Эргүүлж авмаар байна

2.6K 237 4
                                    


Юнги-гийн талаас•

Бид гурав гэртээ ирэхэд ээж аав хоёр ирсэн байв. Бид ч гайхан юу болсон талаар асуухад аав: "Жина Нанхи-гийн ээж биш юм уу!?" Гэхэд дотор пал хийгээл явчихлаа. Жина руу харахад тэр доош харан Нанхи-г энгэртээ наасан байв. Би буцан ээж аав руу харахад.

Аав над руу муухай харна. харин ээжийн урам нь хугарсан мэт доош харсан харагдана. Гэтэл угаалгын өрөөнөө хэн нэгэн гарч ирэхэд миний нүд томрон: "А.аёон. Чи энд юу хийж байгаа юм" гэж уцаарлангуй дуугарахад. Аав: "ХҮҮХДИЙН ЭХ ХҮҮХДЭЭ ХАРАХГҮЙ ЯАХ ГЭЖ ИРЭХ ЮМ!!!"гэж чанга дуугарахад Нанхи уйлав.

Жина Нанхи-г тайвшруулахаар зэхэхэд Аёон хүрч ирэн: "Хүүхэд асрагч цаашаа байж бай би өөрийн хүүхдийг өөрөө тайвшруулчхна"гээд Жина-гаас Нанхи-г авахад охин улам уулна. Жина болох оо байхыг нь харан: "Би охиныг авъя та ярилцацгаа" гээд дээш гарлаа.

Ээж: "Тэгээд яг хэзээ хүүхэдтэй болсноо мэсэн юм" гэж ширэв татахад Аёон: "Юнги-гаас салаад сар гуй хугацааны дараа хордлого өгч эхэлсэн бас эмчид үзүүлэхэд хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод" гээд дуу нь цааш оров. Ээж нэг санаа алдчихаад: "Тэгээд одоо яах зорилготой юм" Гэхэд би: "Би өөрөө хүүхдээ өсгөх болно. Бас Анёон-д хүүхдээ өгч чадахгүй" Гээд дээш гарах гэхэд аав ардаас: "Суу!! Мин Юнги. Чи одоо аав хүн болсон. Битгий ахлах сургуулийн хүүхдийн сэтгэхүйгээр бодоод бай. Ямар ч гэсэн хүүхдийг ээжээс нь холдуулж болохгүй бас Жина та хоёр салах талаар бодож эхэл" гээд ажлын өрөө рүүгээ орчхов. 

Дээш өрөөнд ороод орон дээрээ тэрийн хэвтлээ. Бодох зүйл их байгаа болохоор нүдээ анихад өрөөний хаалга дуугаран хэн нэгэн орж ирэх сонсогдоно. Би нүдээ нээн дээш өндийхөд. Аёон: "Сэрээсэн уучлаарай" гээд гарах гэж хэлэн гарах гэхэд нь би гараас нь барин: "Ямар зорилготой манайд ирсэн юм!!!" Гээд хашхирахгүй хэлэхийг хичээж байв.

Аёон-ы гар нь өвдсөн мэт яргалан гуй дуугаран: "Би хүүхдээ л харахыг хүссэн"!Гээд над руу харлаа. Би өөдөөс нь хүйтнээр инээмсэглэн: "Хүүхдээ харахыг хүссэн юм бол над руу залгахад болох байсан юм биш үү!? Яах манай эцэг эхийг хаа байсан Австрали-аас дуудсан юм?" гээд түүний гарыг тавилаа. Аёон: "Баригдчихлаа. ㅠ.ㅠТиймээ би энд ямар нэгэн зорилготой ирсэн нь үнэн" гээд өөдөөс минь ёжтой аргагүй инээмсэглэнэ. Би уураа хянахыг хичээн: "Ямар зорилго!? ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЭНД ИРСЭН ЮМ ГЭЭД БАЙНА" гэж тэвчсэн уураа барьж чадалгүй гаргана. Аёон ёжтой инээсээр: "Харин ямар зорилго юм бол? Чи тааж чадахгүй байна уу?" Гээд над руу хялам хийнэ. Би түүний өөдөөс муухай хараад: "Хурдан хэл. Эсвэл чи ВМ-ийн тэргүүн хатагтай болмоор  байгаа юмуу?" гэж доогтой асуухад Аёон над руу шийдэмгий харан: "Яагаад болохгүй гэж гэхэд миний дотор хувьс хийн чи хэзээ ч ВМ-ийн тэргүүн хатагтай болж чадахгүй учир нь түүний суудал өөр нэгнийг хүлээж байгаа" гэж хэлэн өрөөнөөс гарлаа. Гэтэл Аёон ардаас: "БИ ХҮҮХЭД БОЛОН ЧАМАЙГ ЭРГҮҮЛЖ АВМААР БАЙНА!!? ЧИ ЯАГААД БУЦААД ИРЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?" гээд нулимс дуслуулан ардаас орилон үлдлээ.

Би өрөөнөөс гаран Жина дээр очиход Жина цааш харан Нанхи-г бүүвэйлж байв. Би түүний ардаас тэврэн: "Энэ бүхэн удахгүй дуусах болно. Тиймээс битгий их шаналаарай" гээд түүнийг эргүүлж харуулахад тэр минь усан нүдэлж байв. Би ч түүнийг хоёр нүдэн дээр ээлж дарааллан үнэсэхэд Жина нэр алхам хойш зогсон: "Би яг л чиний нууц амраг мэт санагдаж байна. Учир нь Нанхи-гийн ээж нь ирчихсэн бас тэр эцэг эх чинь надад хичнээн сайн байлаа даа". Гээд мэгшин уйлна. Би охин бас түүнийгээ энгэртээ тэврэн: "Удахгүй бүх зүйл сайхан болох болно тиймээс битгий уйл. Чамайг уйлахад надад ямар шархалмаар байгааг чи мэдэж байна уу." Гээд түүнийхээ духан дээр уруулаа наан хэлнэ. Нанхи бид хоёр луу том алаг нүдээ хэд хэд цавчилсанйхаа дараа гэрэл цацруулан инээмсэглэнэ. Жина ч бас түүнийг даган инээмсэглэхэд би ч адил инээмсэглэлээ. Гэнэт гаднаас аав орж ирэн: "Зочны өрөөнд хүрээд ир" гээд нухацтай харна.

Зочны өрөөнд бүгд цуглан доош харцгаана. Эвгүй байдлыг ээж эвдэн ам нээн: "Тэгэхээр Жина Юнги Аёон та гурвын асуудлын талаар ярина гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тиймээс нялуунаас шулуун нь дээр. Бид хоёр  ганц хүүгээ хайртай хүнтэй нь аз жаргалтай амьдруулахын тулд ийм шийдвэрт хүрсэн. Жина чи манай хүүд хайртай юу"гэхэд бүгд түүн рүү харан хариулт хүлээнэ.

Жина тэдэн рүү итгэлтэй нь аргагүй харан:"Тийм ээ. Би Юнги сайн биш ээ хайртай". Гэхэд ээж Аёон руу харахад тэр ойлгосон мэт:"Би ч бас Юнги-д хайртай" гээд над руу харна. Аав хэсэг биднийг харж байгаад: "Чи энэ хоёрын альнд нь хайртай юм"гээд над руу ширүүн харахад би шууд л:"Жина" гэв.

З/Т: Эээе өдрийн мээнд(^.^) зохиолч нь салангаасаа болоод утсаа алдчихсөөн. Тийм болохоор оруулж чадсангүй ээ уучлаарай. За тэгээд одоо гоё идвэхтэй байх болохоор та нар минь ч бас идэвхтэй байгаарай.

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now