Жүно түүнийг буцаад ирээсэй хэмээн залбирч байлаа.Яагаад ч юм тэр ирэхгүй юм шиг санагдаж энэ харанхуй байшинд ганцаараа үнхэлцгээ хагартал айж чичрэн сууна.Хэрвээ тэр ирэхгүй бол Жүно энэ их зовлон шаналлаа тэсэхгүй байх.Түүний зовлонг хуваалцаж хань болох хүн хажууд нь хэрэгтэй байлаа.Яг Жимин ээжид нь хань болсон шиг......
Намжүүн хурдлан давхисаар гэртээ ирлээ.Тэр хамгийн түрүүнд онгорхой цонхоо хараад зүрх нь палхийлээ."Ойлгомжтой тэд зугтчихаж" Тэр машинаасаа гаралгүй холын гэрлээ асаагаад хашаагаа тойров.Юу ч байсангүй ба машинаасаа буугаад гэрлүүгээ болгоомжтой оров."Тэр хаа нэгтээ энэ харанхуйд намайг отоод зогсож байгаа байх" ЖИН түүнийг одоо гартаа оруулбал амьд үлдээхгүй гэдэгт НАМЖҮҮН бат итгэлтэй байлаа.Иймээс тэр маш болгоомжтой орчин тойрноо харж чимээ чагнасаар доод давхар луу буулаа.Хусог хүлээстэй чигээрээ хэвтэж байх бөгөөд ёолон дуу алдах,аврал гуйх нь холилдоно.Тэр байн байн цочин эргэж харж байлаа.Гэнэт ардаас нь хутга зоочихвол тэгээд бүх зүйл дуусах билээ.Намжүүн түүнийг гүйцээлгүй үлдээсэндээ харамсч эхлэв.Тэр хаана байгаа бол? Хаашаа зугтсан бол? Тэр ахин гадаа гарч баахан хайв.Бороо орсон байсан ч харанхуйд гэрэл тусган хашаагаа тойроход шаврын мөр эсвэл өвс ногоонууд дунд хүн алхсан шинж огт алга.Ой мод руу орсон байж магадгүй ч энэ хавьд чоно байдаг учир тэр ийм шархтай амьтны идэш л болох байх."Тэр хаана байнаа" Тэр энэ байшингаас гараад зугтах учиргүй.Явган бас тийм хүнд шархтай ЖИН холдож чадахгүйгээ мэдэж байгаа.Тиймээ тэр байшинд байж болох юм.Харанхуй байшингийн хаа нэгтээ намайг отоод сууж байгаа байх.Намжүүн ингэж бодоод байшин руу орлоо.Тэр доод давхарт ороод өнөөх мэс заслын жижиг хутга байхгүйг анзаарав."Тэр зэвсэгтэй болжээ"Намжүүн дээш гарч ирээд гэрлээ асаах гэтэл бүх гэрлүүд асахгүй байв.Энэ хооронд хөл доор нь нимгэн шил гишгэгдэж хагарах сонсогдов."Тэр гэрлүүдийг хагалжээ" намжүүн хүнд байдалд орлоо.Энэ харанхуй том байшингийн хаана нь байж магадгүй.Бас гартаа ямар ч зэвсэгтэй байж болно.Намжүүн айж байгаагүгээрээ айж эхлэв."Би зоригтой байх ёстой.Энэ түүний байшин болохоор тэр өөртөө давуу тал олох ёстой байлаа.Тэр хаалгаа дотроос нь түгжээд цонхоо хаав.
