Пак Юүри

2.9K 257 5
                                    


Юнги-гийн талаас•

Унтаж байхад утасны чимээ өрөөг дүүргэлээ. Би ч муухай царайлсаар харахад Ван туслах байв. Би ч ямар нэгэн зүйл болсныг гадарлан: Байна уу

Ван туслах: Захирал аа яаралтай хэрэг. Өрсөлдөгч компани манай шинэ загварыг хуулбарлачихаж.

Би: Хэн мэдээлэл задхуулсанг яг одоо ол. Бас яаралтай хурал зарла. Би одоо очлоо.

Ван туслах: Ойлголоо

Хэн үүнийг хийдэг байна аа гэж бодсоор хувцсаа өмслөө. Аавд хэлүүл санаа нь зовохын нэмэр тиймээс би энийг өөрийн гараар шийдэх болно. Өрөөнөөс гарахад Жина өрөөнөөс өө гарч ирж байлаа. Тэгээд намайг хараад:"Ямар нэгэн хэрэг гараа юу" гэж санаа зовонгуй асуухад би толгой дохин: Компани дээр яаралтай хэрэг гарсан. Гэж хэлэн гэрээс гүйн гаран машин аа асаан шууд компани руу явлаа.

Компани дээр хэдэн дарга нар ирээгүй байх агаад өрсөлдөгч Компани манай бүтээгдэхүүний шинэ санааг хуулбарласан байсан ба хэн зарж тэдэнд мэдээлэл худалдсаныг нь олчихлоо. Одоо хэдий өглөөний 7н цаг болж байгаа ч би тоолгүй сүүлийн үед гарсан санхүүгийн хохиролтой танилцан сууна. Бинго олчихлоо 2018 оны 4 сарын орлогоос 1тэрбум алдагдаж 2мэдээлэл алагдсан байлаа. Би яагаад ч юм заналтай инээмсэглэн:"Пак Юүри.......Пак Юүр" гэж тэр хүүхний нэрийг хэд давтан хэлнэ. Гэнэт галзуу юм шиг инээн: "Чи намайг мэдэхгүй л байна даа. Чиний явуулга гэдгийг маш сайн мэдэж байна. Зүгээр ээ хүлээж бай би удахгүй өөрөө чам дээр очих болно."

Хэдэн минутын дараа бүх дарга менежер ирж хурал эхэллээ. Хурлын танилцуулгыг харан нэг самбар луу харан сайн нягталж харж байхад хэдэн сарын орлого дундаас их хэмжээний мөнгө алдагдсан байв. Ван туслах энэ сарын орлогынх ба түрүү сарын орлогын график зураг харуулан: "Түрүү сарын орлого энэ сарын орлогоос их байна. Гэхдээ бүх бараа зарсан салбар дэлгүүрүүдийг харахад энэ графиктай зөрөлдөөд байгаа нь манай компани-д хулгайч байгаа юм тиймээс санхүү хариуцсан бүх менежер хүний нөөцийн алба гээд бүгдийнх нь хувийн данс асуудлыг нь судлах болно." Гэж хэлэхэд нь би хурал дууссаныг нь мэдэх суудлаасаа босоод: "Бүгд сайн ажиллаа дизайны багийн ахлагч шинэ загвар зохио бас компьютер системийг бүгдийг нь дахин шинэчилж шинэ загвар гарга. Өмнөх дээрээ нэмж хийнэ гэсэн бодол байхгүй шүү. За хурал дууслаа." Гэж хэлэн хурлын танхимнаас гарлаа

Зохиолын талаас•

Юнги-г хурлын танхимаас гарахад бүх дарга нар ашгүй нэг юм дууслаа гэдгийг илтгэх мэт гүн  амьсгаа аван: "Энүүнээс ер нь хэзээ айх аа болих юм болдоо хэмээн ярилцахад" Ван туслах: "Өө захирлаа "гэлээ.

Бүх дарга нар буцан номхон зогсон үүд рүү харахад хэн ч байсангүй. Тэгээд буцан Ван туслах руу муухай харан: "Энэ одоо захиралтай ойр байдаг гээд дандаа дээрэлхэх юм аа гэв."

Юнги хурлын танхимаас гаран өрөөндөө орлоо. Удалгүй Ван туслах орж ирэн: "Гүйцэтгэх захирлаа Пак Юүри-гийн данс болон ар гэрийг нь судлахад ойрын 3н сар маш их орлого орж гарсан байна. Зүгээр байнгын эргэлддэг мөнгө биш ба ихэвчлэн 100 200н саяар тоологдох хэмжээний орлого орж гарсан" гэхэд Юнги зальжин инээмсэглэн: "Түүнийг мэдээгүй юм шиг мөнгө өө бүгдийг нь нууцла. Хулганыг алахгүйгээр зүгээр тэжээгээд байна гэж байхгүй биздээ" гээд шууд гарч явлаа.

•Жина-гийн талаас•

Өдөр өнгөрдгөөрөө өнгөрсөөр л байлаа. Оройхон тийшээгээ Юнги орж ирэн Нанхи-г нэг өхөөрдөн нэг Мин ноёнтой ярилцан сууна. Би ч Мин хатагтайтай жимс арилган суулаа. Мин хатагтай: "Жина" гээд над руу харан инээлсэглэнэ. Би ч бас өөдөөс нь инээмсэглэн:"За Мин хатагтай" гэхэд Мин хатагтай хошуугаа унжуулан: "Намайг битгий Мин хатагтай Мин хатагтай гээд бай л даа би ингэж хэлүүлэх дургүй тиймээс намайг ээж гэж дууд за юу" гэлээ. Би улам их инээмсэглэн: "Мэдлээ Ми- биш ээ Ээж ээ" хэмээхэд Ээж: "Ингэж хэлүүлэх ямар сайхан гээч."

Шөнө унтаж байхад гэнэт утас дуугарлаа. Би нойрмоглон авахад аав сандарангуй хоолойгоор: "Жина миний охин хаана байна".

Би; Хүүхэд Асрагч хийж байгаа болохоор тэр байна.

Аав: Ээжийнх нь бие муу байна. Хурдан хүрээд ирээч.

Би сандран: А.а.аль эмнэлэг?

Аав:**** эмнэлэг

Би: За би одоо очлоо.

Ийн хэлэн доош буухад Юнги ус ууж байлаа. Намайг харан: "ямар нэгэн зүйл болоо юу ?" гэхэд би нулимстай нүдээр харан: "Ээж өвдчихсөн гэнэ. Би яг одоо явлаа." Гарах гэхэд юнги гарнаас барин: "Гадаа шөнө бас харанхуй байна.
Тиймээс би цуг явцгаая" гэж хэлэн намайг дагуулан гарлаа....

З/Т: Та хэ нээх хөөрхөн идэвхтэй байсан болохоор нь тэсэлгүй оруулчихлаа😁 за тэгээд өнгөрсөн парт шиг аягүй гоё идэвхтэй байгаарай👏 дараагийн хэсэг та хэдийн хандалт харж байгаад оруулах учир идэвхтэй байгаарай ббэ'с😊💖

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now