Аав ээж хоёр өрөөний гадаа хаалга тогшин гарч ирэхийг гуйсан ч орноосоо ч босох тэнхэл байсангүй. Хэт их уйлснаас болж нүд өвдөж байхад хажуугаар нь гар ч улам муудаж байх шиг. Гэхдээ хамгийн өвдөж байгаа нь Тэминий хэлсэн үг надад тэгж хандсан нь. Энэ ийм их өвддөг гэж үү? Зүгээр гэж бодсон юмсан үгүй байж
"Раэ миний охин хаалгаа онгойлго л доо. Эмч рүү явах цаг болчихлоо очиж эмчилгээгээ хийлгэх ёстой шүү дээ" ээжийн санаа ч зовж байгаа байхдаа 30 минутын турш үүдэнд зогсож байна.
Хаалганы түлхүүр хийгдэж аав ээж хоёр өрөөнд орж ирэв. Аав ирээд л хаалга онгойлгосон байх нь.
"Раэ чамайг ингээд байхаар аав ээжид хэцүү байна. Одоо явья тэгэх үү? "
"Аав нь Ким эмч дээр цаг авчихсан одоо явья тэгэх үү миний охион"
"Тэгье ээ ааваа би хувцасаа бэлдчихээд араас чинь гарий"
Аав ээж хоёрын санаа нь амарсан бололтой толгой дохиод өрөөнөөс гарав. Хувцасаа өмсчихөөд өрөөнөөс гараад бид гурав эмнэлэг рүү явав. Ким эмчид гараа гэмтээснээс хойш л үзүүлж байна.
Намайг тайвшруулж, эмчилж өгдөг хүн л дээ. Эмч хүн өвчтөнийхөө өвчнийг сэтгэлтэйн эмчлэх ёстой гэж яг л Ким эмч шиг.
Удалгүй эмнэлгийн гадаа ирж аав надад машиний хаалга онгойлгож өгөв. Надад өрөөсөн гар минь байгаа шүү дээ ааваа ингэх бүрт би ахиад л өөрийгөө өрөвдөлтэйгөөр мэдэрч байна.
Эмнэлгийн өрөөнд ортол Ким эмч байнга уудаг балжингарамтай цайгаа хандлаад хоёр аяганд хийж байв. Намайг харчихаад зөөлөн инээмсэглээд
"Өө Раэ ирчихсэн үү? Өглөө хэдэн цагт боссон бэ? Ус уусан уу?"Ким эмч хэзээ ч түрүүлж юу чинь өвдөж байна? Шинж тэмдэг юу вэ? гэж асуудаггүй. Харин энэ хоёр асуултыг үргэлж асуудаг юм
"Өглөө 6 цагт сэрсэн байх гэхдээ босоогүй гарахаасаа өмнө л орноосоо боссон бас миний гар..."
Ким эмч миний гарны боолтыг тайлж хэсэг газруудад дарж байгаад
"Раэ ингэж хэлмээргүй байгаа ч ахиад шөрмөс суулгах хэрэг гарах нь улам л муудаад байна. Ачаалал чинь хэтэрч байна. Байнга хиймэл шөрмөс суулгах тийм ч сайн зүйл биш одоо ч гар чинь бүрэн хөдөлж чадахгүй нь..." аягатай цайгаа миний урд тавиад
"Бас гарнаас чинь илүү нүд чинь санаа зовоож байна. Уйлаа юу? Өнчин хайр уу? "Өнчин хайр байсан бол дээр байх байсан юм. Яадаж л ингэж их өвдөхгүй байсан байх
"Раэ аав ээжид чинь ахин шөрмөс суулгах талаар хэлнэ. Бас чи болгоомжтой байх хэрэгтэй"
YOU ARE READING
++Nevertheless++ /LTM/ •Бичигдэж Байгаа•
FantasyБи чиний хамгийн дургүй дүр. Playboy залуу энгийн нэг даруухан охинд дурлаж тэдний хайр цэцэглэхэд би дундуур нь орж саад хийдэг. Охиныг зодож, дээрэлхэж, сүрдүүлж юу ч болсон хайртай залуугаа дэргэдээ үлдээхээр хичээх нэгэн. Би чиний хамгийн дургү...