Жонгүг эргэн ангидаа орж суугаад хаалга руу тасралтгүй ширтэж байв. Нилээн удсаны эцэст Тэхён орж ирэх ба нүүр дүүрэн инээмсэглэх аз жаргалтай төрх нь яагаад ч юм Жонгүгийн бухимдалыг төрүүлнэ.
Тараад ярилцах талаар бодсоор хичээлдээ анхаарахыг хүссэн ч санасанаар болсонгүй.
Жон Жонгүг ойрд үнэхээр хачин байна.
-
Нар шингэх дөхөж хичээл ч тарлаа. Хүүхдүүд ангиас гарахтай зэрэгцэн Тэхён ч ахруугаа яарсаар дэвтэр номоо цүнхрүүгээ чихэх шахна. Яг босох гэтэл урд нь Жонгүг ирээд суучихав.
Тэхён гайхсан ч буцан сууж Жонгүгийн юм ярихийг хүлээлээ.
"Тэхён, өнөөдөр хамт ямар нэг зүйл хийцгээх үү? Би завтай байна."
"Яагаад надтай гэж?"
Жонгүг хэсэг гацан "Бусад нь… завгүй гээд татгалзсан болохоор…"
"Мм. Харамсалтай нь би одоо өөр ажилтай бас яарч байна. Өнөөдөр өөр хүнтэй явсан нь дээр бололтой. Баяртай Жонгүг." Тэхён түүнийг ангид үлдээгээд цүнхээ үүрэн гүйн гарлаа.
Тэхён түүнтэй байхыг дэндүү их… бүр түүнээс ч ихээр хүсч байсан ч үүнээс илүү ахруугаа яарч байсан юм.
Ангид ганцаар гацан үлдсэн Жонгүг гэнэт цүнхээ шүүрэн авч Тэхёний араас даган гүйлээ. Зам даган гүйх Тэхёноос холхон ч алдалгүй даган гүйж байлаа.
Тэхён өөр тийшээ биш гэрийнхээ зүгт гүйсээр үүднээ ирж зогсох бол Жонгүг булангын цаанаас ажиглан зогсоно. Тэхён хонх дарлаа. Тэр ганцаар амьдардаг байж яагаад хонх дарна гэж?
Гэрийн хаалга онгойж дотроос нь хэн нэгэн залуу ил гарч ирэхэд царайг нь харсан Жонгүгийн царай барайн хөмсөг нь атиралдах аж.
Тэхёнийг сургуулийн гадна тэвэрч байсан хачин, ахимаг насны залуу.
Тэр ийн бодно.
Хашааны хаалга тас хийн хаагдахад Жонгүг гудманд ганцаар үлдэн, удалгүй буцаад уруудан алхаж эхэллээ.
TAEHYUNG
"Хоол хийчихлээ. Хурдан хувцасаа солиод буугаад ир."
"Зааа~"
Тэхён өрөөрүүгээ гүйн орж хувцасаа солихын өмнө хөшгөө хаахаар цонхонд ойртоод замаар доош уруудан алхах Жонгүгийг олж харах нь тэр.
Тэр энд ямар новшоо хийж байгаа юм бол?
Эргэлзсээр утаснаасаа дугаарыг нь хайн залгахад замаар алхах тэр зогсон халааснаасаа утсаа гарган чихэндээ барихтай зэрэгцээд Жонгүгийн дуу харилцуурт сонсогдлоо.
"Тэхён, юу болоов?"
"Чи…хаана байгаа юм?"
"Г-эртээ дөнгөж ирж байна. Яасан?"
"Ю-юу ч биш дээ. Сайхан амраарай."
Тэхён Жонгүгийг харагдахаа больтол нь араас нь харж зогслоо.
Тэр яагаад худлаа ярин энд явж байгаа юм бол?
Утгагүй бодол толгойд нь орж ирэхэд Тэхён толгой сэгсрэн,
"Больж үз Тэхён! Чиний араас л ирсэн байв гэж."
-
Жонгүг хамгийн түрүүнд ангид орж ирээд хаалга руу харан ширээ дэрлээд хэвтчихэв. Хүүхдүүд ганц нэгээрээ орж ирсээр, Жонгүг үргэлжлүүлэн ширтсээр…
Сүүл хавьцаа Тэхён инээмсэглэсээр орж ирэхэд энэ ангид хоёр хүн л сэтгэл хөдлөл мэдрэх аж.
Эхлээд, түүний инээмсэглэлээс аз жаргал мэдрэн зүрх нь баясах Пак Жимин.
Дараа нь, түүний инээмсэглэсэн төрх өөрийг нь улам дордуулж байгааг мэдрэх хүйтэн царайт Жон Жонгүг.
Өнөөх залуутайгаа шөнийг сайхан өнгөрөөсөн бололтой.
Жонгүг тэнэг бодлоо авж хаяхаар толгой сэгсрэн хажуу тийш харвал Жимин Тэхёнтой их л сонирхолтой зүйлс ярьж байгаа бололтой инээлдэцгээн Жимин түүнийг эрхлүүлсэн янзтай толгойг нь илэв.
Жонгүг тэднийг харж залхан буцаад ширээ дэрлэн хэвтээд түрүүнээс хойш ядаргаатай чичрэх утсаа аван харвал "Жэнни" гэж тэмдэглэсэн дугаараас дуудлага ирж байлаа.
Уржигдар болон өчигдөрийнхийг оруулаад нийтдээ 73 амжилтгүй дуудлага, мөн өчнөөн олон зурвас.
Өчигдөр орой утас нь зогсоо зайгүй хангинасаар байсан ч Жонгүг тоолгүй хэвтсээр байсан юм.
Ямар нэг хүчин зүйлээс болоод сэтгэл нь тавгүй байсан учраас тэр.
60vote
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪ
Romance"Би чамд хайртай Жонгүг." "Арилж үз, би чамд хайргүй!" All credits goes to: @Cutetaeminkook