Жонгүг гэртээ орж ирээд харсан зүгрүүгээ цүнхээ шидэн буйдан дээр тэрийн хэвтээд Югём руу залгалаа. Нэг их удалгүй утсаа аваад Югём шууд л,
"За дурлалт залуугаар юу байна?"
"Югём, би үнэхээр чадахгүй юм байна. Чи мэднэ дээ, би хэвийн."
"Чи ижил хүйсийн эрхийг зөрчиж байна шүү. Тэд ч бас хэвийн."
"Хамаа алга."
"За яахав, тэгвэл шинэхэн унаа чинь минийх боллоо гэж ойлгоорой. Эрчүүдийн тоглоом хатуу байхдаа зүгээр биз дээ?"
Югём тохуурхангуй харилцуурын цаанаас хэлээд инээхэд Жонгүг ухасхийн бослоо.
"ЯМАР НОВШОО ЯРИАД БАЙГАА ЮМ? ТЭРИЙГ ЯАЖ ОЛЖ АВСАН ГЭЖ БОДООД- ЯДАЖ ХЭР ҮНЭТЭЙГ НЬ МЭДЭХ ҮҮ? НЭГ МУУ ИЖИЛ ХҮЙСТЭН НОВШООР СОЛИХ ЭД ЛАВ БИШ!!"
"Хэнгэрэг хагалах нь ээ. Тийм л юм бол хэлсэндээ хүр л дээ. Олон хүний зүрхээр наадсан чамд уг нь юу ч биш баймаар юм. Эсхүл би грашаа хоёр машин багтахаар хэмжээнд томсгох хэрэгтэй бололтой."
Жонгүг утсаа буйданруу шидэн ориллоо. Яг одоо тэр уурандаа юу ч хийхээр их бачуурч байв.
Югём түүнийг яалт ч үгүй мухардуулчихлаа. Нэмээд Тэхён хэзээ ч гаргаж байгаагүй хүйтэн хөндий занг ойрд гаргаж түүнрүү харах ч үгүй байна. Мөн түүний найз охин. Жонгүгт түүний төлөө үхэж хатахаар тийм их сэтгэлтэй биш ч хөөрхөн царай, халуухан бие өөртөө татдаг. Тиймээс амархан дуусгамааргүй санагдана.
Жон Жонгүг үнэхээр новш ажээ.
-
Маргааш нь Жонгүг яагаад ч юм эрт ирчихэв. Ангид ортол Тэхён ганцаараа байх ба ширээгээ дэрлээд унтаж байлаа.
Жонгүг түүний зэргэлдээ салаан дахь суудалдаа суухдаа Тэхён руу хальт харц чиглүүлэв.
Үс нь сэгсийж хацар нь шахагдсанаас уруул нь байдгаараа цорвойх түүний шүлс дэвтэр дээр дусалж байлаа. Жонгүг өөрийн эрхгүй чимээгүйхэн инээд алдаад толгой сэгсэрсээр урагш харлаа.
Ингэж эгдүүтэй харагдаж байгаа нь анх удаа…
Удалгүй хаалга онгойн Жимин орж ирнэ.
"Хөөх JK яасан эрт ирээв?"
"Харин тийм ээ."
Жимин явсаар Тэхёний урд ширээнд суун эргэж харахад Жонгүг дагуулан харж байлаа. Жимин Тэхёний мөрийг хөнгөн цохисоор сэрээн,
"Чи үнэхээр энд унтаж байгаа юм уу?"
"Өө Жимин" Тэхён нойрмоглосоор сэрэх аж.
Тэгээд нойрмог харцаараа ангийг тойруулан харахдаа Жонгүг сууж байгааг мэдсэн ч удаалгүй харцаа салгалаа. Жонгүг нүднийхээ булангаар тэднийг ширтсээр.
"Юун эрт ирсэн юм?"
Жимин ийн асуунгаа зүүн гараа сунгасаар Тэхёний урссан шүлсийг зөөлөн арчиж өглөө.
"Бас би шөнөжин тоглосон. Бараг донтож байгаа байх аа. Ээж намайг чихдэж байж холдуулсан шүү!"
"Тиймээ, би ч бас донтчихсон."
"Ээж аав чинь байхгүй болохоор чи ч амар юм аа."
Тэхён Жиминтэй ярилцаж байсан ч нүд нь үе үе Жонгүг рүү тэмүүлэхийг Жимин анзаарч байлаа. Хааяадаа түүний яриаг ч үл тооно. Жимин түүний энэ байдалд санаа алдахаас өөрийг хийж үл чадах аж.
Тэр худлаа ярьдаг. Надад, өөртөө, бас бусдад… Гаднаа худал инээх ч өөртөө шаналах түүнийг ийм байгаасай гэж хүсэхгүй байна.
-
Хичээл тарахад Жимин завгүй гэсэн тул Тэхён ганцаараа харихаар алхав. Сургуулийн булан эргэхэд Жонгүг гэнэт гараад ирлээ.
Зүрхний цохилт хэрхэн чангарах нь мэдрэгдэж, гар нь салгална. Тэгсэн ч тэвчсээр танихгүй мэт хажуугаар нь зөртөл араас дуудах нь сонсогдлоою
"Тэхён."
Бултах газаргүй болсон Тэхён аажуухан эргэсээр,
"За Жонгүг?"
"Харих гэж байгаа биз дээ? Хамт явцгаая."
"Аан… за."
Тэдний хамт алхаж буй анхны тохиолдол.
"Тэхён."
"Юу?"
"Чи ойрд яачихсан юм?"
"Яа-сан гэж?"
"Намайг үл тоож, ярихаа больчихсон мэт санагдаж байна. Күүки гэж дуудахаа ч больчихож."
Гайхалтай… тэр бүгдийг анзаарсан гэж үү?
"Би…"
"Буруу бодоогүй биз дээ?"
"…Ер нь бид яагаад таагүй харилцаатай байдаг юм бол?"
"Надаас болсон гэж бодож байна."
"Яагаад? Би л муухай ааштай нэгэн нь."
"Яагаад гэхээр би… би чамд-"
"ЗА! Ямартай ч бид ойлголцсон тийм үү? Одооноос харилцаа маань дээрдэнэ гэж найдъя."
"Тиймээ…"
👑 FLIPPED 👑
A/N: За хө найзуудаа ингэнэ ээ. Энэ бэлэн байгаа юм чинь дараагийн хэсэг 50 vote 10 comm дараа орно.💜
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romance"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook