1-р хэсэг

1K 32 4
                                    

  Үүнийг бичвэл чамайг би мартаж мөрөөдөл минь салхинд савлахгүй байх гэж найдна.....
Хэрвээ намжүүн тэр нэгэн өдөр жүнотой учраагүй байсан бол түүний амьдрал ямар сайхан,юутай аз жаргалтай байх байсан болоо...Магадгүй түүнтэй учирсанаар амьдрал нь хар дарсан зүүдний биелсэн талбар болно гэж төсөөлөө ч үгүй биз.Энэ бүх үйл явдал нэгэн зүүднээс нэгэн эмэгтэйгээс тэр өдрөөс эхэлсэн юм.
Тэр өдөр хотын төвөөр зөөлөн бороо шивэрч зөрөлдөн гүйлдэх хосууд инээлдэцгээх ажээ.Удахгүй энэ зөөлөн бороо ширүүснэ гэж хэн ч таамагласангүй.Тийм өндөр биш ч гэсэн өөртөө таарсан биетэй,өндөр царайлаг нүдэнд дулаахан  залууг намжүүн гэнэ. Дуртай хамтлагийнахаа футболкыг өмсөн чихэвчээ зүүгээд дуу сонсон бороон дунд алхаж явсан нь энэ ажээ.Эргэн тойрон аз жаргалтай инээд хөөр дүүрэн,хорвоо дээрх ховор аз жаргалтай өдрүүдийн нэг үргэлжилж байв.Гэтэл үүл тэнгэрийг бүрхэн үхэл хагацлыг зөгнөх харанхуйлан аянга цахилгаан тас няс хийн зөөлөн шиврээ бороо Ширүүн аадар бороо болон хувирав.Чихэвч нь чимээгүй больсныг бодвол борооны ус урсан орж шатсан бололтой.Эргэн тойрноо харвал "Beatles-ийн хөшөө яг энэ бороон дунд мянган жил байсан мэт үзэгдэнэ.Гишүүдийнх нь нүднээс нулимс урсан уйлж буй харагдах мэт ажээ.Саяхан хажуугаар нь инээлдэж явсан хосууд, хүүхдүүд, нимгэн гэрэлтсэн хувцастай охид бүсгүйчүүд бүгд борооноос зугтсан мэт алга болжээ.Яг л орчлон дээр энэ бороон дунд орь ганцаар хоцорсон мэт түүнд санагдана.Хүмүүс бороо орохыг тэгтлээ их хүсдэг мөртлөө яагаад яг орохоор нь зугтдаг юм болоо Яг л аз жаргалаа хайсаар олсныхоо дараа өөрөө түүнээсээ зугтдаг шиг. Намжүүн доошоо харан ингэж бодон энэ бороон дунд норон алхаж явав.Тиймээ ингэж норох нь байнга олдоод байхгүй боломж юм.Хамаг бие бодол санаа энэ борооны усанд ариусах мэт сэтгэгдэл төрүүлнэ.Хэрвээ энэ үед хэн нэгэн түүнийг хаа нэгтээгээс харсан бол яг л ухаан нь самуурсан мэт харагдах байв.Гэвч тэр эв эрүүл байгаа.Ухаан санаа нь удахгүй галзуурна гэдгийг тэр мэдээгүй яваа билээ.Түүнд гэнэт энэ бороо, дэлгүүр, машинууд бүгд аймшигт хар дарсан зүүдийг нь эргэн сануулахад ухаан бодол нь эргэн ирж урагш зогтусан харлаа.Тиймээ энэ бүхнийг тэр зүүдэлсэн.Яг ийм тэнгэр,яг ийм бороонд тэр яг энэ газраа алхах ажээ.Замын урд авто машинууд галзуу мэт давхилдана.Гэтэл хаанаас ч юм бороонд шалба норж буй улаан даашинзтай нэгэн бүсгүй зам гарахаар алхаж ирдэг ба түүнийг автобусанд дайруулан тэртээ хол шидэгдэхийг Намжүүн зүүдэндээ хардаг билээ.Нэг удаа ч биш 2 бүр 3 удаа зүүдэлсэн ба зүүд бүрдээ битгий,хэрэггүй гэж орилон сануулсаар байтал тэр зам гараад автобусанд мөргүүлж цувсан тархи бүлтэрсэн нүд цустайгаа холилдон замын голд хэвтэж байдаг билээ.Тэр энэ аймшигт зүүдээ санан "одоо хэн нэгэн замын гарц дээр битгий ирээсэй" гэж бодож дуусаагүй байтал  дэлгүүрийн үүднээс  урт үстэй Час улаан даашинзтай нэгэн бүсгүй гарч ирээд зам гарахаар айсуй.Бороо түүнийг хайр найргүй балбаж тэр ч энэ борооноос хаа нэгтээ зугтах мэт яаран гүйх алхахын хооронд зам дээр ирэн зогслоо.Нүдэнд нь айдас хурсан ба энэ борооноос түүнийг хамгаалах хэн нэгнийг хүлээх мэт аврал эрэн ширтэнэ.Ядаж байхад хараал идсэн ногоон гэрэл асахгүй бараг 30 секунд боллоо.Намжүүн хоромхон зуур юу болоод байгааг ойлголоо."Миний зүүд биелж байна, би түүнийг аврах ёстой, энэ удаад  л биш шүү хэмээн замруу гүйж эхэллээ.Намжүүн замын нөгөө талд ирэн
-Хөөе хэрэггүйээ хүлээж бай битгий зам гар хэрэггүй гэж гараараа савчин орилох боловч бүсгүй түүнийг гайхсан нүдээр ойлгомжгүй харах ажээ.Тэр бүсгүй юу юугүй зам гарлаа түүнээс урьтах хэрэгтэй хэмээн Намжүүн бодож нэг амьсгаа аваад машинууд дундуур гүйлээ.Тэрэнд хүрлээ ахиад хэдхэн машин, хэдхэн алхам.Энэ үед бүсгүй түүнийг хараад зориг орон өөдөөс нь алхаж эхэллээ.
"Үгүйээ энэ л биш шүү."
Энэ үед намжүүний толгойд юу ч бодогдохоо больж түүнийг л эсэн мэнд үлдээх хүсэл хамаг биеийг нь эзэмдэн хөтөлнө.Одоо тэр хоёр хэдхэн алхмын зайд байлаа.Намжүүн баруун тийш харвал Том оврын автобус бүсгүй тэр хоёрыг чиглэн ирж айсуй.Ширүүн бороо ам хамраар цутган алхах байтугай амьсгалахад ч бэрх байлаа."Үхсэн ч хамаагүй түүнийг л аврах хэрэгтэй. Хэрвээ түүнийг нүдэн дээрээ алдвал би амьдарч чадахгүй байх хэмээн зориглоод хамаг хүчээ шавхан түүнрүү гүйлээ.Одоо тэр хоёрын хооронд хэдхэн см-ийн зай үлджээ.Намжүүн бүсгүйг тэвэрч аваад бэлхүүсээр нь өргөн Гурван метрийн зайд шидээд өөрөө хойноос нь байдаг чадлаараа үсэрлээ.Яг энэ агшинд том автобус хажуугаар нь чих дүлийрч толгой задармаар сигналдан галзуу мэт нисэн өнгөрөв.Нэг мэдэхэд тэр явган хүний гарцан дээр хэвтэж байх бөгөөд хажууд нь улаан даашинзтай бүсгүй түүнрүү хамаг хараалаа урсган зогсох аж.
-Яадаг тэнэг мал вэ? Чамаас болж үхэх шахлаа.Миний гар шалбарчихаж.Мөрөөрөө зам гарахгүй яагаад намайг шидчих вээ?
Намжүүн босч ирээд түүнийг харлаа.Түүний хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнтэй царай,урт сормуус , гоолиг бие, урт тэгшхэн хөл, том алаг нүд, бороонд норж хэлбэр нь гарсан хоёр хөх зэрэг эмэгтэй хүний гоо сайхан цогцлон бүрдсэн үзэсгэлэн гоо зогсох аж.Гэвч түүний нүдэнд ухаалаг шинж огт алга.Өөдөөс нь үзэн ядаж хорссон гомдсон харцаар харж байв.Намжүүн түүний өөдөөс гүн бор нүдээрээ бүхнийг ойлгуулах мэт ширтэв.Бүсгүй бүхнийг ойлгосон мэт харц нь зөөлөрч үзэсгэлэнтэй нүд нь өөдөөс нь ширтэнэ.Тиймээ энэ урт үстэй бороонд шалба норсон гүн гүнзгий нүдтэй залуу түүнийг даган мөлхөж савраа далайн сүүдэр лүү нь гэтэж байсан үхлээс өөрийг нь аварчээ.Бороо үргэлжлэн орсоор.
  

салхинд савлах мөрөөдөл (Дууссан)Where stories live. Discover now