-Чи хаана байнаа новш минь айгаагүй бол гараад ир л дээ!! хэмээн хашгирав.Ямар ч хариу алга. Намжүүн нэг гартаа урт хутга нөгөө гартаа түлээний том сүх тас атгажээ.Гар чийдэнгээ хаана орхисноо мартлаа.Ямар ч байсан биед нь алга.Азаа дээд давхар луу чимээ чагнан гэтэв.Дээд давхар 3 өрөөтэй бөгөөд одоо энэ байшинд бүхий л сүнс чөтгөрүүд цуглаад Жиний талд орон түүнийг харанхуйгаас харж байх шиг санагдана.Тэр эхний өрөөнд орлоо.Харанхуйд хүний нүд дасдаг байтал энд огт дасахгүй байх ажээ.Яг л сохорсон юм шиг.Гэтэл хар лак,цус,хөлс хамарт нь сэнгэнэлээ.Яг хаанаас үнэртэж буйг нь мэдсэнгүй гэхдээ тэр энд хаа нэгтээ байна.Эхний өрөөнд байхгүй болохоор дараачийн өрөө лүү орлоо.Энэ өрөөнд түүний унтдаг ор,ширээ болон шкаф байдаг.Тэр хамгийн түрүүнд орон доогуур хутгаараа сийчиж үзлээ.Юу ч мэдэгдсэнгүй.Дараа нь ширээн доогуураа сийчсэн ч бас л юу ч мэдэгдсэнгүй.Одоо шкаф үлдлээ.Тэр шкаф руу ойртон хутгатай гараараа зөөлөн онгойлготол урдаас нь нүд сохлох шахам гэрэл тусах нь тэр.Азаа хутгатай нүдээрээ гараа хааж сүхээрээ хоосон агаар цавчив.Түүний сүхэнд тэр өртжээ.Ямар нэгэн зүйлийг тас цавчиж гэрэл газар хангинан унахтай хамт сүнс зайлтал муухай орилох Жиний дуу хадав.Намжүүн гялс нүдээ нээж гэрэлд хартал Жиний нэг гар нь газар хэвтэж байлаа.Энэ агшинд жижиг хурц иртэй хутга түүний гуянд нэвт зоогдлоо.Хөлд нь яг л хүн хуруу гараа хийгээд хөдөлгөж байгаа юм шиг халуу шатан тэсэхийн аргагүй өвдөв.Энэ хутга огцом буцан сугаран гарлаа.Намжүүн хойш үсрэн Жинийг гэрэлд харлаа.Тэр хүн биш чөтгөр шиг харагдаж байлаа.Бие нь тэр чигтээ цусанд будагдан зарим газраа арьс нь хуулран улаан мах нь ялгаран нүд хальтирмаар харагдана.Нэг гар нь тасарч нөгөө гарт нь мэс заслын хутга атгаастай байв.Нүднээс нь өшөө хорсол,айдас дүүрэн үзэгдэх ба тэсэшгүй их өвчнийг тэвчин шүдээ зуух ажээ.
-Би чамайг ална даааа.Би чамайг ална.Алнаа Хэмээн орилж мэс заслын хутгаа сийчин дайрах түүнээс НАМЖҮҮН ухран бултаж байгаад хойно байсан шатнаас санамсаргүй өнхрөн уналаа."Одоо ингээд өнгөрлөө" тэр босоод өөрийгөө хамгаалахад дэндүү оройтжээ.Түүнрүү ЖИН хутгаа барин үсэрч айсуй. Намжүүны нүдний өмнө нь амьдрал нь харагдаж зүрх нь бараг цохилохоо болилоо.Босох гэсэн ч хөл нь тэсэхийн аргагүй өвдөх ба ам нь цангаж хамаг бие нь тамирджээ.Гагцхүү хайртай бүх хүн нь нүдэнд нь харагдаж өөрийн хийсэн болон хийгээгүй бүхнийг бодож Жүнод хийсэн зүйлдээ харамсч түүнээс уучлалт гуйлаа."Намайг уучлаарай" Удаан хамт байж чадсангүй дээ хэмээн бодож өөрөөс нь ганцхан метрийн зайд үсрэн ирэх Жинийг харлаа.Гэв гэнэт ЖИН хойшоо хөшөөд толгойгоо хойшоогоо хачин гилжийлгэв.Дуу хоолой нь гарахаа байж хахан цацна.Тэр яг ямар нэгэн хий зүйлд боомилуулж буй мэт харагдаж байлаа.Азаа нүдэндээ итгэсэнгүй.Жин агаарт өргөгдөв.Ямар нэгэн хий зүйл түүнийг хүзүүнээс нь боомилон агаарт өргөж байлаа.Нүүр нь час улайж нүд нь аяганаасаа бараг бүлтрэх шахаж хамаг нүх сүвнээс нь цус оргилон гарахыг Намжүүн хараад эгээтэй л ухаан алдсангүй.Эцэстээ Жиний нүд нь аяганаасаа бүлтрэн зад үсэрлээ.Тэгээд тэр газарт пидхийн уналаа.Одоо Намжүүн ээлжээ хүлээж хэвтлээ.Тэр нүдээ аниад саяны зүйл юу байсныг ойлгож ядав.Өөрийг нь аварсан уу эсвэл одоо түүнийг ч бас боомилох гэж байна уу? Тэр ингэж бодоод нүдээ нээвэл урд нь түүний өмнө нь урьд нь харж байсан өнөөх хүлээсийг нь тайлсан шулам түүнийг цусан улаан нүдээрээ ширтэн зогсч байлаа.Түүний энэ нүдийг харах бүрт Намжүүний сүнс зайлах шиг болдог байв.Гэхдээ тэр шулмын харц арай өөрчлөгджээ.Тэр шулам цааш эргэн газар хэвтэх Жиний цогцсыг ширтээд ямар нэгэн зүйл хүлээж буй мэт тонгойн зогсчихов.Удалгүй Жиний биенээс түүний нүв нүцгэн нүдгүй сохор сүнс нь босч ирлээ.Тэр гарч ирэв үү үгүй юу шулам сүнсийг чирээд хаа нэг тийш чарлуулан авч одлоо.Энэ бол Жиний төгсгөл ба түүний нүглийг харсан жүногийн ээжийнх нь сүнс тамын элч бол хувираад түүний амийг сүнстэй нь хамт там руу чирэн авч оджээ. Намжүүн босч Сүхээ аваад доод давхар луу доголон буулаа.Хөлнөөсөө цус алдаж байв.Доод давхрын өрөөнд юу ч юм бэ амандаа бувтнан аврал эрэх хананд хүлээтэй зогсох ХУСОГД дөхөж очин
-Уучлаарай зовлонгоос чинь салгая даа гэж хэлээд Сүхээ өргөн түүний духан дундуур цавчлаа.Сүх гүн зоогджээ.Гэвч Хусог үхэлгүй хамаг бие нь татвалзан нүд ам нь эргэлдэнэ.Намжүүн сүхээ татан аваад Ахиад нэг Цавчлаа.Энэ удаад Хусог хөдөлгөөнгүй болов.Тэр үхсэн ч түүний сүнс гарч ирсэнгүй.Тэр сүнс аль хэдийн намжүүнд тамлуулж байхдаа биеэсээ зайлжээ.Намжүүн түүний цогцсыг уутанд хийгээд дээш чирэн гарлаа.Дээр хэвтэх Жиний цогцсыг мөн уутанд хийж битүүлэв.Тэр одоо 3 метр гарантай ухсан булшны нүхэндээ ууттай хоёр цогцсыг шидээд дээрээс нь шороо хүрздэн цацна.Эцэстээ тэр хоёрын цогцсыг булж дуусгав."Энэ булшин дээр ирээдүйд халгай ч ургахгүй байх" намжүүн гэртээ орж нүүр гараа угаачихаад хаалгаа түгжин машиндаа суугаад хотын зүг давхилаа.Утсаа асаавал дүүрэн залгасан дугаарууд болон мессежээр дүүрчээ.Үүр цайж байгаа бололтой орчин тойронд гэгээ оржээ.Тэр одоо хамгаас илүү Жүно руу яарч байв."Жүно намайг хүлээж байгаа.Түүнтэйгээ уулзаад ахиж хором ч холдохгүй.Түүнийг байнга баярлуулна.Кино үзнэ,гадуур зугаална,Аав ээжтэйгээ танилцуулна.Тэр миний гэрэл гэгээ аз жаргал болохыг одоо л ойлголоо.Жүнотойгоо олон жил урт удаан амьдрах болно." Тэр яарсаар жүногийн байрны гадаа ирлээ.Байрны гадаа түргэний болон цагдаагийн машин цугларч хүмүүс бөөгнөрчээ.Намжүүны зүрх салгалан саяны мөрөөдлүүд нь замхран алга болов.Тэр машинаасаа буугаад хамгийн ойр байсан хүн дээр очлоо.
-Ахаа энд юу..юу болсон юм бэ?
-Энэ байрны охин хоёр цагын өмнө гэрийнхээ үүдэнд зүрх нь зогсчихсон байдалтай олдсон.Хөөрхий зайлуул хоёрхон өдрийн өмнө ээж нь нас барсан юм.Амьтан хүн ч ирдэггүй сонин айл байсан юм.Ганцаараа байж чадалгүй айсандаа бяцхан зүрх нь зогсчихсон юм бололтой Ээ хайран охин..Хайран охин....Жүно Намжүүныг хүлээсээр ямар нэгэн юмнаас үнхэлцгээ хагартал айж зүрх нь зогсон үхжээ.Түүний юу хараад үхсэнийг хэн ч мэдсэнгүй.Тэр дэндүү богинохон амьдралтай байжээ.Зайлшгүй ирэх ёстой үхлээс нэг аварч болох ч хоёр аварч болдоггүй ажээ.
Намжүүн буцаад машинруугаа явлаа.Тэр саяны үгэнд итгэхгүй байв.Нэг л мэдэхэд тэр зуслангийн байшингийнхаа гадаа ирчихсэн зогсож байлаа.Намжүүн яахаа мэдсэнгүй."Бурхан түүнийг минь аваад явжээ....Хойноос нь явъя даа....
Намжүүны нүднээс нулимс гарсангүй.Тэр сэтгэл дотроо уйлж байлаа.Түүний хайр дурлал,мөрөөдөл одоо алга болж гагцхүү энэ хар дарсан зүүднээс ямар ч хамаагүй аргаар сэрж хаа холын хэдэн мянган бээрийн цаана байгаа Жүно дээрээ л очмоор санагдаж байлаа.Тэгвэл тэр тайвшрах юм шиг санагдаж байлаа.Үхэж байж л түүнтэйгээ уулзах байсан юм гэж үү? Түүнийг аварсны хариуд ийм их зүйл үзэж зовох байсан юм гэж үү?
Намжүүн хүүхэд насандаа сууж тоглодог байсан модноос өлгөөтэй савлуур дээрээ энэ бүхнийг бодон сууж байлаа."Энэ савлуурны олс бат бөх юм.Магадгүй намайг үхүүлж чадах байх"
Тэр савлуурыг салгаж оронд нь өөрийнхөө дүүжлүүрийг бэлтгэлээ.Дүүжлүүрийн нүхэнд толгойгоо шургуулан урт амьсгаа аваад нүдээ анив.Дороо хөл тулж буй сандлаа гурав тоолоод өшиглөлөө.
Нэг, хоёр, гурав....Намжүүн тийчилсээр амьсгал хураав.Тэр магадгүй зовлонгүй үхэж сүнс нь хаа нэгтээ хоргодон тэнүүчлэлгүй диваажинд очсон байх.Магадгүй Жүнотойгоо диваажинд учирсан байх.Эсвэл үхлийн дараах амьдралд тэр хоёр учраад хамтдаа аз жаргалтай байж магадгүй л юм.Тийм байх болтугай......
Залуус бид хичнээн олон эмэгтэйг зовооно вэ? Охид харин хичнээн ухаангүй гэнэн үйлдэл гаргана вэ? Танихгүй хүнийг дагаад явах эмэгтэй цөөн биш байх.Өөрийг нь юу хүлээж байгааг мэддэг ч болоосой.Өөрийгөө ч хамгаалах чадалгүй байж бүсгүйчүүдэд шунах залуус ч олон.Магадгүй бусдын гарт алдаж хэрхэн үйлээ үзэхийг нь харах болно.Хорвоо харгис учир юу ч тохиолдож болно.Ухаантай л амьдрах хэрэгтэй.Эс бөгөөс саргүй шөнөөр хүнгүй хашаанд салхинд савлах цогцос л болон хувирах болно...
Төгсөв.
YOU ARE READING
салхинд савлах мөрөөдөл (Дууссан)
HorreurЖич: Энэ өгүүллэгт сүнс сүүдэр буг чөтгөр гэхээс илүү бидний амьдралд тохиолдож байдаг зүрх шимшрүүлсэн айдсыг харуулахыг зорьсон болно... Хэрвээ намжүүн тэр нэгэн өдөр жүнотай учраагүй байсан бол түүний амьдрал ямар сайхан,юутай аз жаргалтай байх...