Гуравдугаар хэсэг

4.9K 476 12
                                    

Тэсвэр тэвчээр гэдэг хадан хавцал шиг юм. Ирмэг дээр тогтох хэн ч ганц л эвгүй хөдөлвөл тэр ёроол руу унах болно. Харин би, яг одоо тэр ирмэг дээр тогтож ядан байна. Харанхуй гүнд намайг хүлээх тэр хурц олон чулуунд зоогдон бяц үсрэхээсээ өмнө эндээс холдох ёстой юм шиг байна.

Бурхан минь, төсөөлөхөд ч бэрх юм.

Жон Жонгүг, өнөөдрөөс эхлэн энэ мөчөөс эхлэн чамайг би сэтгэлээсээ арчин хаяна. Илүү их өвдөлт мэдрэхээсээ өмнө чамайг гэх мэдрэмжээ бүгдийг нь устгана. Чамайг дахиж бодохгүй, чамтай дахиж ярихийг хичээхгүй, анхаарал халамж тавихгүй. Сайхан байна биз дээ? Нойтон хамуу шиг ах чинь өөрөө чамаас холдох гэж байна. Сэтгэл хангалуун байна биз дээ?

Чи л жаргалтай байвал би зүгээр юм шиг байна.

-

Дараагийн хоёр өдөр Тэхёний хувьд там шиг л өнгөрөв. Түүнийг харахгүйг хичээж, бодохгүйг хичээж аль болох л зайгаа барина. Гэсэн ч хэдхэн өдрийн дотор мартчихна гэдэг худал.

JUNGKOOK

"Новш гэж! Чи булхайцаад байна!" Жонгүг орилсоор гаран дахь хөзрөө ширээ рүү шидэн босч зогслоо.

"Тайвшир хөгшөөн, хэн ч булхайцаагүй байна." Тоглоомонд хожсон Югём маасайтлаа инээсээр бусадтайгаа гараа цохилцоно. Анхнаасаа эд нартай тоглосон өөрийгөө тэр харааж байлаа.

"Хурдхан шийтгэлээ өгөөд арилцгаа, новшнуудаа!"

Югём эрүүгээ илсээр хэсэг сууснаа гэнэт чанга хөхрөөд унав. Тэгээд хоёр талдаа суух Юнжэ, Марк хоёрын чихэнд шивнэхэд өнөөх хоёр нь дуу алдсаар гурвуулаа инээлдэж эхлэв. Хачин амьтад!

"Хурдлаж үз!" Жонгүг тэднээс хурдан салахын хүсэл болж, хачин шийтгэлийг нь хүлээхээс залхана.

"Манай Жонгүг, Жэнни хоёр болзож эхэлсэн байх аа?"

Жонгүг нүдээ эргэлдүүлэн "Тэгээд юу гэж?"

"Хэсэг холдох хэрэг гарах нь дээ. Зүгээр үү?" гэчихээд учиргүй инээж эхлэв. Жонгүг нэгэнт тэдний юу сэдээд байгааг мэдэхгүй учир дэмий л нүдээ эргэлдүүлнэ.

"Танай найзууд дунд Тэхён гэр залуу байдаг байх аа. Нөгөө чамд-" гээд гараараа зүрх үүсгэв.

"Тэгээд тэр яасан гэ-" Жонгүгийн нүд томорсоор "За ална шүү! Новшнууд минь!"

"Бүгдээрээ тэр залуугийн хүслийг жоохон ч гэлээ биелүүлвэл яаж байна? Миний шийтгэл! Тэр залууг өөрийн болго." Залуус чанга инээлдээ байж ядаж байгаа бололтой гараа цохилцон инээлдэнэ.

Жонгүг уурандаа тэднийг болгож тавьмаар байсан ч тэнэг тоглоомоос болж асуудал үүсгэхийг хүсэхгүй байлаа.

"Та гуравыг чөтгөр аваасай!"

Жон Жонгүг үнэхээр тэр ижил хүйстэн новштой орооцолдохыг хүсэхгүй байв.

👑FLIPPED👑



ғʟɪᴘᴘᴇᴅ ɪWhere stories live. Discover now