин ирж баруун чамархай дээр нь тасхийтэл цохиж ясных нь бяцрах чимээ өөрт нь сонсогдов.Тэсэхийн аргагүй өвдөн толгой нь задарч буй мэт болоод өөрийн эрхгүй газар хөсөр уналаа.
-Сайна уу новш минь гээд Газар ёолон хэвтэж буй Согжиний дээрээс Намжүүн нулимлаа.Тэр шууд явж ороод хусогийг хайлаа.Хусог цаад өрөөний буланд чичрэн зогсоод
-Намжүүнаа би ямар ч бу...буруугүй ээ чи мэдэж байгаа шдээ.Би яа..яагаа ч үгүй гэж сандран хэлэхчээ аядав/Тэр худлаа ярьж байгааг намжүүн мэдэж байв./-Тиймүү тэгвэл чи яагаад надаас айгаад байгаа юм бэ? Жинийг машинд хийх хэрэгтэй байна надад тусал!!
-За Ойлголоо гээд Хусог айсандаа салгалан гүйн гарч ёолон хэвтэх жинийг чирэн гулдчин машины тээшинд чихэж хийв.Тэр эргээд хартал намжүүн бейсболын цохиураар савж унатал нь өөрийг нь цохив.Тэр ч гэсэн одоо тээшинд ёолон хэвтэх ажээ.Ойр хавьд хүн алга бөгөөд бараг бүрий болж байв. Нажүүн тариур барьсаар үүднээс гарч ирэв.-Өвдөж магадгүй шүү би анх удаа л хүн тарих гэж байна! гэж НАМЖҮҮН заналтай хэлээд ЖИНИЙ Хүзүүн дээр хүчтэй зоов.Зүү нь замдаа хугарчих шиг боллоо.Энэ өвдөлт Жинийн ясанд нь тулж мэдрэлд нь хүртэл нөлөөллөө.Жинийн хамаг бие салгалан гар хөл нь татвалзана.Тэр Гараа ч хөдөлгөж чадахгүй нулимс урсах нүдээр Намжүүныг ширтэнэ.
ХУСОГЫН хүзүүн дээр мөн ялгаагүй Тариураа харгис гэгч нь зоогоод шахлаа.Тэр яагаад ч юм хашгирч чадахгүй аж.Шүдээ тас зуусан нь хичнээн тарчилж буйг нь илтгэнэ.
-Та хоёрт өчигдөр сайхан байсан уу? Өнөөдөр ч гэсэн мартагдахааргүй байх болноо.
-Муу но...новш....намжүүн тэр 2-ыг тус тусад нь хүлээд Жийп машиныхаа хаалгыг хаан давхилаа.
-Одоо 3-уулаа лагер луу явах болноо.Тэнд Жүно байхгүй ээ.Гэхдээ та хоёр уйдахгүй байх.
Намжүүн лагер луугаа хурдлан давхих хооронд аль хэдийн харанхуй болжээ.Тэр нүд цавчилгүй замаа ширтэн давхина.Одоо удахгүй нэг жижиг гүүр давах ба энэ гүүрэн дээр урьд өмнө машин явж байтал нурж осол болсон ба тэр машинд байсан нярай хүүхэд 10 метр газар шидэгдэж үлдсэн хүмүүс нь цөм нас барцгаажээ.Тэр явдлаас хойш энэ замаар шөнө давхиж байхад гүүрэн дээр нялх хүүхдийн часхийн уйлах дуу болон эрүү нь заадсаараа мултраад унжчихсан хүний сүнс харагддаг болсон хэмээн олон ярьцгаадаг болжээ.Гэв гэнэт зам дээр хаанаас юм гараад ирдэг ба тэр сүнсийг хараад цочсондоо жолооч нар осол гаргадаг болжээ.Тийм ч учраас Намжүүны гэр бүл Лагер луугаа явалгүй уджээ.Өнөөх гүүр ойртсоор бараг тулаад ирлээ.Намжүүн дотроо түгшиж эхлэв. "Гарч ирэх болов уу яах бол?" Ашгүй дээ гүүр өнгөрөөд гартал юу ч байсангүй.Намжүүн санаа амраад юу ч бодолгүй хажуу толиндоо хойд талаа харснаа "ХАРААЛ ИД" гээд нүдээ анин бушуухан урагш замаа харан хурдаа нэмэн давхилаа. Салхинд урт үс нь хийсэх зүдрүүхэн хувцастай хүүхэн ард нь зогсох бөгөөд нэг гартаа өлгийтэй хүүхэд тэврэн нөгөө гараараа хойноос нь даллаж байх нь тэр.Тэр эргэж харалгүй чигээрээ явлаа.Муу ёр ч бай юу ч бай одоо хамаагүй хэмээн бодож тээшинд байгаа хоёрыг байн байн харан давхисаар зуслангийн байшиндаа ирлээ.Тэнд хүн ирэлгүй гурван жил болжээ.Тиймээс хашаа нь зэрлэг өвс ургамалаар хучигдаж гэр дотор нь хүн үхээд удсан юм шиг л өмхий үнэртэж байв.Яндангаар нь хар хэрээ ороод гарч чадалгүй пийшин дотор нь ялзарч үхжээ.Шалан доогуур нь харх гүйлдэж хана таазаар дүүрэн аалзны шүлс хучигдаж яг л чөтгөр шүглэсэн сүнстэй байшин мэт болжээ.Ийм байшинд ямар ч хүн нэг ч хонож чадахгүй биз.Хамгийн сүүлд явахад бүтэн байсан Үүдний толь түүнийг ирэхэд хагарчихсан байв.Энэ толийг хэн хагалчихав? Ямар чөтгөр нь вэ хэмээн НАМЖҮҮН бодоод олсонгүй.Ямар ч хүний ул мөр алга байлаа.Тэр гэхдээ одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сүнс чөтгөрөөс айж байх цаг нь биш байлаа.Тэр машинаасаа ЖИН, Хусог хоёрыг байшингийнхаа доод давхарт чирэн оруулаад хана болон шалан дээрх хүйтэн цементэн дээр биеийг нь тэлэн хэвтүүлж хүлэв.Энэ байшингийн нэг хоёр давхар нь чөтгөр шүглэсэн мэт жихүүцмээр харин доод давхар нь яг л тамлагааны өрөө мэт ажээ.Энд эрүүл ухаантай хүн удаан тэсэхээргүй боловч Намжүүн одоо доод давхартаа хоёр хүнийг газарт тэлэн хүлээд биенээс нь өөртөө юу үлдээх талаар бодол болон суух бөгөөд галзуурч буй ухаандаа захирагдан гартаа хурц иртэй мэс заслын хутга аваад Жин рүү ойртон очлоо.Сүхээ түүнрүү аврал эрсэн харцаар харна.Одоо хүртэл ярьж чадахгүй байв.Алдар ч мөн түүнээс аврал эрэн нүдээ бүлтийтэл харах бөгөөд өмдөндөө шээжээ.
-Жин юу л даа.Чиний шивээсүүд чинь надад таалагддаг.Ийм сайхан бүтээлийг чамтай цуг булшилж болохгүй байх гэж хэлээд Жин рүү харав.Тэр энэ үгийг нь сонсоод өт хорхой мэт хөдөлж тийчилж эхлэв.Амиа аврах гэж хичээх авч нэгэнт оройтжээ. Намжүүн түүний цээжин дээрх шивээсийг арьстай нь цуг хутгаар зүсээд хуулж эхлэв.Энэ тийм ч амархан биш ажээ.Хамаагүй гүн зүсчихвэл цус алдаж үхэх тул арьсыг нь болгоомжтой зүсч байлаа. ЖИН хашгирах боловч дуу нь гарахгүй байв.Хэрвээ орь дуу тавьж эхлэх юм бол НАМЖҮҮН хэлийг нь тасдаад аманд нь чихэн залгиулах байв.Түүнд ямар ямар мэдрэмж төрж байгааг ганцхан тэр л өөрөө мэдэх байх.ЖИНИЙ бүх шивээсийг нь хуулж авах юм бол түүнд арьс бараг үлдэхгүй байлаа.Тиймээс Намжүүн цээжин дээрх 3D гавлын ясны шивээсийг нь болон зүүн талынх нь гарыг битүү бүрхэх гурван толгойтой хүний шивээсийг нь амь тэмцэн тийчилгэж байж хуулж авлаа.Сүүлийнхийг яарсандаа хамаа намаагүй хуулчих шиг боллоо. Жиний гарыг нь даган цус урсаж бүх биенийх нь судас задрах гэж буй мэт гүрвэлзэнэ.Цохиулсан газар нь бөмбөг мэт хавджээ.Тэр хавдсан газарт нь намжүүн байн байн хүрэх агаад энэ үед жиний хөл гар нь татвалзан ухаан нэг орж нэг гарах ажээ.