"Жонгүг, би танай найзуудтай албан ёсоор танилцмаар байна." Жэнни Жонгүгаас сугадан ийн шалсаар дээш доош дэвхцэн явна.
"Удахгүй ээ, гүнж минь. Чи удахгүй тэдэнтэй танилцана. Магадгүй… сарын дараа ч юм уу?" Жонгүг өчигдөрийн шийтгэлээ бодолгүйгээр энэ асуултад хариулж чадсангүй. Югём өнгөрсөн шөнө тохуурхсан үгстэй зурвас явуулсан нь Жонгүгийн шарыг эцэст нь тултал хөдөлгөж орхисон юм. Тэгээд… тэр биелүүлэхээр шийдсэн.
Ганц ижил хүйстэний сэтгэлээр наадах юухан байхав…?
Жэннигээс салан цайны газарлуу алхаж байхдаа Жонгүг хэрхэн түүнтэй эвтэйхэн яриа өдөх талаараа бодно. Өө нээрээ тийм л дээ, хүссэн хүсээгүй Тэхён нойтон хамуу шиг хажууд нь ирээд наалдчихдагыг мартаж орхижээ. Ядаргаатай, бас амархан.
Тойрон суух таван залуутай нэгдэн байнга хооллодог суудалдаа суулаа. Тэгээд ширээг зүглэн хоёр аяга кофе барин алхах Тэхёнийг ажиглан хажууд нь ирж олон долоон юм чалчихыг нь хүлээнэ.
Гэвч хачирхалтай нь,
Тэхён түүний хажуугаар хараагүй мэт өнгөрөн явж нэг аягаа Жиминий өмнө тавилаа.
Хоолны цагын турш Жонгүг тэвчээртэй суугаад Тэхёнийг яриа өдөхийг хүлээнэ. Гэвч санасанаар нь болсонгүй. Хүний урманд ганц хялайсангүй. Эцэст нь Жонгүг өөрөө хөдлөхөөр шийдэн Тэхёний мөрөнд зөөлхөн хүрлээ.
"Хён."
Тэхён ямар ч инээмсэглэлгүй, хөөрч догдолсон харцгүйгээр эргэн харахад Жонгүг гайхширч орхив. Хэзээ ч Тэхён ийм байгаагүй учраас…
"За, Жонгүг?"
Жонгүг?
Тэхён хэзээ ч түүнийг ингэж дуудаж байгаагүй шүү дээ. Буруу санаагүй бол Күүки гэх нэрээр төрсөн нэр шиг нь л байнга дууддаг байсан. Күүки өлсөж байна уу? Күүки энэ ямар байна? Күүки үүнийг уух уу? Күүки энийг хараач? Күүки даарч болохгүй шүү! гээд л.
Үнэхээр ямар нэг зүйл өөрөөр эргэсэнийг Жонгүг тэнэг биш учир анзаарав.
"Х-хичээлийн дараа надтай-"
"Тэхён! Хичээлийн дараа танайд очиж болох уу? Шинэ видео тоглоомоор чинь тоглож үзэхээс нааш нойр хүрэхгүй юм шиг байна!" Жимин Жонгүгийн үгийг таслан Тэхёний цаанаас татсаар анхаарлыг нь өөр дээрээ татчихав.
Үл тоогдсондоо ч юм уу, эвгүй байдал орсондоо ч уу Жонгүгийн уур манас хийх шиг болж амьсгал нь давхцаж эхэллээ.
Пак Жимин ч буруу хүнээ сонирхож дээ.
TAEHYUNG
Жонгүг намайг дуудан, надад зориулан амнаасаа үгс унагасан тэр өчүүхэн хоромд миний зүрх дэлбэрэх шахав. Би түүнтэй ярихыг хүссэн, зүгээр л хараад суухыг хүссэн ч энэ бүгдийн дараа дахиад л урам хугарна гэдгээ мэдэх учир түүнийг үл тоон Жимин ахд анхаарлаа хандуулав.
Би хөндий байх хэрэгтэй. Тэр юу ярих, юу хийх нь одоо огт хамаагүй. Сэтгэлээ татах нь л чухал.
Охидтой болзсон ч яадаг юм. Би унахыг хүсэхгүй байна. Харанхуйгаас айж байгаа учир, хэрцгий хад асгад цоо хатгуулан үхэхээс айж байгаа учир би намайг түлхэн унагах чамаас аль болох хол байх хэрэгтэй.
Надаас хол бай Жон Жонгүг!
👑FLIPPED👑
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romance"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook