Шүршүүрт хэдэн ч удаа орсон түүнд бузар шингээд арилахгүй байгаа мэт мэдрэмж төрнө.Түүүнд бузар шингээгүй ч өвдөн зовон сэтгэлээр шаналан үхэж байлаа.Өглөө эмнэлэг ирж ээжийнх нь цогцсыг аваад явжээ.Хорвоод орь ганцаараа болсон Жүно нэг хэсэгтээ ухаан мэдрэлээ алджээ.Өөрийгөө эмнэлэгт үзүүлэх,цагдаад мэдэгдэх талаар ч бодсонгүй.Бодох ч ухаан байсангүй.Нулимсан далайд живж хар дарсан зүүднээсээ сэрэх гэж хичээх боловч харамсалтай нь тэр сэрүүн байгаа билээ.Түүнд аав ээж ах дүү гэж байсангүй.Ганцаардмал орчинд өссөн бөгөөд пусань хотоос нэг сарын өмнө нүүн иржээ.Ирсэн шалтгаан нь гэвэл ээж нь өөртөө хэдий хэр хугацааг мэдэхээр ирсэн явдал юм.Охин нь байнга асуудаг байсан ч тэр ямар өвтэй, яагаад 2уулахнаа байдаг зэргийг нуусаар 43н настайдаа энэ хорвоогоос хальжээ.Хөндлөнгөөс харахад жүногийн ээж нь их баян бөгөөд өөрийн эрүүл мэндээс ч мөнгө хөрөнгөө харамлах залуухан хөөрхөн охинтойгоо хувийн орон сууцандаа амьдрах ядрангуй царайтай эмэгтэй байлаа.Түүнийг юумин гэдэг ажээ.Яг үнэндээ ямар өвчнөөр өвдсөнийг, яагаад хоёуулахнаа амьдардгийг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ.Мэддэг байсан хүмүүс нь орчлонгоос талийжээ.
24жилийн өмнө юумин яг охин шигээ үзэсгэлэнтэй, энэ хорвоо дээрх ямар ч цэцэгнээс илүү хөөрхөн, өөрийн хүсэл мөрөөдөлдөө нисэж амьдрах нэгэн охин байлаа.Түүний хойноос эргэлдэх залуус ч олон байв.Ихэнх охид өөрийн үнэ цэнийг мэддэггүй боловч тэр мэддэг байв.Тэр хойноос нь гүйсэн, хайртай дуртай гэсэн хэнийг ч тоодоггүй байлаа.Харин тэр залуусаас огт өөр нэгэн залуу түүнд сайн байсан нь ангийнх нь хүүхэд болох Жимин хэмээх залуу юм.Тэр ухаантай, царайлаг, сайхан сэтгэлтэй,ирээдүйтэй байв.Юумин юу ч гуйсан юу ч хэлсэн тэр хүссэнийг нь биелүүлдэг байв.Найзуудтайгаа бүтэн өдөржингөө түүнээр даалган кино үзэж гадуур зугаалж орой болохоор бааранд орж ханатлаа бүжиглэж аваад түүнээр гэртээ хүргүүлж баярлалаа ч гэж хэлэлгүй гэртээ орчихдог байжээ.Үүний хажуугаар шалгалтууд дээр Жимин түүний оронд шалгалтыг нь нууцаар өгдөг байв . Юумин хичээлдээ муу охин ажээ.Хэрвээ жимин байхгүй байсан бол тэр Курс дэвших нь бараг худлаа байлаа.Ингэж ч болов түүний хажууд байж туслах нь жиминий хувьд юугаар ч сольшгүй аз жаргалтай болгодог байв.Байнга уулзсаар юумин ч түүнд дасч эхэлжээ.Одоо харин тэр 2 хоёуулахнаа уулздаг болов.Орой үдэш гадуур зугаалж хамтдаа алхана.Тэд бага багаар ойртож байлаа.Үүний хажуугаар Жиминийн амьдралд чухал шийдвэр хийх цаг ирээд байлаа.