Хүүхэд!?

6.5K 309 8
                                    


***: Муу новш гэж хэлэн Юнгиг алгадлаа.

Зохиолын талаас••
Их сургуулийн үүдэн дээр бас нэгэн ээлжит охин оо хаях Мин Юнги буюу сургуулийн алдарт playboy залуу алгадуулан зогсоно. Оюутнууд байдаг л зүйл харж байгаа юм шиг гайхах, цочирдох бүр шивнэлдэх ч үгүй өөр өөрсдийн зүйлсээ хийж явна. Энэ бол түүний амьдрал. Мин юнги гэх адгийн playboy залуугийн хөгжилтэй ч юм шиг эсвэл уйтгартай ч юм шиг амьдрал. Тэр баян айлын хүүхэд ч өөр өө мөнгө олдог нь түүний ганц давуу тал нь. Мин юнги гэх playboy залуу ямар ажил эрхэлдгийг мэдмээр байна уу? Тэгүүл одоо харцгаая.

"ВМ компани: Мин захиралийн өрөө
Мин захирал: "Яах гэж ирсийн?" гэж үл тоомсорлосон хоолойгоор хэллээ.

Юнги: "Би ажил хиймээр байна" гэхэд мин захирал хөхрөн: "Чи арын хаалгаар том албан тушаал хүсээд байгаа бололтой. Чи өөрийнхөө хэр хэмжээг мэднэ биздэ? Шунал ихэдвэл шулам болно шүү" гэхэд Юнги: "Харин ямар албан тушаал юм бол?" хэмээн ёжлон инээн: "Угаасаа би энийг өвлөж авах юм чинь хамгийн доод албан тушаалаас эхэлмээр байна"

Энэ бол түүний хамгийн зөв алхам хийсэн анхны тохиолдол юм. Харин одоо өөр хэн нэгэний талаар ярьцгаая
Пак Жина:
Тэр бол номын хэнээтэн, өхөөрдөм, бас баян айлын дунд охин боловч тэр өөрийн хүчээр амьдрахыг хүссэн. Гэвч түүнд ажил олдохгүй яваа учир эцэг эхээсээ одоо хүртэл мөнгө авч амьдарч байгаа. Жина иог-оор хийчээллэж, дуу дуулж, бүжиг бүжиглэж мөн хичээлдээ сайн. Бараг төгс гэмээр охин. Гэвч арван хуруу тэгш хүн гэж энэ хорвоод байхгүй юм хойно. Жина их л ичимхий тул ажил олддоггүй юм.

••Юнги-гийн талаас••
Тэхён малийсаар гүйж ирэн мөрөөр тэврээд: "за манай мөсөн playboy залуугаар юу байна даа. Бас нэгэн ээлжит охин оо хаясаар л байна уу? Хамгийн сүүлд хэнийг хаялаа?"гэж хэлэн бодож буй царай гаргалаа.

Санасан бололтой чанга дуугаар: "Аан тийм нөгөө Юүри билүү?"Гэж дооглосон янзтай харав.

Би ч нээх их тоохгүй байгаа мэт царай гарган: "Тэр завхай хүүхний тухай битгий яриад бай бодхоос дотор муухай оргиж байна" гэж хэлэн дараагийн хичээл хийх анги руугаа орлоо.

Тэхён одоо тэрнийг ямар хүүхэн гэдгийг нь мэдсээр байж ядаргаатай юм. гэж бодсоор суудалдаа суув.

Мина хажууд суун: "Хайраа яагаад хөмсөг өө зангидаад байгаан мм?" Гэсээр саяхан ууртай байсан би тэр дорхноо л инээгээд ирлээ.

Мина бол миний сэтгэлийг анх удаа гэрэлтүүлсэн нэгэн. Тэр миний амьдралд гарч ирсэн ганц гэрэл минь.

Би ч түүнд эрхэлсээр: "Юу ч биш дээ. Хонгор минь Зүгээр л чамайг санаад" гэж хүзүү рүү нь наалдлаа. Хажууд хүн суух нь мэдэгдэж хажуу тийшээ харвал Жимин над руу муухай харан сууж байв.

Гэнэт Жимин миний мөрийг дэрлэн: "Ахх хосууд сайхан юм өө сайхан юм би ч бас хостой болж үзмээр л байнашд." Гэсээр хошуугаа унжуулна.

Би ч түүний шарыг малтах гэж мина-тай наалдаж эрхэлсээр орой болж мина-г хүргэж өгөн өөрөө гэртээ харьлаа.

Гэрт орж ирээд ийш тийшээ харахад бас л ээж аав байсангүй би ч дассан болохоор өрөө рүүгээ орон усанд ороод гарахад хаалганы хонх дуугарав. Аав ээж хоёр код мэддэг байж яагаад хонх дараад ядаргаа болоод байна гэсээр хаалга онгойлготол нэгэн хүүхдээ тэвэрсэн миний үеийн залуухан охин байв.

Би залхсан царай гарган: "Хэн бэ?" хэмээн асжулаа. Өнөөх охин над руу хорссон нүдээр ширьэж байгаад хүүхдээ надад тэврүүлэв.

Би ч гайхан: "Юугаа хийгээд байгаа юм!?" Гэсээр чанга дуугаран асуухад тэр над руу хорссон гомдсон нүдээр харан: "Чиний хүүхэд н"вш минь! чи л миний амьдралд хар толбо дусаасан одоо харин наад толбо оо өөр дээрээ авч өсгө. Би тэжээж чадахгүй учраас чи тэжээ. Танай гэрийхэн чинь баян биз дээ? тиймээс чи тэжээ би лав өсгөж тэжээж чадахгүй" гэсээр арагш харан явах гэхэд нь Би гарнаас нь зууран: "Чи юу яриад байгаан энэ хүүхэд яахаараа миний хүүхэд байдаг юм!" гэсээр гайхан үлдлээ...

З/Т: Жоохон ойлгомжгүй байж магадгүй шүү гэхдээ дуустал нь уншаарай🙏🙏🙏

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now