TAEHYUNG
"Ви, өнөөдөр яг хэлснээрээ би даая." Mika энэ үгээрээ цайны цаг эхэлсныг сануулахад би инээмсэглэн толгой дохиж бид сургуулиас гарлаа. Замаараа тэрний охиныг гэрээс нь авж бид хамтдаа үдийн цай уухаар явцгаав.
"Танай охин их хөдөлгөөнтэй юм." 10 алхамын урд байдгаараа дэвхцэн гүйн тоглох охиныг харан би хэллээ.
"Тийм шүү. Их сэргэлэн цовоо." Бид хичээлийн талаарх зарим зүйлсийг ярилцсаар Sofia-г мартаж орхисон байв. Нэг харахнээ тэр уулзварын наахан байх кафен хаалгыг татаж харагдана. Бид ч алхаагаа түргэсгэн түүний араас явлаа.
"Ohh Ви чи түрүүлээд орж бай." Би толгой дохин түрүүлж алхсаар кафен урд ирэхэд шилэн хаалганы цаана Sofia газар сууж, түүний хажууд ажилтны хувцастай залуу түүнийг босгож байв. Би бушуухан орж танихгүй нэгний гараас охиныг салган авахад цааш харж байсан залуу надруу харлаа.
Энэ мөчид би шууд тэндээс гараад хаашаа ч хамаагүй гүймээр санагдсан юм. Удаан хугацааны турш үзэн ядаж, мартахыг хүсч байсан ч нууцхан санаж, хайрлаж байсан тэр нэгэн. Усан хаясан чулуу шиг алга болохыг хүсэхдээ араас минь олоод ирээсэй гэж битүүхэн хүсч байсан тэр нэгэн. Бүх л зориг, сэтгэл, айдсаа даван орхиж явсан байтал одоо ингээд л санамсаргүй урд минь гараад ирсэн уур хүрж байна. Намайг мартсан болов уу? Анхнаасаа бүх зүйл худлаа байсан болохоор одоо магадгүй таних ч үгүй биз.
Ингэж бодон сандарсандаа толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйлийг хэлж орхилоо.
"Уучлаарай манай охин дэндүү болгоомжгүй загначихлаа." Түүнтэй ширтэлцэн зогсох хэдэн хоромд би үнэхээр өөрийгөө барьж дийлэхгүйд хүрч байв. Mika орж ирээгүй бол би магадгүй түүнийг тэвэрч аваад тавьж чадахгүй байсан биз.
Түүнийг нааш чиглэн ирэхэд хамаг бие дагжин чичирч байв. Гэсэн ч өөрийгөө барьж найрсаг харьцахыг хичээлээ. Тэр дахиж надруу харсангүй. Цааш ороход нь сая нэг тайвширч илүү чөлөөтэй санагдаж эхлэсэн юм.
Үүний дараачаас Тэхёний сэтгэл улам тавгүйтэх боллоо. Урьдынхаасаа илүү их санаж, ойрхон байгаа гэж бодох төдийд уулзмаар санагдана. Сэтгэлээ дээд цэгт нь барин тэвчиж байсан ч ганц л бодол бүгдийг нураах дөхнө.
Хичээл тарахад Тэхёний хөл өөрийн эрхгүй тэр кафег зүглэж байв. Өөртөө эргэлзэж, эрс шийдэж хэдэн хормын дараа буцаж хэд алхана. Ингэж явсаар нэг л мэдэхэд тэр газрын наана ирсэн байв. Дахиад л өөртөө эргэлзэж эхэллээ. Хэрвээ одоо орвол юу болох бол?
DU LIEST GERADE
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romantik"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook