6 хэсэг

220 17 1
                                    

Намар болж үдэш орой гадаа сэрүүхэн болжээ.Гэсэн ч тэнгэрт одод түгэж хайрт хосууд хамтдаа үдшийг өнгөрүүлэхэд таатай аж.Харин хүнгүй гудамж,гэрэлгүй булан тохойд ганцаараа алхаж явах тийм ч таатай биш юм.Хот яагаад ийм анир чимээгүй юм бол? Бүх айлууд үдшийн 00 цаг гэхэд ямар нэгэн зүйлээс айж нуугдах мэт гэрлээ унтрааж хаалга үүдээ цоожилно.Яг ийм шөнө нэгэн айлын хаалгыг шөнө дундуур балбаж гарч л дээ.Тэр айл айсандаа ч юм уу залхуурсандаа онгойлгоогүй байна.Орцон дотор эрэгтэй хүний 

-Амь авраарай Хаалгаа онгойлгооч дээ гуйж байна гэсэн зүрх зүсэм хоолой орилоон хадна.Хэн ч хаалгаа тайлсангүй....Өглөө тэр айлын гэрийн эзэн ажилдаа гарахаар хаалгаа тайлахад орц нь цусан далай болж тэр цусан дунд хурц иртэй зүйлээр гэдсээ хүү татуулж дотор эрхтэн нь цувж гарсан нэгэн золгүй залуугийн цогцос байжээ.Хэрвээ гэрийн эзэн хаалгаа тайлсан бол түүнийг аварч болох байсан ч гэр бүлд нь бас аюул учирч болох байлаа.Ийм учир тэр тайлсангүй.Тэр хүнийг хэн алсан, яах гэж алсан зэргийг хэн ч мэдсэнгүй үлджээ. Гэрийн эзэнд шөнө бүр золгүй залуугийн
-авраач дээ гуйж байна хэмээх хоолой сонсогдож тарчилган зовоодог байв.Удалгүй тэр орц сүнстэй болжээ гэсэн яриа газар авчээ.Хүү татуулсан гэдсээ хоёр гараараа барьсан залуу хана түшин зогсох болж түүгээр барахгүй шөнө бүр нурууны үс босом хоолойгоор авраарай аллаа!!! хэмээн хашгирч айл бүрийн хаалгыг аймшигтай хүчтэй балбадаг ба зоригтой нэг нь хаалгаа онгойлгоход хэн ч байдаггүй ажээ.Тэр залуугийн цогцсыг анх харсан мөн хаалгаа тайлаагүй гэрийн эзэн нэг шөнө унтаж байснаа орноосоо хашгиран огло харайн босч цонхруугаа гүйн үсэрснээр 5 давхраас нисч үхжээ.Түүний бяц үсэрсэн цогцсыг хараад эхнэр нь самуурчээ.Тэр үхсэн залуу зүүдэнд нь орж ирж цочоосон эсвэл хаалгаа тайлаагүйдээ гэмшиж харамссандаа тэсэлгүй амиа хорлосны аль нь ч байж болох юм.Үүнийг бас л хэн ч мэдсэнгүй.Харин энэ явдлаас хойш өнөөх залуугийн сүнс хаалга балбан хашгирч айл амьтан айлгахаа больжээ.Тэр заллуугийн сүнс хаалга тайлаагүйд нь гомдон хорсож тэр орцонд хоргодож айл амьтны хаалга балбаж тайвширдаг байсан ба гэрийн эзний үхлээр хаа нэгтээ хэзээ ч ирэхгүйгээр нисэн оджээ.Хэн нэгэн тус хүссэн үед хэрвээ тэр тусыг нь биелүүлж чадахаар бол туслах л хэрэгтэй.Эс тэгвээс нэхэл хатуу сэтгэл биелэн босч ирээд шөнө ч унтуулахгүй зовоосоор амийг чинь ч авч одож мэднэ...
Энэ шөнө яг л ийм чимээ аниргүй байлаа.Тээр тэнд хотын төвд нэгэн байшин шатах ба байшингийн дээвэр дээр суух Жиминд сонирхолтой санагдан тэр шатаж буй байшинг харна.Эзэн нь одоо шатаж байгаа байраа хараад галзуурч байгаадаа хэмээн бодож суутал доод давхарт хэн нэгэн эмэгтэйн мэгшин уйлах сонсогдов.Энэ мэгшээн улам чангарч эхэр татан уйлах болж хувирлаа. Жиминийн зовж зүдэрсэн хэн нэгэнд туслах өрөвч сэтгэл нь хөдлөн юу ч бодолгүй доош буулаа.Сарны гэрэлд нэгэн эмэгтэй хүн буланд эвхрэн суугаад нүүрээ даран уйлах ажээ.Жимин алгуурхан ойртож эхэллээ. "Болгоомжтой байх хэрэгтэй" гэж бодон гэтсээр ойртож байтал нэг нь зүйлд хөл нь бүдрэн дуу гаргачихав.Урд нь уйлан сууж байсан эмэгтэй энэ дууг сонсоод үсрэн босов.