Магадгүй тэсэхийн аргагүй өвтгөж буй бололтой.Тэр өмдөндөө тавьжээ.Энэ бүхнийг Хусог удаан харж чадалгүй муужирч Идсэн ууснаа бөөлиж гаргалаа.Одоо түүний ээлж иржээ.Намжүүн тийчлэн хэвтэх Жинийг орхиод хананд хүлээтэй байгаа Хусогийг зүг явлаа. Хусог түүнээс зугтахыг хичээх мэт тийчлэн хөдлөх бөгөөд намжүүн түүний үснээс нь зулгааж байгаад хуйхаар нь огтолж эхлэв. Хусогийн нүднээс усан биш цусан нулимс урсаж толгой нь тэр чигтээ ув улаан мах болж хувирлаа.Түүний үсийг нь хуйхтай нь цуг салгаад авчихлаа. Хусог хашгирч гарлаа.Тэр хүнээс гарамгүй аймшигтай цахиртаж сөөсөн хоолойгоор зогсолтгүй хашгирах ба энэ дууг нь сонсоод хүн байтугай чөтгөр шулам хүртэл үргэж одохоор байв. НАМЖҮҮН түүний хашгирахыг хэсэг харж зогсов.Түүний энэ дууг сонсох таатай байлаа.Удалгүй тэр тэвчилгүй түүнд өнөөх тариагаа ахиад зоов.ХУСОГ ахиад л муужрав.
-Намайг алаад өгөөч гуйж байна хэмээн Жин гаслан хэлэв.Тэр гарнаасаа цус алдаж байв.
-Чи үхэхэд эрт байна гээд намжүүн гарч одов.Хэсэг хугацааны дараа тэр хайлуулсан савтай буцалж буй хар тос барьсаар орж ирэв.
-Чи яах гэж байна?
-Чи цус алдаж байна.Тогтоох хэрэгтэй гээд намжүүн өнөөх хар лакаа түүний мах нь ил гарсан гар дээр нь асгав. ЖИН тарчилахын дээдээр тарчилж улаан хоолойгоо урагдтал орь дуу тавин хашгирав.Түүний хоолой нь сүүлдээ гарахаа больж амнаас нь цус урсан гарсаар чимээгүй болов.Тэр өвдөлтөөсөө болж ухаан алджээ.
Намжүүн энэ тамлалаа дуусгахаар бэлдэж байв."Үүр цайхаас өмнө булах хэрэгтэй".Тэр жүног авчирахаар шийдэв.
-Та хоёр хийсэн бүх гэм нүглийнхээ хариуг амсаж байна.Миний хайртай бүсгүйг болон өөр бусад эмэгтэйчүүдийг тамласны чинь төлөө! Өчнөөн олон хүмүүст хэмжээлшгүй их гай зовлон уй гашуу учруулсны чинь төлөө! Тэдний зовлон шаналлын өмнөөс та хоёрт таарах хариуг чинь өгч байна. Би ч гэсэн нэг л өдөр амсах байх гэхдээ тэр өдрийг та нар харж чадахгүй гэж амлъя.Та хоёрыг би амьдаар чинь булна.Намайг иртэл хийсэн бүх нүглээ наминчлаад хэвтэж бай!!! гэж хэлээд Намжүүн гарч одов.Тэр Харанхуй шөнөөр Жүног энд авчирахаар хотруу давхилаа.Тэр яваа замдаа бүхнийг эргэцүүлэн бодож өөрийгөө зөвтгөх гэж хичээж байв.Ямар ч сайхан сэтгэлтэй хүн өш хонзонгийн галд шатах, эсвэл тэдний хайртай хүмүүсээр нь оролдвол хүйтэн цустай хэрцгий алуурчин болон хувирч жирийн хүнээс гарч боломгүй гаж үйлдлээр чамайг тарчилгах болохын жишээ энэ байв.Намжүүн Явсаар Жүногийн гэрийн гадаа ирээд Хаалгыг нь зөөлөн тогшлоо.Шөнө дунд хаалгыг нь тогшиход гэртээ ганцаараа байгаа эмэгтэй тайлах болов уу?
-Хэн бэ?
-Би Намжүүн байна.
Хэсэг зуур чимээгүй байсны эцэст ЖҮНО хаалгаа тайлав.Тэр Намжүүнг хараад шууд алгадаж, цохиж балбаж гарав. Намжүүн түүнийг тэврэн тайвшруулахыг хичээвч тэр аймшигтайгаар цурхиран уйлж байлаа.