Тэр АНУ-д суралцах шалгалтыг даваад ярилцлаганд орсон ба удахгүй тэнцэнэ гэдгээ мэдээгүй яваа.Түүнд үнэхээр ирээдүй байлаа..Харин Юуниний Царайнаас цаашгүй гэнэн хонгор охин юм.Тэр үед амьдрал хэцүү байжээ.Онц сурахгүй л бол ажилгүй, ажилгүй бол эмэгтэй хүний хувьд үхсэнтэй ижил байв.Түүнд угаасаа баян нөхөртэй болж сайхан амьдрах л ганц сонголт байлаа.Эцэг эх нь ч ингэж бодож байсан юм.Хэрвээ Жимин өөрийг нь гуйвал зөвшөөрнө дөө гэж Юумин бодож явдаг ажээ.Намар болж навчис хаялах дөхжээ.Нар зөөлнөөр гийж байгаад жаргалаа.Өдөр нь бороо орсон учир өвс ногооны анхилам үнэр чийгтэй холилдон газар сайгүй тархана.Тэр өдрийн орой тэр хоёр уулзахаар тохирчээ.Жимин Юуминд их л чухалчлан хэлж болзоонд урьсан тул тэр догдолж байв.Бүр байдгаараа гоёжээ.Уруулаа будан энгэсэг түрхэж үнэртэй ус цацав.Хүн болгон өмсдөггүй өндөр өсгийтэй гутал, айл бүрийн охидод байдаггүй богино цэцэгтэй юбка, хүйс нь гарсан богино ягаан өнгийн цамц өмсөж, гадуураа цайвар өнгийн гоёмсог богино цув өмсчээ.Тэр гайхалтай харагдаж байв.Сэтгэл нь хөөрч догдолж байлаа.Жиминийг хэлсэн газар нь хүлээх бөгөөд цэцэг ургамалын таатай үнэр салхины сэвшээнд сэвшинэ.Тэр холоос түүнийгээ танилаа Жимин ирж явна.Тэр ч бас хэзээ ч өмсч байгаагүй хувцсаа өмссөн түүний хэзээ ч харж байгаагүй дэгжин залуу болсон байв.Олон охид түүнийг даган эргэж харсан байхдаа хэмээн Юумин түүнийгээ Харамлах,хайрлах сэтгэл төрсөөр хүлээж байв.Тэр үед танилцсан даруйд үерхэж үерхсэн даруйд үнсэлцдэггүй байв.Харин тэр 2-ын хооронд хэдий хангалттай хугацаа өнгөрчээ.Жимин түүний гараас барьснаас хэтэрч байсангүй.Тэр одоо очоод хацар дээр нь үнсэхээр бодон сандран алхаж явлаа.Тэр яах бол хэмээн бодож зүрх нь түг түг цохилно.Харин Юумин намайг үнсээсэй хэмээн хүсч байв.Тиймээ Жимин дөхөж ирээд хацардээр нь үнсчихлээ.Жимин анх удаа ээжээсээ өөр эмэгтэйг үнсэв.Тэр Юуминий алганы амтыг хүлээж байв.Гэвч Юумин түүнийг алгадсангүй оронд нь улайсан хацар хайр гэрэлтсэн нүдээр түүнийг харж байв. Жимин Юуминийн гараас нь хөтлөөд цэцэрлэгээр зугаалан алхана."Ямар аз жаргалтай өдөр вэ яаж түүнд хэлнээ"
YOU ARE READING
салхинд савлах мөрөөдөл (Дууссан)
HororЖич: Энэ өгүүллэгт сүнс сүүдэр буг чөтгөр гэхээс илүү бидний амьдралд тохиолдож байдаг зүрх шимшрүүлсэн айдсыг харуулахыг зорьсон болно... Хэрвээ намжүүн тэр нэгэн өдөр жүнотай учраагүй байсан бол түүний амьдрал ямар сайхан,юутай аз жаргалтай байх...