Эгч дүүсийн урхи

2.6K 219 4
                                    

•Зохиолын талаас•
Юнги-гийн эцэг эх тэр хэдийг түр орхин өрөө рүүгээ орон ярилцацгаана. Харин Жина гэнэт уйлж эхэлсэн Нанхи-г тайвшруулахыг оролдож байв. Аёон: "Би өөрийн хүүхдээ өөрөө өсгөж чадна". Гээд шууд Нанхи-г булаан авч тагтан дээр очин бүүвэйлнэ.

•Жина-гийн талаас•
Юнги-гийн ээж аав хоёр өрөө рүүгээ ярилцахаар орсон болохоор Нанхи-г тайвшруулахыг хичээхэд Аёон хүрч ирэн Нанхи-г аваад явлаа. Надаас бараг үүрд аваад явчихсан юм шиг хоосон санагдана. .

Уйлахгүйг хичээн доод уруулаа хазлан  суухад Юнги халуун кофе гарт минь бариулах нь мэдрэгдлээ. Толгойгоо өргөн түүн лүү харахад дулаахан инээмсэглэн: "Тэд миний л төлөө чамайг сонгоно гэдэгт итгэж байгаа биздээ".

Би толгой дохин: "Мэдээж" гэсээр инээх аядна. 

Хэсэг хугацааны дараа Юнги-гийн аав ээж хоёр бууж  ирлээ. Юнги бид хоёр гар гараасаа барьцгаан суух бол Аёон Нанхи-г тэврэн сууна.

Юнги-гийн аав нь нухацтай царайлан: "Тэгэхээр Юнги Жина хоёрын сүй хэвээр байх болсон. Бас Аёон охинтойгоо сард нэг удаа уулзахаар төлөвлөсөн байгаа. Аёон аа бид хоёр хүүгийнхээ төлөө хайртай хүнтэй нь суулгана гэж хэлсэн шүү дээ тиймээс ийм хариунд" туллаа. Гээд хариулт хэлэхээс нь өмнө босон цааш алхлаа. Аёон-ны нүдэнд нулимс цийлгэнэн: "Эгч ээ та үр хүүхдээсээ хол байж чадах уу?" Гэхэд Юнги-гийн ээж дэмий л доош харна. Би ч бас өмнөөс нь өрөвдөх шиг болно.

Хэдий шөнө болсон учраас Аёон энд Жина-гийн өрөөнд Нанхи-тай хамт унтхан би юнги-тай унтхаар болов.

Юнги-гийн өрөөнд дөнгөж орж ирэв үү? Үгүй юу? Юнги ардаас тэврээд авлаа. Би ч инээмсэглэн гараас нь барин цонхны тавцан дээр очин сар луу ширтэнэ. Юнги: "Одоо унтаад маргааш хүчтэй болоод өглөөг угтацгаая" гээд ор руу намайг чирсээр тэвэртээ оруулан хэвтэнэ. Түүнийхээ цээжинд шигдэн нүдээ аних төдийд л зүүдний ертөнц рүүгээ уусан алга боллоо.

Аёон-ы талаас•
Пак Юүри-гийн хэлснийг хийсэн болохоор бяцхан охин оо энгэртээ тэврэн бүүвэйлнэ. Энэ л жинхэнэ жаргал байх. Тун удахгүй Мин Юнги чи миний өмнө сөгдөн суух болно харж байгаарай. Би чамд хэзээ ч хүүхдээ өгч чадахгүй гэсээр дотроо түүнийг яаж надаас хөрөнгө мөнгө амь гуйж байгаа нь бодон унтлаа.

Юнги-гийн талаас•
Өглөө яг сайхан унтаж байхад утас өрөөгөөр нэг хангинан дуугарлаа. Би Жина-г сэрээхгүй гэсэндээ хурдхан утсаа авахад Ван туслах сандрангуй хоолойгоор: "Гүйцэтгэх захирал аа хөрөнгө оруулагчид гэрээгээ цуцалмаар байна гэсэн мэдэгдэл ирлээ" Гэхэд нойрмоглож байсан би нойрноосоо бүр сэрж: "Юу хэн хэн ямар компаний захирлуу" гэсээр хувцсаа өмсөнө.Ван туслах: Танийг ирэхээр чинь тайлбар хэлье гээд утсаа таслана. Жина сэрсэн бололтой өндийн: "Ямар нэгэн зүйл болоогүй юу" гэв. Би түүний духан дээт үнэсэн: "Компани дээр ажил гарч одоо очихгүй бол болохгүй нь" гээд яаралтай гарахад ардаас Жина: "Болгоомжтой байгаарай. Бас өдрийн хоол оо идээгүй бол хэлээрэй" гэж хэлнэ.

Компани дээр очиход ажилчид ийш тийш яаралтай гүйцгээн утсаар ярицгаана. Намайг хаалгаар орж ирэхэд Ван туслах хажуугаас бичиг баримт өгөн яг юунаас болж хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаа зогсоосон талаар бүгд байв. Хараал ид гэж биднийг хуурсан гэж бодсон юм байхдаа. Ха бид эд нарыг хуурах сэтгэл байгаа гэж үү? За яах уу үзийлдээ гэсээр суудалдаа ажил аа хийн сууж байхад Ван туслах ахин сандарч тэвдэн орж ирэн: "Захирлаа банк нар бүгд зээлдүүлсэн мөнгө өө нэхэж байна өөр банк-наас зээл авахыг хүссэн ч зээл олгохгүй гэсээр байна." Гэлээ би толгойгоо барин доош суухад утас дуугаран харахад Жина.

Жина: Байна уу. Өглөө чамайг хоол оо идээгүй явсан болохоор өглөөний хоол аваачиж өгөх гэж байна. Хүлээж байгаарай.

Би:Болгоомжтой ирээрэй

Гээд утсаа тасаллаа.

Удалгүй Жина хоол барьсаар орж ирлээ. Тэгээд суудал дээр суун: "Хайр аа хоол авчирсан. Хоосон ходоодтой ажил хийнэ гэсэн бодол байхгүй шүү" гэсээр муухай харна. Би инээмсэглэн очиж уруул дээр нь үнсэн: "Мэдлээ хатагтай ингэхэд Нанхи яасан юм?" Гээд савхаа аван хоол руу дайрахад Жина гар цохин: "Нанхи-г ээж харж байгаа. Бас чи ганцаараа идэх гээд байгаа юм уу хүний хажууд" гээд Ван туслах руу харав.

Би: "Өө ван туслах аа хүрж ирээд манай найз охинтой танилц" гээд Жина руу заана. Ван туслах Жина руу харан: "Сайн байна уу Ван Жэксон гэдэг. Мин гүйцэтгэх захирлын туслах" гээд гар сунгалаа. Жина инээмсэглэн: "Намайг Пак Жина гэдэг. Цаашдаа энэ нэг залхуу амьтанд тус дэм болоорой" гээд нүдээ ирмэв. Би Жина руу: "ЯА!!! ПАК ЖИНА ЧИ ОДОО НАЙЗ ЗАЛУУГАА ИНГЭЖ ХЭЛЖ БОЛДОГ ЮМ УУ. Гомдмоор юм!" гэхэд Жина инээмсэглэн хоол оо гаргана.

Жина: "Ван туслах аа та суу л даа адилхан өглөөний унд аа уугаагүй байлгүй"гэхэд Ван туслахын нүд нь сэргэн: "За" гэсээр нааш ирэн суулаа.

Хоолоо идэж дуусаад үлдсэн зүйлс ээ хурааж дуусаад Жина бидэн рүү нухацтай харан: "Би энэ явуулгыг хэн явуулж байгааг мэднэ"гэхэд бид хоёр бие бие рүүгээ том нүдлэх нэгэн зэрэг: "Хэн юм!!?" Гэхэд Жина.........

З/Т: Удаасанд уучлаарай ббэ'с Тэгэхээр иб нь зохиолоо уншиж үзлээлдээ тэгсэн чинь бөөн үг үсгийн алдаатай байсан болохоор админ нь их ичсэн. Зохиол бичжийж ингэж их алдаатай бичихээр чинь...
Бас уншигчиддаа воте дардаг сэт бичдэггүүддээ үнэхээр их баярлалаа бас хайртай шүү ббэ'с Одоо 2хон хэсэг үлдсэн учир идэвхтэй байгаарай💕

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now