-Ойртвол чамайг алчихна шүү цаашаа яв!!! хэмээн аргаа барж өрөвдмөөр нэг л танил дотно хоолой гарав. Жиминий  тархинд "Юумин" гэсэн бодол харван орж зүрх нь түг түг цохилж эхлэв.
-Юумин энэ чи юу? хэмээн урагш алхтал тэр эмэгтэй
-Ойртвол үсэрчихнэ шүү !!! хэмээн ориллоо.Гартаа нил цус болсон хутга тас атгажээ.Тэр үсрэхэд бэлэн зогсоно.
-Юумин  минь тайвшир.Би жимин байна.Чиний Жимин чинь байна хэмээн өөрийн танил аргадангуй хоолойныхоо өнгөөр хэлэв.
-Битгий худлаа ярь.Чи биш мөн ч байсан хамаагүй!! гэж Юумин уйлан хашгирлаа.Түүний хоолойноос яахаас ч буцахгүй нэгэнт шийдсэн бас цөхөрч туйлдсан өнгө холилдон сонсдоно.Жимин  гар чийдэнгээ түүнрүү өнхрүүлэв.
-Наадах чинь гар чийдэн асаагаал надруу тусга гэж хэлэв. Юумин гар чийдэнг асаан тусгалаа.Тэр хэсэг харж зогсов.Юумин итгэсэн бололтой.....
-Жимин  минь намайг уучлаарай гээд Юумин Онгорхой цонх руу гүйчихлээ. "ТЭР ҮСРЭХ ГЭЖ БАЙНА!" ЖИМИН хойноос нь шууд гүйлээ.Тэр хэдхэн харайгаад Юуминд хүрэх боловч цонх Юуминд илүү ойрхон байлаа.Тэр яарах хэрэгтэй болжээ.Юумин цонхоор бараг л үсрэв.Энэ агшинд Жимин нэг гараас нь шүүрэн авлаа.Хэрвээ ЖИМИН шүүрээгүй байсан бол Юумин үхэх байв.Саяны явдал яг л удаашруулсан мэт боловч хоромхон зуур болон өнгөрчээ.Жимин одоо Юуминийг тэврэн сууна.Юумин  эсэргүүцсээр ядарчээ.Намайг тавь би үхмээр байна !!! хэмээн хашгичиж байсан ч одоо мэгшин уйлах ажээ.Гар нь нил цус болж хутга атгасан байсан ч түүнээс нь салган авчээ.
-Юу болсон юм бэ ?
-Би бүгдийг нь алчихсан.
-Хэнийг тэр вэ?
-Ээж аав хоёрыгоо бас тэрнийг гээд Юумин буцаад уйлж эхэллээ.
-Юу гэнээ? Жимин айж бас гайхсан ч гайхсан дүрээ нуув.
-Тэрнийг гэж хэнийг вэ?
-Дэйвид.
-Дэйвид гэж хэн юм бэ?
Тэр намайг хүчиндсэн !!! гээд хэнгэнүүлэн уйлах ба энэ үг ЖИМИНИЙГ цочирдуулжээ.Тэр энэ бүхнийг үнэн гэдэгт итгэлээ.
-Намайг уучлаарай гээд Юумин уйлах ба түүнийг өрөвдсөндөө бас тэр Дэйвид гэгчийг хорсон шатаж үзэн ядсандаа Жиминий нүднээс халуун нулимс урсана.Тэр Юуминийг  улам чанга тэвэрлээ.
-Би чамайгаа орхих ёсгүй байж .Намайг уучлаарай.Би чамаас ахиж холдохгүй ээ.
-Үгүй ээ би чамтай байж чадахгүй.Намайг явуул.Би бузартсан !!! хэмээн Юумин орилов.
-Юу гэсэн үг юм бэ? Чи чинь юу яриад байнаа?
-Би ДОХ туссан.Энэ өвчин эдгэрдэггүй гэсэн.Би бузартсан би бузартсан !!! Жимин өөрийгөө бас тэр дэйвидийг энэ хатуу орчлонг үзэн ядсандаа уйлж эхэллээ.Түүнд үнэхээр хэцүү байлаа.Дотор нь халуу шатаж нүднээс нь харуусал, уур бухимдлын нулимс урсан гарна. Юуминийг өрөвдөж хичнээн хэцүү байсныг нь дотроо төсөөлөв.
-Би бузартсан.Аав ээжийгээ алчихсан.Чамтай хамт байх эрхгүй намайг явуулаач !!!
Жимин  нулимс урсган:
-Үгүй ээ энэнээс чинь болж би чамайг орхино гэж бодоо юу?
-Юу?
-Би чамаас салахгүй ээ.Чи өвчтэй байсан ч ээж аавыгаа алсан ч надад хамаагүй.Би....би чамайг орхиж чадахгүй гээд Жимин  түүний цус болсон хацрыг нь арчаад уруул дээр нь үнсэв.Жимин Юуминд  ийм л хайртай байлаа.Жиминд түүний ямар байх нь огт хамаа байсангүй.Харин түүнгүйгээр амьдарч чадахгүй болсон байв. Юумин түүний хэлсэн үгэнд итгэж ядна.Түүнд итгэхгүй байв.Бас өөрийгөө үзэн ядаж хийсэн зүйлдээ гэмшинэ.Одоо юуг ч өөрчилж чадахгүйг бас ухаарна.

салхинд савлах мөрөөдөл (Дууссан)Where stories live. Discover now