-Чамаас болж ээж минь явчихлаа.Тэр нас барчихсан.
-Юу ? нажүүн бүхнийг ойлгов.Тэрэнтэй цуг хонодог шөнө ээж нь өнгөрчээ.
-Миний ээж чамаас болж үхчихлээ.Би ээжийгээ алчихлаа хэмээн жүно цурхирна.
-Намайг уучлаарай.Харамсалтай байна.
-Бас намайг чиний тэр хоёр найз чинь зэрэг хүчиндсэн.Чи намайг хуурч аваачсан биз дээ?
-Үгүй ээ тийм биш.Би тэднийг үнэхээр тэгнэ гэж бодоогүй.Би яаж ч чадаагүй намайг уучлаарай.
-Би чамайг үзэн ядаж байна.Нүднээс далд ор хэмээн Жүно уйлна.Тэр үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа.Намжүүн түүнийг тэврэн тайвширтал нь хэсэг зогсов.Тэр уйлахаа болихгүй байв.Хажуугаар нь ёолох аж.
-Надтай хамт яваач.
-Би чамтай хаашаа ч явахгүй.
-Чи энд ганцаараа байна шүүдээ.Надтай цуг яв л даа гуйж байна.
-Хэрвээ чи намайг авч явмаар байвал алаад цогцсыг минь аваад яваарай Би ганцаараа биш!!! хэмээн Жүно өөдөөс нь хашгирав.Нажмүүн түүнийг хаашаа ч явахгүй гэдгийг нь мэдлээ.Тэр жүногийн ард ард харанхуйд ямар нэг зүйл сүүмэлзэхийг харлаа. Намжүүн түүн рүү удаан ширтэв.Тэр түүний хүлээсийг тайлсан чөтгөр биш ч том улаан нүд нь тэр гэж санагдуулаад байлаа.Намжүүний зүрх нь салгалж гар нь чичрэн эндээс явахгүй бол муу юм болно гэдгийг ойлгон салганан байж жүногоос гараа салгалаа. Жүно түүнийг ингээд гараа салгачихна гэж бодсонгүй.Түүнд уурлаж гомдож үзэн ядаж байсан ч хажуугаар нь санаж байжээ.
-Би эргэж ирнээ гэж намжүүн хэлээд гэрээс нь гараад шат уруудан гүйлээ.Гэнэт түүний хойноос ЖҮҮН ! гэж Жүно орилов.
-Жүүн !
"Яах уу? Чигээрээ явах уу жүно дээр очих уу? Түүнийг дагуулж явна гэж бодсон би ч тэнэг юм даа.Түүнд энэ талаар хэзээ ч мэдэгдэж юу ч хэлж болохгүй.Би ер нь юу хийчихэв ээ? гэж тэр энэ хооронд ухааран бодов.Намжүүн жүног хараад эрүүл ухаан нь эргэн ирсэн нь энэ байлаа.Түүний яргаллыг жүно мэдвэл магадгүй амиа хорлож мэдэх байв.Тэр дээшээ өгсөв. жүно үүдэн дээрээ нулимс урсган зогсоно.
-Намайг битгий ганцааранг минь орхиоч.Би айж байна.
-Би нар мандахаар эргэж ирнэ ээ тэр болтол тэсэж бай за юу жүно минь гэж намжүүн аргадангуй хэлээд нулимсыг нь арчиж өгөв.
-Заавал ирээрэй гээд жүно үлдлээ.намжүүн хийсэн бүхнээ түргэхэн дуусгахаар Машинаа асаагаад хурдлан давхина.Харин жин ухаан орон босоод төмрөөр таглаж хадсан цонхоор зугтаж гарах гээд дотроос нь эвдэж байлаа.
-Намжүүн би чиний нүдэн дээр өлөгчинг чинь арван залуугаар хүчиндүүлээд дараа нь нэг хөлнөөс нь дүүжлэх болноо амлъя!!
Төгсгөл тун удахгүй
YOU ARE READING
салхинд савлах мөрөөдөл (Дууссан)
HorrorЖич: Энэ өгүүллэгт сүнс сүүдэр буг чөтгөр гэхээс илүү бидний амьдралд тохиолдож байдаг зүрх шимшрүүлсэн айдсыг харуулахыг зорьсон болно... Хэрвээ намжүүн тэр нэгэн өдөр жүнотай учраагүй байсан бол түүний амьдрал ямар сайхан,юутай аз жаргалтай байх...