Үнсэлт

2.8K 256 2
                                    


Эмнэлэг дээр ирэхэд аав гадаа  нь зогсож байв би хажууд нь гүйн очин: "Аав аа ээж яаж байна юу нь өвдсөн юм?" Гэхэд аав над руу нулимстай нүдээр ширтэн: "Миний охин тэвчээртэй байгаарай. Э.ээж чинь тархины хорт хавдартай гэсэн. Хамгийн сүүлчийн шатандаа байгаа болохоор өнөө маргааш-"гэж үг ээ дуусгахаас нь өмнө би: "Үгүй ээ үгүй  аав аа та худлаа ярьж байгаа биздээ ээж зүгээр тийм биздээ. Үргэлж инээмсэглэдэг ээж минь юу гэж тийм өвчтэй    Үгүй ээ үгүй миний ээж өвчтэй биш" гэж хэлэн эмнэлэг рүү орлоо.

Хагалгааны хаалганы цаана ээж минь үхэл амьдралын зааг дээр байгаа гэдгийг мэдээд маш их гомдоно. Яагаад? надаа хэлээгүй юм бэ яагаад?!. Ээж ээ та яагаад худлаа хэлсэн юм бэ!? хэмээн цээжээ цохин уйлж эхлэв.

Гэнэт хэн нэгэн намайг тэврэн авна. Би одоо л Юнги-г надтай хамт байгаа гэдгийг мартаж орхиж. Түүнийг тэврэн чимээгүйхнээр мэгшин дотроо залбиран суухад эмч гарж ирлээ. Би ч тэр аав дүү ах гэсээр бүгд  сандарсаар очиход эмч толгой гудайлган: "Бид бол эмч нар. Гэхдээ тэнгэрт халих ёстой хүний хувь заяа-г бид өөрчилж чаддаггүй нь бидний буруу. Биднийг уучлаарай. Пак Ханна 2018оны 6сарын 11нд 2цаг 19н инутанд амьсгал хуураасныг мэдэгдлээ" Гэж хэлэн толгой гудайлгасаар цааш орлоо.

Тэр өдрөөс хойш 3н хоног өнгөрөн ээжийн оршуулга болов...

•Юнги-гийн талаас•
Жина-гийн ээжийн оршуулга эхлээд 4хонолоо. Жина ус ч ууж хоол ч идсэнгүй. Бүр уйлсангүй зүгээр л эхийнхээ зургийг харан хий гөлрөнө. Харин ах дүү хоёр эхийнхээ зургмйг харан нэг бол уйлж нэг бол хүмүүст үйлчилнэ. Би харин яах ийхээ мэдэхгүй байгаа болохоор хүмүүст үйлчилж байв.

Орой болон жина-гийн гэр бүл ч явлаа. Бусад хүмүүс ч бас. Гэтэл Жина зүгээр суун гэртээ харилгүй хий гөлөрнө. Тэгэхээр нь гадагш гараад дэлгүүр орон зутан аваад халаан Жина-д өгөх гэхэд тэр идсэнгүй. Би арга ядан хөмсөг зангидаад: "Хөөе Пак Жина чи үхэхийг хүсээ юу ядаж ганц халбага хоол хоолойгоороо давуул!"Гэхэд тэр над руу над руу харан: "Ээж минь үхчихлээ. Нандин эрдэнэ нарын минь нэг байсан тэр эрдэнэ байхгүй болчихлоо. Тэр хүнийг хэзээ ч хаанаас ч авч чадахгүй". Гэж хэлэн нулимс нь цийлгэнэлээ. Би түүнийг тэврэн аваад: "Чи сайн охин байсаан. Чи эхийнхээ ачийг хариулж чадахаар тийм сайхан сэтгэлтэй охин болохоор эхийнхээ ачийг эрт байсан хамаагүй орой байсан ч хамаагүй чи ачийг нь заавал хариулах болно." Гэж хэлэхэд тэр яг л бүдэрч унасан бяцхан охин шиг эхэр татан уйлна.

Хэсэг хугацааны дараа Жина хоол оо идэн бид хоёул унтахаар зэхлээ. Гэвч амралтын өрөөнд ганцхан хөнжил байв. Жина санаа алдан: Би ээжийн хажууд хонолоо чи энд унтчих гээд гарах гэхээр нь гараас нь барин: "Цуг унт. Тэнд хүйтэн"гэж хэлэн ор оо засан түүнийг тэврэн хэвтлээ яагаад ч нүд минь түүний уруул руу нь харсаар байх.

Нэг л мэдэхэд бидний уруул нийлсэн байв.

Хэн нэгний талаас•
Солонгосоос яваад удаагүй ч их санасан байна шүү. Гэсээр онгоцны буудлаас гарлаа...

================================

~Ээж гэдэг энэхэн хорвоогийн үнэт эрдэнэ.....
Эх хүн гэдэг эх дэлхийн очир эрдэнэ ...
Эмэгтэй хүн гэдэг энэ орчлонгийн гэрэл гэгээ..
Ээжийгээ хайрлаж явараарай...
Энэ дэлхийн юугаар ч хэмжишгүй эрднэ юм шүү...~

Хүүхэд АсрагчWhere stories live. Discover now