"Ганц ч зурвас алга уу? хмм ямар сайхан хэрэг вэ?" Жонгүг өрөөндөө ганцаараа үглэнэ. Тэр дөнгөж сэрсэн учраас нүд нь сүүмийн үс нь арзайсан байв. Нүд нээсэн даруйдаа утас руугаа гар сунгаж 2 хоногийн турш ямар ч зурвас, дуудлага илгээгүйн дээр утсаа салгачихсан ахаасаа ямар нэг зүйл ирсэн байгаа эсэхийг шалган сууж байгаа нь энэ. Дахиад л нэг ч зурвас, дуудлага алга. Утас нь салгаастай хэвээр.
Хангалттай!! Жонгүг орноосоо салхи шиг хурдан босч шүүгээгээ онгойлгон өмсчихмөөр зүйл хайлаа.
"Би л очихоос." Ганцаараа ярингаа аятайхан харагдах хувцас сонгон авч өмсөөд угаалгын өрөө орж өөрийгөө бэлдлээ. Тэгээд цайгаа ч уулгүй гэрээс гарч ахынхаа сурдаг сургуулийг зүглэв.
"Би л очихоос." Ганцаараа ярингаа аятайхан харагдах хувцас сонгон авч өмсөөд угаалгын өрөө орж өөрийгөө бэлдлээ. Тэгээд цайгаа ч уулгүй гэрээс гарч ахынхаа сурдаг сургуулийг зүглэв.
Жонгүг сургуулийн буланд зогсон Тэхёнийг гарч ирэхийг хүлээнэ. Дэндүү эрт гараад ирсэнээсээ болоод 3 цаг энд зогссондоо дотроо харааж байлаа. Хичээл тарсныг илтгэж оюутнууд эхнээсээ сургуулиас гарч явсаар нэг л мэдэхэд сургуулийн урд талбай хөл хөдөлгөөнд дарагдсан байв. Тэдэн дундаас Тэхёнийг олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил ч Жонгүг ядах юмгүй инээмсэглэн алхах ахыгаа олж харлаа. Гэхдээ тэр ганцаараа биш, нэгэн шаргал үст хүүхэлдэй мэт бүсгүйтэй алхаж байгаа харагдав. Энэ Мика биш. Жонгүг гайхан хөмсөг зангидав. Учих нь эмэгтэй дэндүү чанга бүр сургуулийн буланд зогсох Жонгүгт сонстохоор чанга айлгүйтэн инээж гараараа Тэхёнийг сугадсан байлаа. Тэхён ч эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлэлгүй хамт инээсээр Жонгүгын урдуур хөндлөн гарч одов. Бүр сохор хүн ч мэдэхээр газар зогсож байсан найз залуугаа харалгүйгээр шүү дээ.
Жонгүг тэднийг нүд салгалгүй ширтэнэ. Тэд сургуулийн үүднээс салахын өмнө эмэгтэй Тэхёний чихэнд нэг зүйл шивнэчихээд хацар дээр үнсчих нь тэр. Жонгүг гарныхаа үеийг цайртал нь атгаж, үүдэнд зогсох ахруугаа зүглэлээ.
"Ямар гээч новш нь вэ?" Тэхён цочин эргэж харахад баруун хацар дээр нь тод улаан уруулны мөр гарсан байв.
"Жонгүг?" Тэр ямар ч сандарсан шинжгүй зүгээр таньдаг хүнтэйгээ таарсан мэт ааш гаргахад Жонгүг багтарч үхэхээс нэг алхамын наана оччихов.
"Тэр хэн юм?" Шүдээ хавируулан, заналхийлсэн хоолойгоор хэлсэнд Тэхён одоо л бага зэрэг гайхан "Яасан?"
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romance"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook