Цайны цагаар долоон хөвгүүд цуглан сууж хооллонгоо ярилцана. Энэ дунд Юнги болон Жонгүг л огт чимээгүй сууна. Тэднийг хэн ч гайхсангүй. Аль хэдийн энэ дуу цөөтэй занд нь дасчихсан аж.
JUNGKOOK
"Тэгээд өнөөдөр буцаж байгаа хэрэг үү?"
Жимин Тэхёнтой ярилцах нь Жонгүгт хангалттай тод сонсогдоно. Тэр чимээгүй л суух аж. Тэхён болон түүний насаар ах найз залуугийнх нь талаарх ярианд оролцох хүсэл, хэрэг ч байхгүй учраас тэр.
"Тийм ээ." Тэхён толгой дохин гунигтай царай гаргахыг Жонгүг ажиглав. Сүржигнэж байх шив.
Түүний мэдэхээр тэр залуу Солонгост ирээд 7 хонож байгаа билээ. Энэ хугацаанд Тэхён болон түүний дунд ямар ч харилцаа өрнөөгүй. Тэхён түүнийг огт тоогоогүй гэхэд ичмээр ч хэлсдэхгүй биз. Үүнийг анзаарах Югём үргэлж Жонгүгийг дооглон тохуурхах гай болно.
Анхнаасаа ийм зүйл болох ёсгүй байсан юм. Тэхён худал хэлж Жонгүг сэтгэлээ илчлээгүй бол Югём тийм шийтгэл өгөхгүй шүү дээ.
Найз залуутай байж бусдаар тоглоно гэдэг буруу биз дээ!! Дургүй хүрч байна!!
"Тэгвэл өнөөдөр чи надтай хамт гарч болох нь ээ?"
"Хаашаа?"
"Ойрд боулинг тоглоогүй юм байна. Нөгөө газарлуу явцгаая."
"Би хамт явж болох уу?" Жонгүгийн дуу гарахад тэд хоёул харах аж. Жонгүг ширээрүү ширтсэн чигтээ тэднээс лавлан асуулаа.
TAEHYUNG
"Жимин, би өнөөдөр явж чадахгүй юм шиг байна?"
Хонгилоор алхаж явтал Тэхён гэнэт Жиминд ийн хэлэв.
"Яагаад ? Жонгүг явна гэсэн болохоор уу?"
"Үгүй ээ би-…" Түүнийг хэлэх үгээ олохгүй гацахад Жимин мөрөн дээр нь цохин "Би хамт байх болохоор битгий санаа зов доо. Зүгээр л явж хөгжилдье."
-
Жонгүг, Тэхён, Жимин гурав хичээлийн дараа боулингын газарт ирлээ.
Жонгүг огт тоглолгүй ундаа уун утсаараа оролдож суух бол Тэхён хааяа нэг шидэж харин Жимин машин шиг л ар араас нь strike хийж байлаа.
Боулингын хувьд Жимин мастер л гэсэн үг. Түүнийг баран илүү гарах хүн ойр хавьд нь байхгүй билээ
Жиминий утас дугаран тэр холдон ярьж эргээд ирэхдээ яарсан харагдана. Цүнхээ аваад,
"Гялс явахгүй бол ээж яаралтай дуудаж байна. Та хоёр дуусгаад яваарай. Баяртай." гэсээр гүйн гарахад Тэхён үг хэлж чадалгүй үлдлээ.
Жонгүг гэнэт босон нэг бөмбөг сонгон шидтэл strike!
Жонгүг дахин нэгийг аван эргээд Тэхёнруу харж,
"Бооцоотой тоглох уу?"
"Юу?"
"Нэг үе тоглоод хожсон нь хүслээ хэлнэ. Болж байна уу?"
"За…"
Тэр итгэлгүйхэн ойртон ирэхэд тоглоом эхэллээ.
Жонгүг үнэхээр сайн юм. Өмнө нь бүгд ирэн тоглодог байхад тэр ганцаараа суугаад л бүгдийг хардаг байсан.
Эхний үе дуусахад Тэхён арай гэж л түүнтэй тэнцүү оноотой дуусгалаа. Жонгүг амандаа харааж, харин Тэхён хөлсөө арчина.
"Хэцүү юм!"
"Дахиад нэг үе!"
Тэхён түрүүнээс хойш Жонгүгийн дэргэд биеэ барьж байсан ч одоо тоглоомдоо илүү анхаарлаа хандуулан ханцуйгаа шамлах төвлөрөв. Ингэж гүх төвлөрсөн нухацтай царайг анх удаа харж буй Жонгүгийн анхаарал тоглоом дээр биш Тэхён дээр тусаж тэр будилж эхлэж байлаа.
Гэвч Жон Жонгүг ийм зүйлээс болж ялагдах нэгэн биш билээ. Хоёрдугаар үе дуусахад илт давуу Жонгүг хожлоо.
"Хүслээ хэл дээ…"
"Архи ууцгаая!"
"Айн?"
"Миний хүсэл… шөнөжин архи ууж хоноцгооё."
👑 FLIPPED 👑
55v
BINABASA MO ANG
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romance"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook