Уучлаарай

3K 285 3
                                    

Юнгигийн талаас•

Нанхи-г яагаад ч юм өгүүлээд байх шиг . Мах цусны тасархай гэхээрээ ингэдэг юм болов уу? ч гэж бодож амжлаа. Ямар ч гэсэн тэр зургийг хэн авч сургууль даяар тараасныг мэдэхээр хүн явуултал санаанд орсон хүн мөн байна. Тиймээ Пак Юүри. Энэ хүүхэн намайг зүгээр орхиж болдоггүй юм байхдаа. Чи надаас өс хонзонгоо авна гэвэл санасны чинь гарз байлгүй. Хэн нь ялахаа хараарай Пак Юүри. Миний амьдарлыг там болгосондоо харамсана даа.

Сургууль дээр очин Мина-г хайсан ч олдсонгүй арга ядан Тэхён дээр очтол Тэхён: "Өнөө өглөө тэтгэлэг авсан сургууль руугаа ниссэн л гэсэн шт"гэлээ.

Үгүй ээ миний амьдралд түүн шиг үзэсгэлэнтэй бүсгүй дахин гарч ирэхгүй. Яагаад...яагаад Пак Юүри чи яагаад намайг тайван орхиж болохгүй гэж. Би ахыг чинь алаагүй гэж хэд хэлэх юм. Яагаад миний аз жаргалыг булааж байгаа юм гэсээр Пак Юүри-г хараан гэртээ баахан орилон уйллаа.

Нанхи миний охин...Мин Нанхи чи хаана байна аа арай тэр...тэр бүсгүй чамайг минь барьцаалчихсан биш биз энэ тэрүүгээр хайх би өөрийгөө олж харлаа.

Хар дарсан зүүднээсээ арай гэж салан сэрэхэд гэр тэр чигтээ харанхуй. Намайг гэх хэн ч алга хаашаа ч харсан харанхуй ба тэнд намайг гэсэн хүмүүс ганц ч алга. Айсандаа Жимин Тэхён хоёрыг дуудахад тэр хоёр шууд ирлээ гэхдээ эгч болон найз охинтойгоо ирнэ гэдгийг би яаж мэдэх билээ.

Тэр дөрөв орж ирэн над руу санаа зовсон харцтай харна. Би гал тогоо орж тэдэнд цай хийж өгөн: Би ууг нь Жимин Тэхён хоёрыг дуудсан юмсан гэхэд Нана: "Чамд хэцүү байгаа байх гээд би Тэхён-г дагаад ирсэн юм аа чамд сэтгэл онгойтол ярих хүмүүс хэрэгтэй" гэж хэлэхэд нь би толгой тохино. Сэра эгч рүү харахад Сэра эгч: "Жимин чинь жоохон хүүхэд бас шөнө оройн цагаар юу болох юм билээ гэж бодоод дагаад ирсэн юм аа" гэхтэй зэрэгцэн Жимин залхсан шинжтэй: "Эгч ээ би одоо 22той та одоо ч гэсэн намайг жоохон хүүхэд шиг харах аа болиочдээ"

Би тэдэнд бүх зүйлсээ ярьлаа эхнээс нь болсон бүх зүйлсийг. Намайг хүүхэдтэй гэхэд Сэра эгч их гайхсан л даа гэхдээ тэр намайг ойлгосон. Нана: "Чи Жина-г гомдоож бас Нанхи чиний хүүхэд биш гэх нь надад ч бас муухай санагдаж байна. Жина-д надаас илүү хүнд туссан байх ёстой тэр юманд их амархан гомдож уурлаж өрөвдөж хайрладаг нэгэн гэхдээ тэр хэзээ ч бусдыг тайтгаруулалгүй явдаггүй мэдээж гомдоогүй бол шүү дээ чи түүнд бүх үнэнээ хэлэх ёстой тэр чамайг ойлгоно одоо харин очоод хийсэн хэргийнхээ төлөө уучлалт гуйгаад ир" Гэж намайг багагүй зэмлэн Жина-гийн талаар илүү ихийг хэлж өгөв.

Сэра эгч Нана-н үгийг дэмжин: "Тийм шүү чи уучлалт гуйх хэрэгтэй бас чиний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ үзэн авч явж байгааг нь чи харсан биээ чи түүнд баярлах хэрэгтэй гэж бодож байна маргааш очоод заавал уучлалт гуйгаарай." Гэж хэлэн бүгд гарч явлаа.

Жина-гийн талаас•

Шөнө яагаад ч юм Нанхи гэнэт уйлаад эхэллээ. Ууг нь ингэж уйлдаггүй хүүхэд юмсан ялангуяа шөнө. Гэвч уйлаад эхэлэхээр цсандран очин толгой дээр нь гар аа тавихад халуу шатаж байв. Би сандран хамаг хэрэгтэй гэсэнгээ аван Нанхи-г тэврэн гарлаа.

============================

Эмнэлэгт ирэн Юнги-г аав нь болохоор түүн рүү залгах хэрэгтэй гэж бодоод залгалаа. Дөнгөж ганц дуудахад л тэр шууд утсаа авав:
Юнги: Жина нөгөө юу..... Н.н.намайг у-

Би сандарсан хоолойгоор: Ю.юнги хурдан хүрээд ирээч. Нанхи халуураад бие нь өвдөөд байна.

Юнги сандарсан хоолойгоор: Юу! Одоо хаана байгаа юм?

Би:****** эмнэлэгт

Сандран зогсоход Юнги хүрч ирэн: "Юу болсон юм? яагаад Нанхи өвдчихсөн юм!". Гэхэд би дуугүй л толгой сэгсрэн: "Мэдэхгүй байна аа. Танай гэрээс гарахад ханиад хүрцэн юм шиг байна намайг үнэхээр уучлаарай энэ миний л буруу би л өмнөөс өвдөх байсан юм "гэж эхэр татан уйллаа.

Юнги намайг цээжиндээ тэвэрэн: "одоо зүгээр ээ бүх зүйл зүгээр болно. Тэр өдөр хөөсөнд уурласанд уучлаарай маш их уучлаарай. Та хоёрт тэгж уурлах ёсгүй байсан юм гэлээ"

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now